Цагдаа, прокурор, шvvх Д.Булганыг хорьсон шалтгаанаа нууцалсан нь олон нийтийг тєєрєгдvvлэв
Одоогоос 17 жилийн ємнє бусдын гарт зэрлэгээр хєнєєгдсєн С.Зориг агсны хэрэг єнєєг хvртэл монголчууд тєдийгvй гадны улс орны анхаарлыг татсан хэвээр байгаа. Тэгвэл манай хууль хяналтынхан хэргийн хамгийн гол гэрч гэгдэх талийгаачийн эхнэр Д.Булганыг энэ сарын 14-ний єдєр гэрээс нь баривчлан, цагдан хорьсон.

Хэдийгээр тvvнийг цагдан хорьсон ч, яг ямар хэрэгт холбогдуулсан шалтгаанаа хуулийнхан єнєєг хvртэл олон нийтэд мэдээлээгvй байгаа. Д.Булганыг цагдан хорьсноос хойш янз бvрийн мэдээлэл нийгэмд тарж эхэлсэн. Тухайлбал, бидэнд олдсон цагдаагийн баттай эх сурвалжийн мэдээллээр тvvнийг хар тамхины хэрэгт холбогдуулан баривчилсан гэж байгаа. Манай сонин энэхvv мэдээллийг нэмж тодруулахаар мєрєєр нь орсон ч vнэн, худлыг нь бататгахын аргагvй сургууд гарч ирсээр байна. Тиймээс холбогдох албаны хvмvvсээс асуухад “Мэдээлэл єгєх ямар ч боломжгvй. УЕП-ын газарт С.Зориг агсны хэргийг шалгаж байгаа ажлын хэсэг л Д.Булганыг яагаад баривчилсан талаарх мэдээллийг єгєх боломжтой. Та нарын асууж байгаачлан бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл байхгvй” гэх бvрхэг хариултыг єгсєн юм.

Нэгэнт олны анхаарлыг татаад байгаа энэ хэрэгт хууль хяналтын байгууллагынхан асуудлыг єєр тийш нь эргvvлж олон нийтийг тєєрєгдєлд оруулаад зогсохгvй хvний эрхийг ноцтойгоор зєрчєєд байгаа юм биш vv гэсэн асуулт гарч ирж байна. Товчхондоо, Д.Булган гэдэг эмэгтэй жирийн нэг айл гэрийн эзэгтэй биш. Монголын тєр нийгмийн нэрт зvтгэлтэн агсан С.Зоригийн ар талыг авч явж байсан учраас олон нийт энэ эмэгтэйг яагаад хоригдох болов гэдгийг мэдэхийг хvсч 17 жилийн ємнєх алуурчин нь хэн бэ гэсэн таашгvй оньсогоыг тайлахыг хvсч байгаа.

Тухайлбал, энэ сарын 16-ны єдєр ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ “Д.Булганыг баривчилсан нь vнэн” гэх гуравхан vг “унагасан”. Анх Д.Булганыг гэрээс нь баривчилахдаа Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тарж байсан ч энэхvv мэдээллийг Цагдаагийн ерєнхий газар бататгаагvй. Тvvнчлэн тvvнийг ямар vндэслэлээр саатуулсан талаар мэдээлэл єгєхєєс эрс татгалзаж байсан учраас сэтгvvлчид єєрсдийнхєє сувгаар олж авсан янз бvрийн мэдээллээ нийгэмд хvргэж байгаа учраас энэ олон мэдээллийн аль нь vнэн юм бэ хэмээн уншигчид биднээс асуух боллоо. Тvvнчлэн тvvний ар гэрийнхэн болон найз нєхєд нь ч яг ямар хэргээр хоригдсоныг нь мэдэхгvй байна гэх тайлбарыг бидэнд єгч байсан. Тиймээс хэрэг vvсгэсэн цагдаагийн байгууллага, баривчлах шийдвэр гаргасан прокурор, цагдан хорих захирамж гаргасан шvvхийн байгууллага энэ хэргийн учрыг олон нийтэд vнэн зєвєєр нь мэдээллээч ээ гэдгийг олон нийт хvсч байна. Єєрєєр хэлбэл, шvvхийн байгууллага Д.Булган гэдэг эмэгтэйг яг ямар vндэслэлээр хорих болсон захирамжаа яагаад тайлбарлахгvй байгаа юм бэ. Vнэхээр С.Зориг агсны хэрэгтэй холбон баривчилсан бол vvнийг ард тvмнээс нуух ямар ч шаардлага байхгvй. Учир нь монголын ард тvмэн тухайн vед болсон аймшигт аллагын талаарх мэдээллийг єнгєрсєн хугацаанд хангалттай авсан. Гэтэл 17 жилийн дараа гэнэт талийгаачийн эхнэрийг баривчлан хорих болсон нь улстєрийн тодорхой нєхцєл шалтгаан vvссэний улмаас тvvний амыг барих гэж цагдан хорих боллоо гэсэн мессеж нийгэмд тарчихлаа. Яг vнэндээ хууль хяналтынхан хэвлэлийнхэнд янз бvрийн мэдээлэл єгч олон нийтийг тєєрєгдvvлэх болсон нь нууц биш. Єнєєдєр энэхvv тєєрєгдлийн ард хvний эрх бvдvvлгээр зєрчигдєж, эрх баригчид єєрсдийн эрх ашигтаа нийцvvлэн Д.Булган гэдэг эмэгтэйн амыг барих ажиллагаа явагдлаа гэж харж болохоор байна.

