Тавантолгойн зүүн чиглэлийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын хэсэг иржээ
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төслийн асуудлаар Японы талтай “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан билээ.
 
Энэхүү санамж бичгийг ажил хэрэг болгохоор төслийн техник эдийн засгийн үндэслэлийг энэ ондоо баггаан хийж, улмаар 2016 оны хавар төмөр замын ажлыг эхлүүлэхээр Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын дэд дарга Харухико Андо тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.
 
 Төлөөлөгчид Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгуудын нутагт орших Шивээ- Овоо, Цагаан суварга, Оюутолгой, Тавантолгой, Мушгай худаг зэрэг уул уурхайн орд газрууд болон шинэ төмөр замын бүгээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж байна.
Зууны мэдээ
Х.Хатан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баярлалаа 2015-11-26 05:08:23
    Зүүн тийш ямар ч утгагүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