Энэ онд ОСНААУГ 8094 урт метр шугам сүлжээг шинэчлэв
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өөрийн харьяа 134 ус, дулаан дамжуулах төвтэй. Халаалтын 199.4 км, хэрэгцээний халуун усны 154.3 км, хүйтэн усны 85.8 км, ариутгах татуургын 183.1 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчдийг халуун хүйтэн усаар хангадаг юм.

1597 орон сууцны байрны 91677 өрх, 298429 оршин суугч, 8420 аж ахуйн нэгж байгууллагыг 24 цагийн турш Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тогтоосон одоо мөрдөгдөж байгаа үнэ тарифын дагуу дулаанаар ханган, засвар, ашиглалт үйлчилгээг нь хариуцан ажиллаж байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь харьяа Баруун түгээх төв, Зүүн түгээх төв, Төв түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж энэ онд 15 байршлын нийт 8094 урт метр шугам сүлжээний ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.