Корона вирусын халдвар авсан сүүлчийн хүн нас баржээ
Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕРС корона вирусын халдвар авсан сүүлийн хүн нас барсан тухай тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам мэдээлжээ.
 
35 настай эрэгтэй Өмнөд Солонгост уг вирусийн халдвар тархаж байх үе буюу зургадугаар сарын 8-нд эмнэлэгт хүргэгдсэн байна. Корона вирусийн халдвараас гадна тэрбээр цус төлжүүлэх системийн хүнд өвчин туссан байжээ. “Биеийнх нь байдал эрс муудаж, нас барсан” гэж Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам онцлон тэмдэглэсэн байх бөгөөд ингэснээр тус улсад титэмт вирусийн халдвар авсан нэг ч хүн үлдээгүй байна.
 
Уг вирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост энэ оны тавдугаар сард бүртгэгдсэн юм. Халдварын тархалт ерөнхийдөө зогссоныг долдугаар сарын сүүлээр мэдэгдсэн билээ. Өмнөд Солонгост 186 хүн титэмт вирусийн халдвар авснаас 36 нь нас баржээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.