Нэгдүгээр төрөхөд амаржихаар ирсэн эх юуны учир амиа алдав
Эрүүл мэндийн сайд, төрийн нарийн бичиг хоёр нь хоёулаа авлигын хэргээр хоригдсон энэ үед  салбарын ажилчид нь нэгэн залуу бүсгүйн амийг хохироосон  хэрэг гарлаа. Тодруулбал Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт энэ сарын 21-ны өдөр амаржихаар очсон 27 настай эх, тээж байсан хүүхдийнхээ хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эмч нарын хайхрамжгүй байдлаас үүдэн, төрөхийн хүндрэлд орж амиа алдсан гэнэ.
 
Энэ талаар тус төрөхийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Б.Мөнхтунгалаг“Тийм зүйл өнгөрсөн хагас сайн өдөр болсон. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Тэр үед хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хэрэв  эмчийн буруутай үйлдлээс болж амиа алдсан гэвэл асуудлыг хуулийн байгууллага нь шалгаж тогтооно биз дээ” гэх хариултыг өгч байна. 

Ер нь манай эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа эрүүл биш гэдгийг хүн бүр хэлдэг ч жил ирэх бүр энэ салбарт хариуцлага, хүн чанар гэдэг зүйл үгүй болж, хүний амийг аврах ёстой эмч нар нь өөрсдийн гараар алтан амийг тасалж байна. Ялангуяа нийслэлийн амаржих газрууд эх хүүхдийг гэмтээж бэртээж, амь насанд нь аюул учруулдаг байдал хэвийн үзэгдэл болоод байна. 

Өнгөрсөн жилүүдэд төрсөн эхийн гэдсэнд марль мартаж оёсон, нярайг халуун усаар түлсэн гэх мэт  эмч нартай холбоотой олон асуудлууд гарч байсан. Тэр ч бүү хэл салбартаа нэр хүндтэйд тооцогддог гавьяат эмч нь жирэмсэн эмэгтэйд буруу эмчилгээ  хийж, эрүүл мэндэд нь эрсдэл учруулж ч байсан. Энэ бүхэнд ар иргэд бухимдан дуу санал сэтгэгдлээ хэлдэг ч засаж, залруулсан нь нэгээхэн ч үгүй.

Хамгийн сүүлд 27-хон настай цэл залуухан эмэгтэй анхны үрээ төрүүлэхээр ирээд эмч нарын нүдэн дээр амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Чухам  бүсгүй яагаад амиа алдах болсон нь одоогоор тодорхой болоогүй байгаа ч ар гэрийхэн нь эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болсон гэдгийг дахин дахин хэлж байна. Үгүй бол  эрүүл саруул залуу бүсгүй хүүхдээ төрүүлэхээр ирээд амиа алдах учир  байхгүй. Тэгэхээр үнэхээр эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж бүсгүй, арван сар тээсэн хүүхэдтэйгээ хамт амиа алдсан бол буруутай этгээдүүд хатуухан шийтгэл хүлээх учиртай. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • genen 2015-11-30 11:39:17
    suuliin yeiin zaluu emch nariin medlrg muu ih zantai haritsaa muu geed bolohgui buhniig ed nar hiij baigaa
  • mgl 2015-11-29 03:36:49
    Hudluh bolgond garluu haraad hetsuu humuus shu.2000 ond bi ch negdugeer turhin emch nariin hariutslagagui bdlas bolj shunjingu yavad zulbaj bla. Hun bishe adgus...
  • hhhhh 2015-11-26 02:11:25
    нэгдүгээр амаржих газар угаасаа хүнд сурталтай эхэс үлдээж эхийн эрүүл мэндэд аюул учруулна
  • bataa 2015-11-25 23:13:05
    Ýì÷ íàð 400000 òºãðºãíèé öàëèí àâààä õ¿í àæèëäàà ñýòãýë çîâîõ ç¿éëã¿é àæèëëàõ íü õ¿íýýñ èõ...
  • Eva 2015-11-25 13:13:35
    Ene ervvl mention gazruud gej boon havens surtal boon eh zan boon hahuul
  • Od 2015-11-25 12:30:24
    Oilgomjtoi shde emch nart n dolginoogui, mongo ogoogui uchraas ted ih uurlasan bn odoo oorsdiigoo buruugui gej arisaa hamgaalah gej oroldno uuniig yasan ch zuge...
  • Мангаа 2015-11-25 12:10:57
    Наад хvний зовлонгоор наадагч нарыг гэмийг нь олоод шоронд нь хийх хэрэгтэй олон хvн алхаас нь омно таслан зогсоо алуурчдыг
  • шижир 2015-11-25 09:50:32
    монголчууд нэг хэсэг баахан шуугина биздээ. тэгээд өөрт нь тохиолдоогүй болхоор дотроо баахан худлаагаасаа залбирсан болоодл өнгөрдөг шүү дээ.
  • Uilmaar bn 2015-11-25 08:56:26
    1 turuh turuh hunes awilga awdag.tanilgui lbol turuulehgui garguund hayadag. Buh hunes mungu awdag gej sonsson shu.
    • zochin emch 2015-11-30 18:51:50
      Bi 2008 ond ene turuhud tursun uuruuruu hahuli ene tergvi hewiin tursun, harin mungu hahuul ugsun n uwduud hetsvvdej buun yum bolj bilee, turult bol jam yosnih ...
  • berk 2015-11-25 05:15:17
    muusain avilgach aluurchidiin said n hurtel avilgiin heregtei murdund suuj bn.Hunii amiar togolchood bhad hariutslaga gej ene salbart bdaggui.
  • xxx 2015-11-25 04:28:56
    Eruuliin mendiin salbarig uls toriin shakhaa avilgiin shuljee bolgoj khunii amiar togloj bna
  • tom hohirol  2015-11-25 04:12:15
    3 say hurehgui hun amtai undestend 2 hun dain baildaangui enh tsagt aldana gedeg mash tom hohirol. eniig zugeer ongorooj bolohgui.
  • irgen 2015-11-25 04:06:31
    yamar haramsaltai um ve. eh, huuhed 2-laa endene gedeg baij boloshgui aldaa. denduu hariutslagagui b.a.eruul mendiin salbariig uls turjuulehee bolij boldoggui a...