Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2015.11.25/ хамтран хуралдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч А.Бакей хийсэн.

Ажлын хэсэг төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн олонх дэмжсэн саналуудыг төсөлд тусган, найруулгын 2 саналын томьёоллоор санал хураалт явуулахаар бэлтгэжээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан найруулгын 2 саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийг эцэслэн хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-25 07:29:12
    энэ уул нь их чухал хууль, асуулт, санал байхгүй байна гэдэг нь уих-ын гишүүд ач холбогдол өгөхгүй л байна даа, албан тушаал бол яаж уралдаж байгаа бол