Гадаадын хөрөнгө оруулалт 6.7 хувиар буурчээ
Хятад улсын эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн 16 сард хамгийн доод түвшинд хүрсэн тухай ВВС мэ­дээлсэн байна.

Хятадын Засгийн газраас “Тус улсад өнгөр­сөн тавдугаар сард 8.6 тэрбум ам.долларын га­даадын хөрөнгө оруулсан нь 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.7 хувиар буурсан үзүү­лэлт” гэж мэдэгдлээ.

Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт энэ оны эхний гурван сард 7.7 хувиас 7.4 хувь хүртэл буурсан. Ерөнхий сайд Ли Кекианг энэ онд эдийн засгийг 7.5 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан ч ДНБ-ний өсөлт хэлбэлзэлтэй байна.

Тиймээс Хятадын засаг захиргаа аж үйлд­вэрлэлийг нэмэгдүүлэх замаар ­эдийн ­­­засгийг өсгөх бодлого хэрэгжүүлж эхэлжээ.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gai xoo 2014-06-18 02:58:08
    YXeh gejiinaa m u u s u g n uu d e e avah hahuuli ni bagasch bgaad l sanaa zobj bgaa bolohoos ulsaa bodson ni yu l bol