"Дэлхийн гуравдугаар дайн" эхлэв үү
ОХУ-ын байлдааны онгоц өнгөрсөн сарын эхээр Туркийн агаарын орон зайг цаг агаарын таагүй уур амьсгалтай холбоотойгоор хэдхэн секундын хугацаанд зөрчиж, улмаар эргүүлийн хоёр онгоцонд нь хөөгдөн гарсан тухай мэдээлэл дэлхий дахинаа шуугиан тарьж байлаа.
 
УАЦЭ-ийн бүрэлдэхүүнд багтах Турк улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу тухайн үед агаарын хилийн орон зай руу нэвтэрсэн шувууг ч устга гэж армидаа үүрэг даалгавар өгснөө орон нутгийн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр онцлон тэмдэглэж байсан юм. Мөн тус улсад байрлах ОХУ-ын Элчин сайдад дахин хил зөрчсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах хууль дүрмийн дагуу буудах боломжтой гэж хэд хэдэн удаа анхааруулга өгсөн байдаг. Үүгээр зогсохгүй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Туркт хил зөрчсөн агаарын онгоцыг сөнөөх эрх бий” гэх мэдэгдлийг ч хийж байсан юм.
 
Тэгвэл Сирид цэргийн ажиллагаа явуулж буй Оросын байлдааны Су-24 онгоц Туркийн агаарийн хилийг дахин зөрчсөн тул сөнөөсөн тухай Туркийн Ерөнхийлөгчийн ордоноос мэдээлэв. Харин Оросын тал эл мэдэгдлийг эрс үгүйсгэж, тус онгоц Туркийн хилээс ойролцоогоор дөрвөн км- ийн зайд, Сирийн нутагт нисч явсан гэдгийг тодотгож байгаа. Тухайн үед онгоц сүйрэхээс өмнө нисгэгчид нь гарч, газардаж чадсан байх бөгөөд энэ үед Ассадын Засгийн газрыг эсэргүүцэгч Сирийн босогчид нисгэгчийг буудаж хөнөөсөн байгаа юм. Тэд нисгэгчийг хөнөөсөн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна. Мөн үлдсэн нэг нисгэгчийг нь олж устгахаар хөөж байгаа гэдгээ мэдэгдсэн байдаг.
 
Интернэтэд нисгэгчийн цогцсыг тойрон зогсох босогчдыг дүрсэлсэн бичлэгүүд үй түмээрээ цацагдсан. Харин үлдсэн нэг нисгэгч нь амьд мэнд Сирийн цэргийн армийн хамгаалалтад байгаа аж. ОХУ-ын Батлан хамгаалах яамны вэб сайтад нийтлэгдсэн мэдэгдлээр бол Су-24 онгоцны хоёр нисгэгчийг хайн олж, тусламж үзүүлэхээр хөдөлсөн Ми-8 нисдэг тэрэг “их бууны суманд өртөж, ослын буулт хийхээс өөр аргагүй болсон байх юм. Энэ үед нисдэг тэргэнд явсан ОХУ-ын цэргийн нэг алба хаагч амиа алдсан байна.
 
Их Британид байрлан үйл ажиллагаагаа явуулдаг Сирийн хүний эрхийн байгууллагын мэдээлснээр тус нисдэг тэргийг Ассадын Засгийн газрыг эсэргүүцэгч бүлэглэлийнхэн буудаж гэмтээсэн бөгөөд Сирийн нутагт ослын буулт хийсэн гэж мэдээлсэн байв. Нисдэг тэрэгний зорчигчид аврагдсан хэдий ч, нисдэг тэрэгний их бие сүйджээ. Ингээд үзвэл  байлдааны онгоцыг жолоодож явсан нэг нисгэгч болон нисдэг тэргэнд сууж явсан нэг цэрэг гээд ОХУ- ын хоёр цэргийн алба хаагч амиа алдсан байна. Энэ удаагийн гэнэтийн явдалтай холбогдуулан Турк улстай тогтоосон цэргийн харилцаа холбоогоо зогсоож байгаагаа ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Шуурхай албаны дарга, дэслэгч генерал Сергей Рудской мэдэгдлээ.
 
Угтаа Туркийн хилээс дөрвөн км-ын зайд Сирийн нутагт хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж, үүргээ гүйцэтгэж явсан онгоцыг Туркийн тал юуны учир сөнөөсөн нь олон улсын анхаарлын төвд байгаа. Хэдийгээр тэд хил зөрчсөн гэж тайлбарлаж буй ч, өөр сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлж байгааг зарим олон улсын ажиглагчид тэмдэглээд байна. УАЦЭ-ын бүрэлдэхүүнд багтдаг 28 улсын нэг нь Турк. Ийм явдал болсны дарааТуркийн албаныхан ОХУ-ын талтай харилцаа тогтоох ёстой байсан ч, эл асуудлыг хэлэлцэхээр УАЦЭ рүү хандсан байгаа юм. Мөн нэг асуудал нь Сирийн ихэнх нутгийг хяналтдаа аваад буй хэт даврагч бүлэглэлүүдийн санхүүгийн хамгийн том эх үүсвэр нь газрын тосны хууль бус наймаа гэдэг нь эдүгээ дэлхий дахинаа ил тод болсон. Харин хэт даврагчдаас Турк хямдаар газрын тос импортолж байгааг ОХУ илрүүлсэн гэдгийг Ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн байдаг. Тиймээс хэт даврагчдын санхүүжүүлэгч нь Турк байх магадлалтай.
 
