Гар тооллого хар машины “НО”-г илрүүлэх үү?

“АН, МАН-ын амин сүнс хар машинд бай­даг” гэж УИХ-ын экс гишүүдийн нэг Ц.Шинэбаяр саяхан  хэлэв. Хариуд нь “Хар ма­шин хамгийн итгэлтэй” гэсэн мэдээллүүд хөвөрч буй. Үнэндээ саналын хуудсыг нэг удаа ч болов гараар тоолуулах  зориг нэр бүхий намуудад байгаагүй. Ийм санал, санаачилга гарахад “Хар машинаар л сонгуульдана” гээд тас гүрийчихдэг. Эцэстээ засаг, төрд МАНАН бүтэц үүсдэг. Тэгэхээр сүнс, шүтээн нь санал тоолох хар машин гэхэд эргэлзэмгүй. 

2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль  “Хар машин”-аар явагдсан. Хариу нь АН олуулаа  болж, Ардчилсан Ерөнхийлөгч гарсан. “Хар машин” АНУ-ын бүтээгдэхүүн,  АН-ын импорт байсан. Тохиргоог нь ч АН-ынхан л хийж байв. Яаж тохируулна вэ, түүгээр  явах нь техникийн зарчим. Тэгвэл тухайн үед тохиргоо   зөв үү, алдаа гарвал  яах вэ гэдэгт хэн ч хариулаагүй. Одоо ч олон нийтийн өмнө гарч ирээд нэгд нэгэнгүй  тайлбарлачих мэргэжилтэн,  алдаа дутагдлыг нь хэлчих  зоригтон алга. Олны эргэлзээг хэн ч тайлсангүй. Тэгсэн атал  өнөөдөр  ярьж буй Сонгуулийн тухай хуулиудад өнөө л хар машинаар санал тоолохоо хуульчлахаар талцах гишүүн цөөнгүй байна.

Сонгуулийн тухай дөрвөн хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. О.Баасанхүү нарын гишүүд саналын хуудсыг машинаар тоолох ч гар атгаар тоолж баталгаажуулсан дүнг эцсийнх гэж үзнэ гэж буй. Р.Бурмаа тэргүүтэй гишүүд хар машины тоолсон дүн эцсийнх хэмээн зүтгэж байгаа. Су.Батболд нарын гишүүд гараар давхар тоолж баталгаажуулъя хэмээсэн. Гэсэн ч эцсийн дүнд олонхиор түрээд ч юм уу, нөгөө л “Хар машин”-аа хар цагаан дуугүй зүтгүүлэх тактикаар шийдэж болзошгүй гэсэн хардлага байна.

“ХАР МАШИН” ШАЛГАЛТАД БҮДЭРСЭН  2012, 2013 ОНЫ СОНГУУЛЬ

“Хар машин” алдахгүй гэх баталгаа анхнаасаа байгаагүй. Тухайлбал, 2012 оны сонгуулийн өмнө улс төрийн нам, ТББ-ын төлөөлөл хамтран “Хар машин”-ыг  шалгаж тестлэхэд хэд хэдэн ноцтой үзүүлэлтээр  “өвдөг шороодож” байв.  Шалгалтынхан  гурван нэр дэвшигчийн нэрийг гурвууланг нь дугуйлсан хүчингүй нэг санал хуудас оруулахад    гурван ирцээр бүртгэж,гурван санал гэж уншсан. Түүнчлэн цоолсон, нугалсан, балласан  хуудас оруулахад  хүчинтэйд тооцсон зэрэг  олон зөрчил гарсан. Энэ бүхнийг   баримтаар гаргаж тавьсан ч  СЕХ  анхаараагүй, ер нь  хэн ч тоогоогүй.  Сонгууль болдгоороо болж, хар машин тоолдгоороо тоолсон. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дахиад л асуудал гарсан. Сонгуулийн өмнө хар машиныг тестлэхэд  МАН-аас нэр дэвшсэн  Б.Бат-Эрдэнийн нэрийн санал өгөх хэсгийг будаж  АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн нэрийн санал өгөх хэсгийг цоолсон хуудсыг оруулахад нэг бол Б.Бат-Эрдэнэд санал уншиж, эсвэл Ц.Элбэгдоржид санал нэмэх зэргээр бас л алдаа зааж байв.

