Бүрэн эрхт улсаа тунхагласан өдрийг мартах учиргүй
Аливаа улс оронд хамгийн том баяр нь эрх чөлөөгөө олж, тусгаар тогносон өдөр байдаг. Монгол Улс 1924 оны арваннэгдvгээр сарын 26-нд Бvгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглаж, анхдугаар vндсэн хуулиа баталсаны тvvхт ойн өдөр өнөөдөр тохиож байна. 

Аливаа улс оронд хамгийн том баяр нь эрх чөлөөгөө олж, тусгаар тогносон өдөр байдаг. Монгол Улс 1924 оны арваннэгдvгээр сарын 26-нд Бvгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглаж, анхдугаар vндсэн хуулиа баталсаны тvvхт ойн өдөр өнөөдөр тохиож байна. 

Бид жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдрийг Улс тунхагласны баярын өдөр болгон нэлээд өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Бүх нийтээр амраад л, бөх барилдуулаад л, бас идэж, уугаад л, ер нь яаж баярладаг билээ, яг тэгж тэмдэглэдэг байлаа. Зурагтаар хувьсгалын үеийн кинонууд өдөр, шөнөгүй гардагсан. 

Тэгвэл гурван жилийн өмнөөс эхлэн Улс тунхагласны баяр биш болсон. Энэ өдөр бүх нийтээрээ амарч, бөх үзэж баярлахгүй болсон гэсэн үг. Харин хэзээ жинхэнэ Улс тунхагласан баярыг хийхийг улс төрчид л мэдэж байгаа болов уу. 

УИХ-ын 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар БНМАУ-ыг тунхагласан өдрийг үгүй хийх шийдвэрийг гаргасан. Ингээд Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Харин тэр өдрийг бүх нийтээрээ амарч, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг болгосон юм. Гэвч гурван жил болоход ард түмэн арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдөрт илүү их ач холбогдол өгөн энэ өдөр бид бүрэн эрхт улсаа тунхагласан юм шүү хэмээн омогшсон хэвээр байгаа. 

Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр эрх баригчид нэг түүхийг, нөгөөгөөр дарж орлуулахыг хүсэж байгаа ч ард түмэн Монголынхоо үнэн түүхийг мэдэж, түүгээрээ бахархаж явдаг гэдэг нь бэлхнээ харагдаж байна. 

11-р сарын 26-ны өдрийг шvvмжлэх хvмvvс цөөнгvй бий, учир нь энэ өдөр маш олон vхэл хагацал, худал хуурмаг, гажуудал, гашуудлыг дагуулсан байдаг. Зарим түүхчид судлаачид энэ өдөр улс тунхагласан өдөр биш хэмээдэг юм. Тэглээ гээд бид энэ өдрийг шvvмжлээд, харааж цөхөөд байлгvй энэ өдрийн төлөө золиослогдсон бvхний vнэ цэнийг бодож зөв нэрлэж, зөв ойлгож, зөв тэмдэглэн өнгөрүүлэх хэрэгтэй болов уу. 

Энэ өдрийг хэн юу ч гэж харуулахыг хичээсэн ч тэртээ 1924 оны арваннэгдvгээр сарын 26-нд Бvгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглаж, анхдугаар vндсэн хуулиа баталсан түүхт өдрийг хэн ч мартах учиргүй. Түүх түүхээрээ л үлддэг. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2015-11-26 21:25:07
    Бөх сайхан боллоо Энхбаяр допинг хэрэглэдэг нямка,дорлигоо 2-ыг цувуулж хаядаг түрүүллээ дээ
  • Anu 2015-11-26 18:38:46
    Zob.USA d uls tunhaglasan odroo ontsgoi temdegledeg ym
  • Hugs 2015-11-26 18:17:03
    Onoodor mongolchuudiin bayr.hyatad sheesnuud iluu bizdee
  • bi bi 2015-11-26 06:59:32
    Юу гэж дур дураараа бураад байнаа манай Монгол тусгаар улс мөн гэдгийг ард түмэн баталсан өдөр гэх нь дээр биш үү Би ямарч гэсэн өнөөдөр баярланаа
  • zochin  2015-11-26 06:38:28
    MANinhnda bayarlalaa uuh tuuhee hadgalj hamgaalj bgad tsaashid turuu avraarai.Olloo tvg oron nutagt uzmeer bn
  • хуульч 2015-11-26 05:28:56
    ЭНЭ ӨДӨР АНХНЫ ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖЭЭ ??? бид ТУСГААР ТОГТНОСОН БҮРЭН ЭРХТ МОНГОЛ УЛСАА 1911 ОНД ТУНХАГЛАСАН ШҮҮ ДЭЭ?? СЭТГҮҮЛЧ ГАРЧИГАА ЗӨВ БИЧИЖ СУР???
  •  2015-11-26 04:49:02
    Түүхээ мэддэг, боловсролтой хүмүүс энэ өдрийг баяр гэж үздэггүй.
  • цц 2015-11-26 04:09:04
    Хятадаас тусгаарлснаа зарласан өдөр байсныг хэнээс мөнгө авсан хэн болиулсан нь мөд тодорхой болно доо. улс орныг хэн хааш нь сэм хөтөлж явна вэ.
  • аа 2015-11-26 02:36:01
    энэ бол намын үзэл бодлын болон нэг намаа үгүйсгэх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн ажил өмнө нь бид Монгол даяараа тэмдэглэн өнгөрдөг хүүхэд насны минь дурс...
  • 76 uu 2015-11-26 02:26:42
    ene 76 bugd eeree l hujaagaas daalgavartai baidag gej itgehgui l bna, zarimiig ni tseverleh heregtei dee.
  • иргэн 2015-11-26 02:15:54
    Энэ бол түүхэн өдөр, үүнийг Монголын ард түмэн мартах учиргүй, Худалчийн хийсэн гай шүү дээ. Өвгөн хэдийд төрсөн нь ямар хамаа бна. Сүхбаатарын талбай дээр цугл...
  • ? 2015-11-26 01:55:39
    1924 оны арваннэгдvгээр сарын 26 бол улс тунхагласан өдөр биш, харин Богд хаант улсаас Бvгд Найрамдах Улс /Republic/ болж, анхны Үндсэн хууль баталсан өдөр юм!!...
  • зочин 2015-11-26 01:37:47
    Өнөөдөр амралтын өдөр байсан юмсан, хэзээ хэн болиулсан юм бол, амрахгүй ч гэсэн зурагтаар бөх үзэх юмсан