Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг тогтоов
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүй буюу түүний саналгүйгээр Улсын Их Хурлын нэг гишүүний саналыг үндэслэн Улсын Их Хурал шууд хэлэлцэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байгаа нь эрх мэдэл хуваарилах болон танхимын зарчмын талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг алдагдуулан, Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг өнөөдөр хуралдсан  Үндсэн хуулийн цэцийн Их суудлын  хуралдаанаар эцэслэн тогтоов.

Мөн хуулийн дээрх зохицуулалт нь “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”; “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнө нь гаргасан  дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсгийг болон Монгол Улсын Их Хурлын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн  83 дугаар тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jervis 2015-11-26 03:41:17
    Yinii omno ene heden durak hogshchuuliig zailuulah heregtei!!!!!!
  • зочин 2015-11-26 00:16:00
    АН-аас Баярцогт, Батүүлээс хурдан салах юмсан, улс орныг минь бүүр унагааж байгаад бусдын хараат болгох бодлого энэ нам явуулаад байх шиг байна аа, яана аа
  • зочин 2015-11-25 09:05:45
    МАН-ын 6 сайдыг Ерөнхий сайд санал болгоогүй биз дээ, Баярцогт ч цэцийн шийдвэр гаргуулж чадлаа, ард нь Хятад гэж агуу гүрэн байгаа нь мэдэгдэж байна
  • иргэн 2015-11-25 08:21:02
    МАН-ын 6 сайд эргээд ажилдаа орж болох юм биш үү?