Замын-Үүдийн гаалийнхан хуурамч бүрдүүлэлт хийж татвараас бултуулжээ
Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох Замын-Үүдийн боомтоор өдөртөө хэдэн зуун машин, олон мянган хүн бараа тээвэрлэн орж ирдэг.
 
Бараа ихээр орж ирж буй энэ боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг ямар нэгэн аргаар чөлөөлчихвөл түүнийхээ шагналд багагүй хэмжээний шан харамж авдаг нь нууц биш.
 
Тэгвэл яг үүнтэй ижил хэргийг Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын гарын хүн гэгдэх тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Насанбатыг дөрвөн байцаагчийн хамтаар авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэн цагдан хорьжээ. Өөрөөр хэлбэл, тэдний энэхүү гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг ГЕГ-ын дотоод хяналт шалгалтынхан илрүүлж ийнхүү АТГ-т шалгуулахаар болсон тухайг хэвлэлийнхэн олон нийтэд ил болгож эхэллээ. 
 
Уншигчид санаж байгаа бол бид энэ сарын 18-ны өдрийн дугаартаа нэр бүхий гаалийн байцаагчид авлига албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон талаар мэдээлж байсан. Тэгвэл С.Насанбат нь анх гаалийн байгууллагад ажилд орохдоо эхлээд мэргэжилтнээр орж дараа нь гэрлийн хурдаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогджээ. Ингээд тун удалгүй их хэмжээний мөнгө төлж очдог Замын-Үүдийн гаальд ахлах байцаагчаар очиж, бусдаас авлига авсан гэх хэрэгт нэр нь холбогдох болсон аж.
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар гаалийн байгууллагад эмх замбараагүй томилгоо хийгдэж шинэчлэл нэртэй сэлгээ хэрээс хэтэрсэн учраас зарим нэг хүний далд үйлдлийг байгууллагынхаа дотоод хяналт шалгалтынханд мэдэгдсэнээр энэ хэрэг шалгагдах болсон аж.
 
Хамгийн гол нь С.Насанбат өөрийнхөө багтай хамтарч нэг бус удаа БНХАУ-аас орж ирж буй ачаа бараанд гаалийн бүрдүүлэлт нэрээр хуурамч бүрдүүлэлт хийж иргэдээс ихээхэн хэмжээний шан харамж авч байсан аж. Тиймээс АТГ-ын мөрдөгчид тэдний хийж байсан гаалийн бүрдүүлэлт болгоныг нарийвчлан шалгаж хэд, хэдэн ноцтой баримтыг ч дахин шалгахаар болжээ.
 
Ямартай ч энэ мэт үйлдлүүд Замын-Үүдийн гааль дээр өмнө нь гарч байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ил болсон нь С.Насанбат болохоос маш олон Насанбат иргэдээс их хэмжээний шан харамж авч гаалийн бүрдүүлэлт хийж өөрсдийнхөө халаасыг дүүргэж суугаа. Товчхондоо, дарга, ахлах, байцаагч бүгд нэг багийн хүмүүс байж, энэхүү хууль бус үйлдлийг хийж ажлаа гүйцэлдүүлнэ гэсэн үг. Тиймдээ ч өнөөдөр Замын-Үүдийн гаальд сэлгээний нэрээр очсон зарим нэг байцаагч, ахлах нь итгэл хүлээлгэсэн О.Ганбат даргынхаа сэтгэл санааг нь зовоож ажлын байранд нь дэлбэртэл нь уурлуулж ширээ нүдүүлэх вэ дээ.
 
Яг үнэндээ О.Ганбат дарга шинэчлэл нэртэй сэлгээгээр Замын- Үүдийн гаалийн даргыг өөрчилж 23 байцаагчийг тус газар нь сэлгэн ажиллуулах болсон.
 
Тиймээс гаалийнхан, тэр дундаа Замын-Үүдийн гаальд очсон байцаагчид байсхийгээд л хэл аманд өртдөг. Хэрэг хуучирддаггүй гэгчээр Замын-Үүдийн гаалийн газарт бичиг баримтын бүрдүүлэлтийн улсын ахлах байцаагч Р.Энхбат нь “Гурван билэг” гэх компанийн менежер Б.Эрдэнэбаатарын оруулж ирсэн 17 боодол даавуунд шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах ёстой хэмээн дарамталж, түүнээс хахууль авч байсан хэрэг гарч байсан. 
 
