Хайгуулын 630 тусгай зөвшөөрөл олгожээ
Ашигт малтмалын газраас хайгуулын зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхлээд буй. Үүнээс хойш 630 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ.
 
Харин аймгуудын Засаг дарга нараас санал авахаар бэлтгэж байгаа 742 өргөдөл байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3248 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1772 ширхэг, ашиглалтын 1476 ширхэг тусгай зөвшөөрөл байгаа юм байна.
 
Мөн ашигт малтмалын хуулийн дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт  малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгох таван удаагийн сонгон шалгаруулалтыг 55 талбайд зарлажээ. Тус хэсэгт аравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 9 талбайд нь 18 аж ахуйн нэгжээс 22 санал ирүүлээд байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-26 14:16:50
    харилцан ашигтай гэрээ байгуулсан бол 2 толгой монголыг аврах байсан харин монголыг устгах гэрээ болсон тэгээд ханахгүй баахан лицензээр улсаа худалдах гэж байн...
  • Unshigch  2015-11-26 03:31:53
    Mongo bosgoh gej baahan dugaar vaahuulj oroh bolgond l 250000 togrog. tsever mongo ideh arga. dugaaraa avch chadsan yumgyi baahan mongo tolj baina.