Шинээр 43 уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад оржээ
Энэ онд шинээр нийт 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Үүнээс 40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж Улсын комисс хүлээн авчээ.
 
Дээрх уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нийт 5342 ажлын байр шинээр бий болж, төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.
 
Харин 13 уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүүжилт, зах зээлийн болон дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралт зэргээс шалтгаалаад бүрэн ашиглалтад ороогүй байгаа аж.
 
Мөн Уул уурхайн яамны мэдээллээр энэ оны эхний аравдугаар сарын байдлаар уул уурхай болон ашигт малтмалын салбараас улсын төсөвт 183.5 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
 
Тухайлбал, ашигт малтмалын салбараас нийт 40.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөр 28.8 тэрбум, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 4.3 тэрбум, бусад орлого 7.3 тэрбум төгрөг болсон байна.
 
Харин газрын тосны газар нийт 143.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс газрын тосны орлого 139.6 тэрбум төгрөг, бусад орлого 3.6 тэрбум төгрөг болжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.