Хүүхдийн номын өргөө маргааш нээгдэнэ

Чингэлтэй дүүрэг Хүүхдийн номын өргөөгөө маргааш нээнэ. Нээлтийн ёслол маргааш 11.30 цагт Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө бүхий 3-р хорооны цогцолбор барилгын 5-р давхарт болно.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 2010 онд анх шав тавьсан нь өдгөө Хүүхдийн номын өргөөний цогцолбор барилга болон сүндэрлэжээ. Уг байгууламжийн III давхарт ЕБС-ийн бага ангийнхан үйлчлүүлэх бөгөөд уламжлалт ёс заншил, ахуйг илэрхийлсэн хэлбэрээр дотоод засал тохижилтыг нь шийджээ.

Харин IV давхарт шинжлэх ухааны танхим байгуулсан. Уг танхим ШУ-ны олон салбарын номоор сурагч хүүхдүүдэд үйлчилж, тэднийг ирээдүйн эрдэмтэн болоход нь тусална. Тэгвэл V давхар ахлах ангийнханд зориулагджээ.

Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулж, сонсдог номоор үйлчлэхээр ажиллаж байна.
 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюунаа  2015-11-25 10:30:10
    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганболдод болон ажилтнуудад нь баяр хүргэе. Ороо бусгаа энэ цаг үед хүүхдүүддээ зориулсан оюуны өргөө барина гэдэг гэгээлэг зүйл...