Сайншанд аж үйлдвэрийн парк, хөндлөн төмөр замын асуудлаар Японоос ажлын хэсэг ирж ажиллав
Өнөөдөр буюу 2015 оны 11-р сарын 25-нд Япон Улсын Ерөнхий сайдын 2015 оны 11-р сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор Япон улсаас ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа.

Тус ажлын хэсэгт Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдаа хамтын ажиллагааны газрын дэд дарга Харухико Андо, ЭЗХАҮЯамны Байгалийн баялаг, эрчим хүчний агентлагийн нүүрсний хэлтсийн дарга Такахуми Какудо, ЭЗХАҮЯамны Байгалийн баялаг, эрчим хүчний агентлагийн нүүрсний хэлтсийн дэд дарга Хирояасу Морита, уул уурхай болон өнгөт металлын санхүүжилтийн хэлтсийн дэд захирал Шин Танимура, Нүүрс, эрчим хүчний төвийн Баялагийн хэлтсийн дарга Масафуми Уехара, Эрчим хүч уул уурхайн хэлтэс Такаши Хансаки, Өнгөт металлын стратегийн газрын захирал Шуичи Мияатакэ, Цахилгаан эрчим хүч, уул уурхайн дэд ерөнхийлөгч Ёоижи Акияама нар оролцож байна.

Айлчлалын багийнхан Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзаж Тавантолгой Сайншанд төмөр замын болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төсөслтэй газар дээр нь танилцаж байгаагаа илэрхийлээд цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-08-05 10:54:45
    Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-22 08:25:30
    Сайншандыг төмөр замтай нь буруу газраа байгуулсан
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-26 01:17:30
    мөн ч том том юм ярих юм даа, Хятадууд бол ярьдаггүй хийдэг, манайхан хэдэн жил ч ярьдаг юм бэ, 5-р цахилгаан станц, чөлөөт бүс, төмөр зам, аү-ийн парк гм
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах