Албан байгууллагууд сэтгэлзүйчтэй болох цаг болж
Уул уурхайнхан, цахилгаан станцынхан гээд  үйлдвэрлэл эрхэлж буй томоохон аж ахуйн нэгжүүд  хөдөлмөрийн аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт авч үзэн  ажлын байранд  тавигдах  олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн ажиллахыг чухалчлан  хүний нүд тусах газар, өнцөг булан бүртээ  аюулгүй ажиллагааны санамж, анхааруулга бүхий  ухуулах хуудсуудыг наасан байдаг.  Тэр бүү хэл,  давхар хоорондын  шатны алхам хоорондын зайг хүртэл ашиглан “анхаарал сарнисан нэг хором таны амь нас, эрүүл мэндийг авч одно” гэхчилэн бичсэн байх жишээтэй. Дажгүй санаа шүү.    Үүний үр дүн гарч байгаа гэдэгт итгэл төгс байна. Гэвч  асуудал зөвхөн хөдөлмөр хамгааллын дүрэм, ажлын байранд тавигдах шаардлага, стандарт хэм хэмжээгээр хязгаарлагддаггүй ажээ.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын цаана хувь хүний сэтгэл санааны тогтвортой байдал хамгаас чухлыг  амьдрал  олон баримтаар нотлох боллоо.  Өглөө эхнэртэйгээ хэрэлдээд хаал­гаа саваад тэр чигээрээ ажил­­даа гарсан автобусны жолоо­чийн  замын хөдөлгөөний аюул­гүй байдлыг хангах чадвар 70 хувь алдагдсан байдаг бол өн­дөр барилгын дээвэр дээр  ажил­лаж буй гагнуурчны утас гэнэт дуу­гарч,  банкны  ажилтны “зээлийн хугацаа хэтэрсэн, алданги тооцож эхэлсэн” гэх таагүй мэдээллийг сонссон түүний гар нь  чичирч,толгой нь дүүрэн даралт нь эрс ихэсдэг талаар сэтгэлзүйч эмч  нар  анхааруулж байна. Түүгээр ч барахгүй хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулахаа больж, ажлын цаг тарахыг хүлээн “хэнээс мөнгө зээлэх билээ, хэн мөнгөтэй бол” гэх тухайд тархиа ажиллуулах нь бий. Тогооч ч ялгаагүй гэнэ.  Ээж нь гэнэт өвдөн эмнэлэгт хүргэгдсэн талаар дуулсан хүн өөрийгөө хянах чадваргүй болж, цахилгаан тогоонуудаа зэрэг зэрэг залгах,  хийж байгаа хоолондоо давс хийсэн эсэхийг санахгүйд хүрэх жишээтэй.  Энэ бүхэн  амьдрал дээр өдөр бүр тохиолддог жижиг  зүйл авч ачир дээрээ нийгэмд цагаан тахал гэгддэг  чихрийн шижин өвчний дараа орж, аюулын бас нэг харанга хаалга нүдээд зогсч буйтай утга нэг болжээ. Нөгөөтэйгүүр, нийгэм хөгжиж, аливаа техник технологи ухаалаг системд шилжихийн хэрээр стресс гэдэг өвчнөөр хариу барих болсон байна. Мэдрэлийн эмчид үзүүлж буй 10 хүн тутмын  найм нь сэтгэцийн эмгэг гэж оношлуулж, судалгаагаар  Монголын  нийт хүн амын 51 хувь нь сэтгэцийн хувьд эрүүл, 46 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай,  гурван хувь нь сэтгэцийн өвчтэй гэж  гарчээ.

 Тэгэхээр  таван хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж, хоёр хүн тутмын нэгд нь сэтгэцийн тулгамдсан асуудал байна гэсэн үг. Сэтгэцийн эмгэгтэй гэхээр солиоролтой, орилж хашгирсан, хэвийн биш хүнийг л хэлнэ гэж ойлгодог. Тэгвэл нойргүй болох, сэтгэлээр унах, гутрах, санаа зовох, мартамхай болох, толгой өвдөх, айж түгшдэг, архи их бага хэмжээгээр хэрэглэдэг, тамхи татдаг, компьютер тоглодог, ядарч байна, сульдаж байна гэж хэлдэг хүн болгон сэтгэцийн тулгамдсан асуудалтай болсон байд­аг байна.  Ер нь нийгэм хөг­жи­хөд сэтгэцийн өвчин дагаад ихэсч,  архинд донтох өвчин, мансуурах дон, сэтгэл гутрал, амиа хорлох байдал, түгшүүр, сэтгэц биеийн өвчнүүд мөн сургууль завсардалт, гадуур тэнэх дон, биеэ үнэлэх гэх мэтчилэн  сөрөг үзэгдлүүд ч гардаг  аж.  Амиа хорлолт  100 мянган хүн амд 17.4 байсан бол эдүгээ  25.0 болж өссөн байх юм. Энэ нь  манайх шиг хүн ам цөөтэй орны хувьд олон улсын төвшнөөс харьцангүй өндөр гэсэн үг.

Гэхдээ амиа хорлосон хүн болгон сэтгэцийн эмгэгтэй байдаггүй. Харин ч эсэргээрээ эрүүл хүн нь дийлэнх байдаг гэсэн шүү. Дээрх тоо баримт бол  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүл­сэн мэдээлэл. Харин өнөөдөр  энэ нөхцөл байдал дээрдэх бус дордсоор байгааг эмч нар хэлж, анхааруулах болжээ. Эдийн засгийн хямралаас улбаатай яв­ган хэрүүл ихэнх айл өрхийн амга­лан тайван байдлыг алдагдуулж буйтай олон хүн санал нийлэх биз.  Зээлээ төлж, эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй юм бол яах гэж эхнэр авсан юм гэх эцэг, эхийн хатуу үг залуу гэр бүлийг салж сарнихад хүргээд зогсохгүй хөөрхий эр сэтгэл гутралд автан архинд орох, ажлын байран дээрээ технологийн алдаа гаргах асуудал бүр хүндэрсэн тохиол­долд гар хуруугаа гэмтээх зэр­гээр амь нас, эрүүл мэндээрээ хохи­рох болсон. Үүнийг эмч нар сэт­гэ­цийн эмгэгийн эхний шинж гэж оношлох юм билээ.

Улс орноороо сэтгэцийн хям­ралд өртөхгүй байх хамгийн эн­гийн бөгөөд эхний гаргалгаа бол аж ахуйн нэгж, байгууллага бүр хөдөл­мөр хамгааллын инженер, бай­цаагч мэргэ­жил­тэн­тэй бай­даг шигээ сэтгэл судлаачийн орон тоо­той болох явдал байж магад­гүй юм.  Нүүрсний болоод бусад уурхайнууд өглөө бүр ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг шиг  сэтгэлзүйч ажиллуулан өөрийгөө удирдах чадвар ямар байгааг, сэтгэл санаа нь тайван эсэхэд нь хяналт тавиулж байхад юу нь болохгүй гэж. Өрийн сүлжээнд хэлхээтэй дор амьдарч буй монголчуудын сэтгэл санаа тайван бус хямралын байдалтай байгаа нь нуух аргагүй үнэн билээ.
Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цогоо 2015-11-25 08:45:13
    Сэтгэл зүйчээр яадийн, шал балай мөнгөний гарз. Түүний оронд байгууллага, айл бүрийг 1 лам, 1 бөөтэй болгосон нь дээр.
    202.9.41.55
    Мэдэгдсэн Хариулах