Хөнгөлөлттэй цахим картаа бусдад дамжуулбал эрхийг нь хасна
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа хэд хэдэн ажлын нэг нь мөнгө хураагчдын ажлыг ухаалаг цахим картанд шилжүүлэх ажил байлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд автобусаар байнга зорчдог 700 орчим мянган иргэн байдаг бөгөөд үүний 553 мянган иргэн цахим картаа авсан байна.

Саяхан Нийтийн тээврийн газраас цахим картаа аваагүй иргэдийг 700 төгрөгөөр зорчуулах шийдвэр гаргасан. Мөн өндөр настан болон бусад хөнгөлөлттэй үнээр зорчих эрх бүхий цахим картыг хувийн эзэмшигчээс өөр хүнд дамжуулан хэрэглэвэл картыг зургаагаас нэг жилийн хугацаанд ашиглах эрхийг нь хасахаар болсон байна.

Хяналтыг бидний хэлж заншсанаар кондуктор буюу мөнгө хураагчид хийнэ. Тэд одоогоор хяналтын ажилтаны сургалтанд сууж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.