Манай улс хаягдал төмрийн цэг болжээ
Ганцхан жишээ татаад үзье. Монголоос дэлхийн бүхий л орны, аль ч цаг үед үйлдвэрлэсэн хуучин машиныг нэг дор үзэж болно гэсэн сонирхолтой мэдээлэл хэзээ ч билээ гарч байсан юм даг. За даа, бараг л 100 хувь үнэн байж болох л мэдээлэл шүү. Солонгост аль хэдийнэ үйлдвэрлэгдэхээ больсон Эксел Монголд явж л байна. Японд үйлдвэрлэхээ больсон машинууд ч Монголд байгаа. Гэх мэтээр тоочоод, нэрлээд байвал цаг, цаасны гарз болно. Ингээд бодохоор Монгол Улс дэлхийн хаягдал төмрөө хаядаг цэг болчихсон байна гэж дүгнэж болохоор байгаа юм.
 
Одоо ганц асуулт асууя. Өнөөдөр Монголд 2014,2015 онд үйлдвэрлэсэн машин, мотоцикль унаж байгаа хүн хэд байгаа вэ. Албан ёсны тоон судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 600 мянган гарсан, 700 мянга шахсан автомашин байгаа юм билээ. Мэдээж автомашины тоо өдөр битгий хэл цагаар нэмэгдэж байхад 600 тэдэн мянга гэж нарийн хэлэх хэцүү л дээ. Дээрээс нь өдөрт 200 орчим автомашин улсын дугаар авч байгаа. Энэ олон машины хэд нь шинэ вэ. За 2014, 2015 оны машин сураглахаа болъё. Ядаж л 2012, 2013 оны машин хэд байна гэж асууя л даа. 700 мянга шахсан олон машины ядаж 50 мянга нь 2012 оноос хойш үйлдвэрлэгдсэн машин байж чадах уу. Бараг л үгүй болов уу даа. Ихэнх нь 2000, 2008 оны машин л байгаа.
 
Япон, Солонгостоо төмрийн хаягдал болох дөхсөн машинуудыг нааш нь оруулж ирдэг гэхэд нэг их хатуудсан болохгүй байх. Мэдээж олон хүн машин хуучирддаггүй юм. Мотор, хропыг солиод, засч янзлаад унаж болно. Гадаадад өнөөдрийг хүртэл аль 1970,1980 оны машин явж л байна гэх мэтээр дайрч магадгүй. Гэхдээ манайд хуучин машинаа тултал нь засаад, хар утаа хаяж байгаа мотороо солиод, машины үйлдвэрлэсэн он бол зөвхөн тоо гэдэг утгаар нь унаж байгаа хэдэн хүн байна. Тун цөөн шүү дээ. Ихэнх нь л тосоо солиод, дугуйгаа хагарвал запасыг нь сольж тавиад л явж байгаа. Зөвхөн машин гэлтгүй мотоцикль дээр ч энэ жишээг ярьж болно. Саяхан хөдөөгүүр хэд хоног яваад ирлээ. Гэтэл малчид, тэр дундаа настайчууд “Монгол дэлхий нийтийн төмрийн хаягдлыг цуглуулдаг цэг болж гүйцлээ” гэж хэлж байна билээ. Бараг л мотоцикль нэртэй хоёр дугуйтай ямбий төмөр байсан ч хамаагүй оруулж ирж байна. Түүнийг нь малчид янз бүрээр нь авч унаад, эвдрэхээр нь өвөлжөөн дээрээ хаячихаад, дахиад нэг шинийг авдаг. Энэ мэтээр хөдөө, орон нутаг хятад мотоциклийн сэгээр дүүрч байгааг ч хэлж байсан юм. Нээрээ л өнөөдөр Хятадаас төрөл бүрийн нэртэй, эдэлгээ даахгүй, эвдрэл хурдантай, аюулгүй байдал гэдгийг ор тас мартсан мотоциклуудыг дуртай нь оруулж ирж байна. Малчдын санаагаар бол энэ олон мотоцикль оруулж ирж байгаа компанийн эрхийг хязгаарлах хэрэгтэй аж. Тэгэхдээ Монголын цаг агаар болоод газар нутгийн онцлогт тохирсон сайн унаа оруулж ирэх цөөн хэдэн компанид л эрх өгөөд, сайн хянаж байвал сайн гэдгийг хэлж байсан. Тэгэхгүй бол хятад мотоциклиос болж залуучууд эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад амь насаа алдаж байна. Ингээд л унаж яваа эзэн нь эрүүл мэндээрээ хохирч, унаа нь төмрийн хог болоод л энд тэнд хаягдаж байгаа юм.
 
Монгол Улс нэг иймэрхүү маягаар л төмрийн хаягдлын цэг болж байна. Магадгүй 10 жилийн дараа сая давсан машинтай болж, хуучныг нь хаях цэг нээх гэж бөөн ажил болох вий дээ.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zolo 2015-11-26 16:22:36
    Өөр сэдэв олдохгүй бна уу . Монголчууд л мотоцикл унаж. Хуучин машин хэрэглэдэг юм биш ээ .нүдээ нээж чихээ ухуул хол явж юм үз
  • bilgee 2015-11-26 07:49:39
    mongolchuud harin ch mashinaa mash sain zasaj saihan edeldeg yum.Chi ter hugjiltei ornuudad huuchin mashin unadaggui gej bdj bnuu.Unadag l bhgu
  • irgen 2015-11-26 06:17:10
    Chi bitgii olon yum hitsaad bai lalaraa. Ali ch orond baij l baidag asuudal
  • зочин 2015-11-26 04:53:42
    шинэ, зөв хүрдтэй тэрэг хэн авч унадаг билээ жирийн ард иргэд билүү бидний цалин хүрдэг билүү дуртайдаа хуучин төмрийн хаягдалыг чинь унаад байгаа юмуу
  • . 2015-11-26 02:39:18
    10-аас дээш настай машины онцгой татвар нь 8-18 сая төгрөг байхад 2000 оны машин яаж орж ирдэг байнаа??? Гаальтай хуйвалдахгүй л бол утгагүй шдээ!!!!
  • zochin 2015-11-26 01:48:50
    Byryy taldaa jolootoi tumriin hayagdaliig 5-10 jiliin daraachaas hudulguund oruulahgui gej zarlaad shiideh heregtei baih.
  • Сэтгүүлчээ 2015-11-26 01:47:32
    Улс орон нь хөгжөөд ард иргэд нь орлого сайтай бол хэн л хуучин машин унахыг хүсхэв дэ, ийм дэмий юм бичиж байхаар яаж хөгжүүлэх талаар бичээч
  • zochin 2015-11-26 01:23:27
    Het neg taliig barisan bna. Manaid huuchin mashiniid tumriin uildvert l tushaahad bolnshd. Tertei tergui tumurlugiin uildver tuuhii edgui bgaa.
  • Зочин 2015-11-26 01:02:55
    Он залуу машин унах дургүйдээ биш шүү дээ. Үнийг нь дийлж авах хүн хэд билээ дээ. Эдийн засаг хүнд байна. Бүсээ чангал гэж хуцацгаагаад байж.