“ХАР МАШИН”-Ы ПРОГРАММ МОНГОЛЫН ӨМЧ МӨН, БИШ

Хэвлэлээр хэл ам тасрахгүй, нэр дэвшигчийн штаб шүүмжлэл тавихад  хар машины   программ Монгол Улсын өмч биш, гэхдээ  аудитийн байгууллагаар баталгаажуулсан хэмээн СЕХ  ам таглаж байсан удаатай.  Гэтэл түүнийг нь баталгаажуулсан тухай баримт бичиг байгаагүй. Мөн хар машины программ АНУ-ын өмч бөгөөд манайх зөвхөн лицензийг нь  ашигладаг. Манай улс гаднын байгууллагаар сонгуулийн үйл ажиллагаагаа хийлгэж байгаа. Бүтээгдэхүүний гэрчилгээ нь  “АНУ-ын сонгуульд туслах хорооны тохирлын гэрээ-Эрх чөлөөтэй санал өгөх ардчилал 0.4.  Энэхүү гэрчилгээ нь зөвхөн тусгай хувилбар болон тухайн бүтээгдэхүүний дүгнэгдсэн хэлбэр, тохиргоонд зориулагдсан” гэсэн бичигтэйгээс үзэхэд тийм ч баталгаатай биш болохыг нь  хэвлэлүүд хэсэгтээ шуугисан. Мөн л хэн ч хариу хэлээгүй, СЕХ ч таг чиг байсан. Гэтэл өнөөдөр болохоор СЕХ хэл орчихсон, “Манай улсад 2500 санал тоолох машин бий. СЕХ-нд хадгалж, техникийн үзлэг, засварт хамруулж, цэнэглэх гэх мэт ажлыг цаг хугацаанд нь хийж байдаг. Манай технологийн төвийн ажилтнууд программыг суулгаж, холбогдог” гэхчлэн хэвлэлд оршил хэлж байгаа нь ойлгомжгүй. Эсвэл сонгууль ойртсоны дохио байх.

Германд хориотой, Японд хэрэглээнээс хасагдсан, АНУ-д сонгууль будлиантуулах  гол зэвсэг, Монголд... 

Манайхны  гаднаас бурхан залаад ирчихээгүйг батлах  манайд үүссэнтэй төстэй баримт, фактууд ч бас цөөнгүй.  Жишээ нь, манайд хэрэглэж байгаа санал тоолох хар машины эх нутаг болох АНУ-д touch үйлдэлт  санал тоолох автомат машиныг түлхүү ашигладаг. Тэгвэл Япон улсад иймэрхүү төрлийн машиныг ашигладаггүй. Германы Дээд шүүх сонгуулиар санал тоолох автомат машин ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан байдаг.

АНУ-д энэ төрлийн автомат машин  үйлдвэрлэгч цөөнгүй.  2004 оны байдлаар АТМ машин үйлдвэрлэгч “Diebold”  компани хамгийн их хувийг эзэлсэн бол “Hardware” нь   дэвшилтэт технологи  ашигласан тал бага, цаасан мөнгө тоолох, хуурамч мөнгөн тэмдэгт шалгах үйлдэл, банкны дэвтэр хуудас эргүүлэх үйлдэл байхгүй, АТМ-ээс илүү хялбар үйлдэлтэй, урд өмнөх технологи тэр чигээрээ, Software нь  ердөө 50.000-хан  шатлалт ердийн АТМ-д ашиглаж буй технологи байжээ.  Ингээд  2004 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зөвхөн  Охайо мужид л гэхэд,

1. Young Town хэсгийн санал тоолох машины тооллогоор 2 сая 500 мянган санал дутуу тоологдсон.

2. Ганна хэсэгт 3893 санал андуурагдаж Бушийн нэр дээр давхар тоологдсон .

3. Cuyahoga хэсэгт 93136 санал илүү тоологдсон.

4. Diebold  компанийн санал тоолох машины программд үйлдвэрлэлийн гэмтэл  илэрч засварлахгүй тэр чигээр нь ашигласан байх  магадлал өндөр.

5. Санал тоолох машинаар Кериг сонгоход /Бушийг сонгосон байна/ гэсэн алдаа заасан зэрэг зөрчил илэрчээ.

Б.ОБАМАГИЙН  НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АВТОМАТ МАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖЭЭ  

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн Засгийн Газрын Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга  Чак Хегел өмнө нь  санал тоолох автомат машин үйлдвэрлэгч ES&S хэмээх  компанийн ерөнхийлөгч байсан тухай  манай хэвлэл, мэдээллийнхэн  Оросын  хэвлэлүүдээс иш татан  нэг бус удаа мэдээлж  байв.

