Моносын эмэнд хордсон нярайн нэг сэхээнд байна
Өнгөрсөн оны наймдугаар сард Моносын эмийн санчийн хариуцлагагүй үйлдлээс болж 16 нярай  сэтгэцэд нөлөөлөх хүчтэй эмэнд хордож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан билээ.

Тухайн үед хордсон 16 нярай үе үе өвдөж эмнэлэг барааддаг болжээ. Өдгөө ой гарантай нэг хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж. Тодруулбал тухайн үед эм ууж хордсон нярайн хамгийн бага нь тав хоногтой О байсан бөгөөд энэ явдлаас хойш түүний бие байнга  өвдөж,  ЭХЭМҮТ-д эмчлүүлдэг болсон байна. Харин хэвтэх бүрдээ сэхээний тасагт эмчлүүлдэг юм байна.Одоо ч гэсэн сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаа гэж охины аав ярилаа. 

Тухайн үед ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчийн бичиж өгсөн сэтгэцэд нөлөөтэй  “Люминал” эмийг “Монос-Эх нялхас” эмийн сангийн ажилтан алдаа гарган, том хүний тунгаар тав хоногтойгоос гурван сартай хүртэлх насны дээрх хүүхдүүдэд өгсөн байдаг.
 
5-10 мг-аар уух ёстой тус эмийг 200 мг-аар уусан хүүхдүүдэд эмийн хордлогын эсрэг эмчилгээ, ходоодны угаалга хийсэн ч хоёр хүүхдийн байдал “хүнд” гэсэн оноштойгоор жил гаруй хугацааг өнгөрүүлээд байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Балт 2015-11-25 13:11:48
    Монос гээч эмийн үйлдвэр Монголд цэвэрлэх байгууламжтай дэр нийлүүлэн оршиж байх юм. Ариун цэвэр, хорио цээрийн асуудал юу болж байдаг юм бол. МХЕГ, ЭМ яам юу б...
  • Батэрдэнэ 2015-11-25 11:07:51
    Тархины даралттай, хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхэдүүдэд люминал өгдөг. Хэрвээ агаарт сайн гаргахгүй, хөхөөр нь өсгөөгүй хүүхэд бол бие султай л болно шүү дээ....
  • Number one 2015-11-25 09:41:12
    Нөгөө туулайн анчин авгай хаана явна?