Cансрын жуулчлалын  туршилт амжилттай боллоо
Amazon.com-ийн үүсгэн байгуулагч Жэф Безосийн (Jeff Bezos) Blue Origin хувийн сансрын компани олон дахин ашиглах сансрын хөлгийн өрсөлдөөнд томоохон үсрэлт хийлээ. New Shepard нэрт олон дахин ашиглах огторгуйн энэ хөлөг нь BE-3 пуужин болоод хүн зорчих капсулаас бүрдэх бөгөөд уржигдар (11-р сарын 23-нд) дэлхийгээс хөөрч 100,5 км-ийн өндөрт хүрсэн байна.

Туршилтын явцад хүн тээвэрлэх зориулалттай хэсэг нь салж буцаж эх дэлхийдээ аюулгүй газардсан бөгөөд хамгийн гол нь BE-3 пуужин өөрөө буцаж аюулгүй газардсан байна. Мэдээж энэ туршилтаар хүн нисгээгүй бөгөөд бүхнийг газраас удирдан гүйцэтгэсэн байна. Ийнхүү сансрын нислэг үйлдэх хувийн компаниудын өрсөлдөөнд Blue Origin ийнхүү тэргүүлж эхэллээ. Энэ хөлөг нь Blue Origin-ний сансрын жуулчлалын гол хөлөг болох бөгөөд далайн түвшинээс дээш 100 орчим километр өндөрт хөөрч жингүйдэх мэдрэмжийг зорчигчиддоо мэдрүүлэх гэнэ.

Blue Origin-оос гадна SpaceX болон Virgin Galactic зэрэг компаниуд сансрын хувийн жуулчлалын пуужингуудаа туршсан бөгөөд амжилттай болсон ганц тохиолдол нь энэ болж байна.
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Blue Origin (https://www.blueorigin.com/news/blog/historic-rocket-landing)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энэ ч бас 2015-11-26 00:36:11
    Тагнуулын хиймэл дагуулууд бидний дээр ердөө 100 км-т эргэлдэж байдаг. Энэ бол тэдний л нэг хувилбар
    122.254.126.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөрөөдөл 2015-11-25 03:27:23
    Дэлхийн татах хүчнээс гарчихаж байгаам бол ирээдүйн нисэх онгоцууд ийм байхыг үгүйсгэхгүй ш дээ. Тэд хөөрөөд жаахан хүлээж байгаад буух газраа буучихна.
    208.107.140.160
    Мэдэгдсэн Хариулах