ОХУ Сирид агаараас цохилт өгч эхэлсэн тэр үеэс л Турк болон барууны орнууд эсэргүүцэж эхэлсэн билээ. Барууны орнууд ОХУ-ын сөнөөгч онгоцнууд Лалын улс бүлэглэлийн байг бус энгийн иргэдийг олноор нь устгаж байна хэмээн шүүмжилж байсан. Түүнчлэн Турк цаг агаарын таагүй нөхцөлтэй холбоотойгоор хэдхэн секунд агаарын хилийн орон зайд нэвтэрсэн онгоцыг хөөж гарган, олон нийтэд мэдээлэн хатуу анхааруулга өгч байсан юм. Тиймээс нэг талаас харвал Турк тодорхой сонирхлын улмаас эл үйлдлүүдээрээ Оросын цэргийн ажиллагааг эсэргүүцэж байна гэж хардаж болохоор байна. Гэхдээ Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган энэ удаагийн явдалд “Хууль дүрмийн хүрээнд арга хэмжээ авсан” гэх тайлбарыг хийсэн юм. Тэрбээр “Хэн ч гэсэн хилээ хамгаалах Туркийн эрхийг хүндэтгэх ёстой” гэж хэлсэн тухай Би Би Си мэдээлэв. Харин АНУ, Европын холбоо, НҮБ талуудыг хүлээцтэй байхыг уриаллаа. ОХУ-ын цэргийн армийн зүгээс Турк улстай цэргийн харилцаагаа зогсоохын зэрэгцээ агаарын хүчнийхээ аюулгүй байдлыг нэмэгдүүлж, агаарын      довтолгооноос хамгаалах системээр тоноглосон онгоцнуудыг сирийн бүс нутагт байрлуулах, аюул занал учруулж болзошгүй гэсэн байг устгахаа мэдэгдээд байгаа.
 
Оросын цэргийн арми аюулгүй байдлаа чангатгаснаар Турк ч зүгээр хараад суухгүй нь мэдээж. Түүнчлэн УАЦЭ ч энэ асуудлыг анхааралтай ажиглаж, шуурхай хуралдааныг хүртэл зохион байгуулсан тул цаашдаа олон улсын байдал үүнээс ч илүү түгшүүртэй болж болзошгүй байна.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Batkhuu 2015-11-26 15:17:27
    Oros ard tumen mongolchuud bid naryg tusgai togtnoson uls bolohod hamgiin ih tusalsan. Ter europe amerik bol busad ulsyg daramtalj moljij baidag. orostoi hamt
  • у 2015-11-26 10:22:03
    Лалрын амэрикууд нэг иймэрхүү уuм байнга хиихиимаа
  • Mongolchyyd aa!!!ta bid dotooddoo dainta 2015-11-26 10:08:39
    Bid dotoodiinhaa asyydaliig yay gej baihad Gadaadad bolj baigaa asyydaluud bol tiimch chuhal bys?Ard tymen mini amar mend yadyyrlaas yaj garaya daa gej bodoh yu...
  • zochin 2015-11-26 05:34:29
    Ene setguulch gants ex survaljaas ( ter n orosiin medee) medeenii analiz xiix gsn bxiin. Yaaj setguulch gj ooriigoo xeldeg bna.
  • bataa 2015-11-26 05:14:56
    Ìóó ýð äàéíä õººðºâ ãýãäýã íýã ¿ã áèé ÿàãààä äàéí ãàðàõ ýíý ÷èíü ÷èíèé áîäñíîîð òèéì õÿë...
  • S 2015-11-26 05:04:16
    Oros yalsan ch yalagdsan ch Mongol ruu orj ireh Oros 5 saya gariu tsagaachdiin ursgaliig nid barij diileh uu? Dain bidend ashiggui
  • Таамаг 2015-11-26 04:03:28
    дэлхийн III дайн Оросын онгоцыг УАЦЭ-ийн түлхээсээр Турк сөнөөсөнөөр эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэх байх гэж таамаглаж байна.
  • irgen 2015-11-26 03:28:07
    baildval oros yalahgui ee
  • Zail 2015-11-26 02:31:43
    Oros hyatad 2 g diilj cadna gej uu. Amerik danda uls ornuudiin heregt oroltsoj hoorond ni daituulj ashig harj amidardag. Argagui l ene tendes niilsen tsagaachid...
  • Зочин 2015-11-26 01:15:32
    Туркийн ард АНУ байгаа, тэд Оросыг газрын хөрснөөс арчих бодлогоосоо хэзээ ч ухрахгүй, ганцаараа дэлхийд ноёрхох санаархал бий, Хятад, Орос хаалт болдог