Анхан  шатны эмнэлэгт дадлага туршлагатай эмч ажиллуулах хэрэгтэйг онцлов
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвалын мэдээллийг хэлэлцлээ.Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ашиглагдах хүчин чадалтай суурин дижитал рентген аппарат, эксперт ангиллын ЭХО аппарат, компьютерт томограф /CT/, соронзон резонанст томограф /MRI/ аппаратуудаар хангах. “Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” Засгийн газрын 2009 оны 346 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, эмнэлгийн оношлогоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжид баталгаажуулалт, шалгалт, тохируулга хийхэд шаардлагатай лабораторуудыг бий болгох арга хэмжээний санал, зорилт тавьсан тухайгаа Эрүүл мэндийн сайд онцолсон юм.
 
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан анхан шатны эмнэлэгт дадлага туршлагатай эмч ажиллуулах, Сайд нарын 2 дугаар эмнэлгийн статусыг эргэн харж, иргэдэд чөлөөтэй үйлчлүүлж байх саналуудыг гаргаж Байнгын хорооны гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Дараа нь Засгийн газрын 2014оны 6 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хамт хэлэлцэхээр түр хойшлууллаа.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нээрээ тийм 2014-06-19 00:18:00
    Бас нээрээ тийм шүү. Бүр шоронгийн эмнэлэг болсон юм байна. Тэгэхээр аавын хүүхдүүдийг алаг үзэж эмчилдэггүй байхаа. Батзандан 2 эмнэлгээр нэг ороод гараачэээ
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-18 18:28:15
    Ийм мэдээжийн юм ярьж байхаа болиоч аль соц нийгмийн үед л ярьдаг байсан тэр үеэс хойш л хийгээд одоо бүтэхгүй болсон уу? бодлогогүй улсаа гэж нэг иймэрхүү
    188.244.38.9
    Мэдэгдсэн Хариулах
  • шуурхай 2014-06-18 02:37:59
    УИХ-ын гишүүн Батзандан гуай мэдээллээс ямар хол байнаа. 2-р эмнэлэг иргэдэд чөлөөтэй үйлчлээд удаж байна. Бүр хоригдолд хүртэл үйлчилсэн шүү дээ.Ингэж туйлширч бас болохгүй. Харин эмнэлэг хүнд суртал байгаа юу гэвэл байгаа. Нэг бол мөнгөтэй эсвэл эмнэлэг
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах