Залуус Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөнгөн, хуумгай хийхийг эсэргүүцэв
НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн тэргүүлэгчид, бага хурлын гишүүд, дэмжигч 300 гаруй залуучууд “Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт"-ийн талаар Тусгар тогтнолын ордонд санал бодлоо солилцлоо. Уулзалт хэлэлцүүлэгт МАН- ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, НАМЗХ- ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг нар оролцож, залуусын санал бодлыг сонсч, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Үүний дараа Монголын залуучууд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа нэгтгэн, ''Мэдэгдэлгаргаж гарын үсэг зурлаа. НАМЗХ-ны залуус Үндсэн хуульд хөнгөн хуумгай хандаж, нарийн тооцоо, судалгаагүй өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байлаа.
 
Түүнчлэн Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд хар машинаар санал тоолж, иргэдийн хаан сонголтыг дахин уландаа гишгэхгүй байх хэрэгтэйг ч сануулах хүн байлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд УИХ-ын 76 гишүүний тоог 99 болгох, ард түмнээсээ шууд сонгодог Ерөнхийлөгчийг цөөн тооны хүмүүс сонгохоор заасан, Улсын Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-ын санал болгосноор томилох, Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ- ын зөвшөөрснөөр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч томилдог байсныг болиулж, Засгийн газар санал болгосноор томилох гэх мэтчилэн өөрчлөлт оруулахаар эрх баригчид санаархаж байгааг НАМЗХ- ныхон хатуу эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, мэдэгдэл гаргасан юм.
 
Үндсэн хуулийн асуудлаар тал талд цэц булаалдаж, эрх баригчид иргэдийн тархийг угаахыг удаа дараа оролдож байгаа.  Үүний бэлээхэн жишээ нь УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр 99 гишүүнтэй болохын ач тусыг "ес"-ийн тоо, гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг тавын тооны бэлгэдлээр тайлбарлаж, онигоонд орсон явдал юм. Тиймээс эрх баригчдын Үндсэн хуульд оруулах тэнгэрийн гэмээр "супер" заалтуудыг залуус дэмжихгүйгээ хэлж, хуулийн салбарын шилдэг мэргэжилтнүүдийг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөхийг хүссэн юм. Ингэхгүйгээр ард нийтийн санал асуулга нэрийдлээр "Нүглийн нүдийг гурилаар хуурсан" башир арга хэрэглэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.