Аль эсвэл тvvнийг хар тамхины хэргээр баривчилсан гэх мэдээлэл тарааж улстєрийн маш том хэлмэгдvvлэлт явуулж жирийн нэгэн монгол эмэгтэйн амь, амьдралыг бусниулах гэж байгааг ч vгvйсгэхгvй. Угтаа бол єнєєдєр Д.Булганыг 14 хоног сэжигтнээр цагдан хорьж байгаа нь хангалттай удаан хугацаа. Гэтэл энэ хугацаа нь бараг дуусгавар болох гэж байхад тvvний талаарх мэдээллийг албаныхан єгєхгvй, маш нууц гэх зэрэглэлд хамааруулж байгаа нь хачирхалтай. Уг нь хэн нэгнийг саатуулахдаа яг ямар хэрэгт сэжиглэн, цагдан хорьж буйгаа хууль хяналтынхан тодорхой мэдээлэх ёстой байдаг.

Эцэст нь хэлэхэд С.Зориг агсны эхнэр Д.Булганыг яагаад цагдан хорьж байгаа тухайгаа цагдаа, прокурор, шvvхийн байгууллагууд олон нийтэд vнэн зєвєєр нь мэдээллээч.

Учир битvvлэг хаалттай мэдээллийн ард ямар нэгэн байдлаар улстєрийн хэлмэгдvvлэлт явж, Д.Булган гэдэг хvн хохироод зогсохгvй хvний эрх нь зєрчигдєєд байгаа юм биш vv. Єєрєєр хэлбэл, аливаа нууцалсан хэргийн ард хуйвалдаан, vгсэн тохирох, хvний эрх зєрчсєн асуудал гарч ирдэг. Шуудхан хэлэхэд Д.Булган vнэхээр хар тамхины хэрэгт холбогдсон бол яагаад заавал “Маш нууц”-д хамааруулах болов гэдгийг олон нийтэд тайлан єгч, учгийг задлах цаг нь болсон биш vv.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Саруулд 2015-11-26 09:57:41
    Хүнийг цагдан хорихоор ам нь баригдчихдаг юм уу ? Ямар тэнэг хүн бэ , Монгол улсад хэн ч үг хэлэх эрхтэй. Үг хэлэх эрхээ эдлэхгүй байгаа тэр хүн л Зоригийн алл ...
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk  2015-11-26 07:22:18
    songuuliin show har tamhiniiii hereg gej hudlaaa showdaj bna
    182.160.40.143
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-11-26 04:43:53
    huuli hyanaltiinhan ajlaa hiij baihad setguulchid saad buu bolooch. Ard tumen hereg ilreesei l gej huleej bga bolohoos setguulchdees yu ch huseegui
    202.179.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-26 03:47:32
    АНУ болон бусад орны цагдаагийн байгууллагууд хүчтэй, цагдаа нар нь зоригтой, өөртөө итгэлтэй учраас ямар ч хэрэг илэрдэг, тэд хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг.
    103.57.92.177
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-26 03:27:00
    ард түмэн төөрөлдөөгүй. битгий худлаа ярихдаа ард түмний нэрийг бариад бай. Гэм хийсэн бол шийтгэлээ хүлээнэ, гэм буруугүй бол үнэн нь нотлогдоно.
    203.91.119.100
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-26 03:21:42
    Сэтгүүлчид ээ та нарт ард түмний нэрийг барих эрх хэн өгсөн юм. Та нар энэ удаад дут. Хууль хүчнийхэн ажлаа мэдэж байгаа байх.
    203.91.119.100
    Мэдэгдсэн Хариулах
  • сэтгүүлчид 2015-11-26 03:16:29
    сэтгүүлчидээс ард түмэн асуугаад баййна гэнэ үү? Ийм үг бичдэг хүн сэтгүүлч нэр зүүгээд явах гэж?
    112.72.15.61
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2015-11-26 02:50:11
    D.Bulgan bish Banzragchiin Bulgan biz dee? Sain shalgaj baij bicheerei
    103.9.90.248
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-26 02:44:40
    Хамтран амьдарагч байсан гээ биздээ.Хууль хяналтынхныг ажилыг хийлгээч сэтгүүлч сурьалжлагч гэж нээх эрх дархтай хүмүүс харин та нөхөд ардтүмнийг үймүүлээд байн...
    202.126.91.98
    Мэдэгдсэн Хариулах