Тэгвэл Японд иймэрхүү  системийг төр,  засгийн байгууллагуудад шахах юм бол дараагийн сонгуульд ашиглахыг  шууд хориглодог. Мөн санал тоолох машины программд үйлдвэрлэлийн гэмтэл  илэрсэн  бол илэрсэн даруйд л  мэдэхээс  бус өмнө нь хэдэн ч удаа хэр удаан ашиглаж байсныг мэдэх боломжгүй. Дээр нь тouch үйлдэлт  санал тоолох автомат машины  хамгийн гол дутагдал нь саналаа өгсний дараа дахин шалгах шаардлага гарлаа гэхэд баримтжуулах нотолгоо   байдаггүй байна.  Бид өнөөдөр ийм л зүйлээр сонгууль  явуулж ирлээ. Цаашид ч тийм дархлаа тогтоохоор зарим нь  улайрч, талцаж, хэрэлдэж байгаа юм. Гараар тоолсноор ахиц гарах уу гэдэгт бүгд тийм гэж хариулах байх. Түүний төлөө тэмцэж, хэрэлдэж, хэлэлцэж байгаа  хүмүүс ч бий. Гэхдээ гар аргаар тоолоод  автомат системийн алдааг бүгдийг шүүнэ  гэвэл үлгэр гэдгийг ч хэлэх хүн цөөнгүй.  Ямартай ч  “Хар машин”-ы хууль бус үйлдлийг мөсөн уултай зүйрлэвэл, түүний  зөвхөн нэг хэсэг нь гар аргаар баталгаажуулах үед, эсвэл сайн дурын хянагчдын хүчин чармайлтын  дүнд илэрнэ гэдэг үг л үнэнд илүү нийцэх биз ээ.
 

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үл ойлгогч 2015-11-25 14:59:22
    Машинаар тоолдог болсноор гар тооллогын олон луйврыг хааж чадсан шүү,тухайлбал нэгэн зэрэг олон хуудас чихэх боломжгүй болсон,хуурамч хуудас хийхийг хаасан г,м
  • ... 2015-11-25 13:18:09
    Ер нь хар машинаар тоолох тохиолдолд санал өгөлтийн үр дүнг сонгуулийн байранд дэлгэцээр харуулдаг байх нь зөв гэж болож байна. Сонгуулийн төв байрны гадна талд...
    • ХАР МАШИН 2015-11-26 03:25:16
      Саналаа нууцаар өгч чадахгүй болно. Тэр бол жинхэнэ саналаа худалддаг болгоно.
  • зочин 2015-11-25 12:38:10
    Тэр программыг зохиохдоо яаж л бол яаж зохионо шүү дээ. Яагаад гэвэл хаврын сонгуулиар нэг ч зөрчил гарахгүй яагаад гэвэл наана нь засчих юм чинь
  • gongor 2015-11-25 10:30:24
    Delhii deer har mashind itgedeg coriin ganc uls ard tumen bol mongol mongolcuud. Delhii dayaraa har masinaas tatgalzaj baidag. Zarim ornuud medej baigaa hirne...
  • Гараар тоолж баталгаажуулах 2015-11-25 09:48:00
    Гараар тоолж баталгаажуулах нь зөв болов уу
  • ХАР МАШИН 2015-11-25 09:05:38
    • 39 хэсгийн хороог санамсаргүйгээр сонгож гар аргаар дахин тоолж нягтлан шалгасан. Нэг ч зөрчил илрээгүй. Гар аргаар тоолж шалгаагүй биш шалгасан. • Тохир...
  •  2015-11-25 05:50:23
    Гараар тоолох нэрийдлээр луйварддаг аргаа сэргээх гэж байгаа юм уу.
  • Songogch 2015-11-25 05:03:47
    Hudlaa medeelel taraaj ard tumneer toglohoo boli. Garaar toolsontoi yag l ijil ur dun garha
  • Пүүжий 2015-11-25 02:52:41
    Хар машиныг сэжиглээд байх юм. Тэр машин улс төржихгүй шүү дээ??? Харин сонгуулийн хэсэг тойргийн хороонд улс төржих асуудал маш их шүү дээ? Түүнийг зохицуулах ...
  • ., 2015-11-25 02:51:15
    ГАР ТООЛЛОГО = ГАР ХАНГАЛГА!!!!!
  • dorj 2015-11-25 02:35:56
    Bitgii hudlaa medeelel taraagaad bai. Har mashin shig unench tooldog mashin haana bn. Hyanaltiin toologo hiihed zurj bsan udaa bhgui.
    • ard DONDOV 2015-11-25 03:39:45
      Garaar toollohoos yasan ih aij baina!!!!!!!!!!!!!!!!!!
      • dorj 2015-11-25 04:43:12
        Garaar toolohoor jinhene luivar boldog bolohooor l tegeed bn. Ternees hamaa alga.
        • төтө 2015-11-25 04:55:19
          Яалаа гэж дээ гараар тоолоход харин ч ямар "но" байдаггүйг би биеэрээ үзсэн.Харин хар машин чин хүнээр удирдуулж байгаа техник шүү дээ.Гараар тоолдог болёо.
    • dorjit 2015-11-25 02:42:37
      s h aaaa
      • Зочин 2015-11-25 09:03:00
        Хар машинд итгэхгүй бол АТМ, Мобайл банк, утасны нэгж шилжүүлэг, автобусны карт, ер нь цахимаар авч байгаа бүхнээ болиод хуучиндаа орцгоох нь ээ дээ???