Нийслэлчүүдийн  60-аас илүү хувь нь дэд бүтэцжээгүй бүсэд амьдардаг
Нийслэл Улаанбаатар хот нь Монгол улсын хотжилтын хөдөлгүүр, гол цөм болоод буй. Hийт хүн амын 40 гаруй хувь нь суурьшсан нийслэл хотод эдийн засгийн өсөлт төвлөрсөн нь Монгол улсын дотоодын нийт бүтээдэгдхүүний 60 хувь, нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг эзэлж байгаагаар нотлогдож байна. Хотжилт Монгол Улсад дараах үр дагаврыг авчирч байгаа аж.

Нэгдүгээрт, нийслэл хотын төлөвлөгдөөгүй хүн амын өсөлт болон хот руу чиглэсэн хурдацтай шилжилт хөдөлгөөн нь ажилгүйдэл, замын түгжрэл, агаарын бохирдол, байгаль орчны сөрөг нөлөө, гэр хорооллын тэлэлт зэрэг олон асуудлыг бий болгож байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60-аас илүү хувь нь цэвэр, бохир усны шугам, цахилгаан эрчим хүч, засмал зам, нийтийн тээвэр, эмнэлэг, сургууль, орон сууц, амралт зугаалгын газар гэх зэрэг орчин үеийн дэд бүтэц хөгжөөгүй гэр хорооллын бүсэд байгалийн гамшигт өртөх эрсдэлтэй газар амьдарч байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хот дахь төвлөрөл нь бусад хот, суурин газрын  хөгжлийг зогсонги байдалд хүргэж байна. Иймд,  хотжилтыг улс орон даяар жигд, тэнцвэртэйгээр хөгжүүлэх, нийслэл хотод төвлөрч буй хэт их ачааллыг бууруулах тусгайлсан арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх  шаардлага тулгарч байна.

Хотжилтыг сайн төлөвлөж чадвал улс орон бүхэлдээ үр ашгийг нь хүртэнэ. Хот, суурин газар нь хүний хөгжлийг дэмжих таатай нөхцлийг бүрдүүлж чадах боловсрол, инноваци, улс төр, технологийн дэвшил, нийгмийн үйлчилгээ болон санхүүгийн бүхий л нөхцлийг шийдвэрлэсэн цогц төв юм. Тиймээс ч хотжилтыг өндөр түвшинд хөгжүүлэлгүйгээр  хүний хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орон цөөн байдаг ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-21 12:55:58
    Дэд бүтэц байтугай тог цахилгаангүй айлууд ч байх юм.
  • Байранд амьдрагч 2014-06-18 10:07:51
    Гэр хороололд амьдрах хэцүү шүү. Үр хүүхэдээ хайрладаг л юм бол гал түлж, ус авахуулж битгий зовоогоорой яаж ийгээд байртай болж хүүхэдээ баярлуулаарай. Таны хүүхэд зовох гэж төрөөгүй шүү. Би байранд амьдарч байхад гэр хорооллынхон надаас долоон дор байга