Хуурамч бараа, бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхааруулав
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд нэгэн сэрэмжлүүлгийг хүргэж байна.
 
Учир нь шинэ жил ойртож байгаа энэ үед иргэд болонн байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ баталгаагүй хүнс болон хуурамч архи дарс баяртаа хэрэглэж эрүүл мэндээрээ хохирох тохиодол цөөнгүй гардаг байна. Тиймээс иргэдийн хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхаарууллаа.
 
Уг нь хойд хөршөөс албан ёсны зөвшөөрөлтэй ААН-үүд хүнсний бүтээгдэхүүнээ импортлодог. Тэдний оруулж ирж байгаа архи нт цаанаасаа баталгаажилттай, манайд ирээд бас давхар хяналтаар ордог юм байна. Харин хувь хүмүүс хувийн хэрэгцээндээ гээд хугацаа дууссан бараа бүтээгдэхүүниййг мэдэхгүй оруулж ирж зараад байдаг нь асуудал дагуулдаг гэнэ.
 
Тэгэхээр хүмүүс аль болох баталгаат бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчаас аваарай гэж анхааруулж байна. Жишээлбэл, Красноярскт хуурамч архинд хордож үхэх байдал огцом нэмэгдэж шуурхай аргах хэмжээ авч байгаа гэнэ. Эдгээр архи Эрхүү, Улаан-Үд хавиар их тархсан. Виски, Коньяк мөн алдартай брэндийн хуурамч архийг хямд учир манайхан худалдаж авчирдаг. Тиймээс шинэ жил ойртож байгаа үед хаана хаанаа анхааралтай байх нь зүйтэй ажээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.