Байгалийн чулуун замын байршлыг өөрчлөв
Энэ онд 9 байршилд байгалийн чулуугаар зам барихаар батлагдсан ч 2 байршилд буюу Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших Жигжиджавын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох 0.1 км, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших Жамъян гүний гудамжнаас Гэндэнгийн гудамж хүртэлх 0.26 км авто замуудыг барихад газар чөлөөлөх боломжгүй болсон тул байршлыг өөрчилөхөөр  нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны А/473 дугаар захирамж гарлаа.

Захирамжийн дагуу БГД, 19-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 57-р байрнаас хойш 58-р байрны зүүн талаар Чингүнжавын гудамжтай холбогдох байгалийн чулуун хучилттай авто зам, БГД, 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, Номун эмнэлгийн зүүн талын орон сууцны хороолол доторх авто замаас 84-р байр хүртэлх зайд байгалийн чулуун хучилттай авто зам барихаар боллоо,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.