Тухайн үед тус газрын нэг байцаагч нь хуулийн дагуу бүрдүүлэлт хийж, даавууг оруулах гэж байтал Р.Энхбат ахлах байцаагч гэдэг албан тушаалаараа далайлган шударгаар ажиллаж байсан байцаагчийг болиулж байсан нь тухайн үед мөрдөн байцаалтаар тогтоогдож байсан юм. Яг энэ үйлдэл өдгөө Замын-Үүдийн гааль дээр гарч хэрэгт холбогдсон гээд байгаа дөрвөн байцаагчийг нэгийг нь хэрэгт холбогдолгүй хэмээн суллажээ. 
 
Ямартай ч О.Ганбат даргаа, таны шагналаар Замын-Үүдийн гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан С.Насанбат гэгч этгээд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдчихлоо. Тиймээс сэлгээ нэртэй шинэчлэлээрээ өөрийн багийн хүмүүсээ мөнгөний уурхай болсон тус гааль руу явуулж нэг, нэгээр аавынд илгээсээр байх уу.
 
Яг үнэндээ Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засагт хувь нэмэр оруулахаар хил гаальд ажиллаж байгаа хүмүүс үндэсний аюулгүй байдалд заналхийлэхээр улс орны тусгаар тогтнол эдийн засаг цаашид яаж сайжрах юм.
 
Уг нь Гаалийн ерөнхий газрын дарга нь хүнд суртал авлигагүй хамт олон болж байгаа гээд байдаг. Гэтэл бүхэл бүтэн гаалийн байгууллагын ажилчдын нэр хүнд энэ мэт  авлигачин гэх нэр зүүгээд байгаа С.Насанбатаас болж тэр чигтээ харлах ёсгүй гэдгийг танд дахин дуулгая. Өөрөөр хэлбэл, гаальд шударга үнэнчээр ажиллах мянга, мянган гаальчид хэзээ би халагдах бол, хэзээ сэлгээнд орох бол гэсэн битүүхэн айдастайгаар өдөр хоногийг өнгөрөөж яваа сурагтай.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-12-07 14:51:36
    Адишаа гэдэг Гаалиас төрсөн авилгач Засгийн ордон доторхолхиж байхтай дайралдлаа.Энэ нөхөр төрд очно гэхээр энэ улс өнгөрчээ.Өнөө Гаалийн Баатарын найз шүү дээ
    202.9.41.193
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-11-26 06:05:02
    Ганбат чамайг яасан ажлаас халсан уу эсвэл яасан вэ яагаад дахин дахин гомдоно вэ
    202.72.245.46
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-26 03:18:26
    tegeed shorond ni hiigeech busdad ni surgamj bolog. martahaas ni sergiilj 6 sar tutamd 1 hun shorond hii.
    103.10.23.92
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen  2015-11-26 06:22:58
      setgehuin hoosroltoi setgeliin hooroltei hun l iim yaridag yum
      103.26.195.62
      Мэдэгдсэн Хариулах
  • Ma 2015-11-25 14:20:57
    Zamiin udiin gaalid GUB aar shiljuulehed 3-5.0 heregtei bna. mungu bna uu.
    103.57.95.127
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2015-11-25 13:27:53
    Ардчилсан Монгол орон мадтугай, Ардчилсан ерөнхийлөгч мандтугай, ардчилагдаж байгаа ард түмэн бас мандтугай! Ардчилалын нуган үр авилга ... тугай.
    59.153.112.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямдорж.Ц 2015-11-25 09:39:28
    Хэзээнээсээ Замын Үүдэд үнэн гэж байгаагүй,одоо ч байхгүй,тэр аяаараа хуйвалдааны үүр уурхай.Цэвэршиж ариусна гэж байхгүй дээ.
    172.56.13.163
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-25 09:19:58
    Замын үүдэд томилсон томилгоо болгон мөнгө байгаа. Ганбат нөхөр ч цулайж дээ.
    182.160.3.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-25 08:58:51
    ГЕГ-ын дарга О.Ганбат нэг бол луйварчин, нэг бол МАХН-ын гишүүн гэдгээр нь гадуурхаж байгаа байх
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах