Л.Лагсаннамдаг: Эмч нарын буруугаас болж эх, хүүхэд эндсэн

Нийслэлийн I амаржих газарт эх, нярай хоёулаа эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Уг хэрэг өнгөрсөн Бямба гарагт болсон бөгөөд 27 настай бүсгүй хүүхдээ төрүүлээд нас барсан байна. 

Хүүхэд нь нэг хоногийн дараа амьсгал хураажээ. Талийгаачийн ар гэрийнхэн уг явдлыг Нийслэлийн I амаржих газрын эмч нарын буруутай үйлдлээс болсон хэмээн үзэж байна. Төрөхийн өвдөлт өгсөн бүсгүйд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй цаг алдсанаас ийм хэрэг гарсан гэсэн мэдээллийг өгч байна. Энэ талаар тус амаржих газраас тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгнө” гэв.

Эх, нярай юунаас болж эндсэн талаар талийгаач бүсгүйн аав Л.Лагсаннамдагтай холбогдож, дараах мэдээллийг тодрууллаа.

-Хэрэг явдлыг сөхөж байгаад уучлаарай. Чухам юу болсон талаар ярьж болох уу?
 

-Манай охин 27 настай, анхны төрөлт байсан. Сургууль соёлоор явсаар өнгөрсөн намар айл болж, жирэмсэн болсон. Хянаж байсан эмч нь өнгөрсөн Лхагва гарагт хэвтэх бичиг хийж өгсөн. Харьяаллаараа Нэгдүгээр төрөх дээр очиход ор байхгүй гээд явуулсан.  Маргааш нь очиж, хүлээж байгаад хэвтсэн. Нэг хоноод охин маань “Доошоо юм гараад байна” гээд эмчдээ хэлсэн байгаа юм. Гэтэл эмч нь “Зүгээр, ажиглаад байж бай” гэж. Орой 22:00 цаг өнгөрөхөд өвдөлт өгч эхэлсэн. Хэдхэн минутын зайтай өвдөж байгааг нөхөртөө мессежээр хэлсэн.

Шөнийн 00:00 цагийн үед бас л эмч дээрээ ороход “Болоогүй ээ. Унтаж амар” гэсэн байна лээ. Өвдөж байгаа хүн юун унтах манатай. Тэгсээр өглөө болоход өвдөлт нь улам ихэссэн гэсэн. Эмч дээрээ яваад очтол хагалгаанд орчихсон байж. Гэтэл охин маань халуурч, гар хөл нь бадайраад таталт өгч эхэлсэн. Бид ч яваад очсон. Эмч нар нь “Ор сулраагүй байна” гээд хавьтуулаагүй.

-Нэлээд хугацаа алджээ?

-Тэгж тэгж төрөх тасаг руу оруулсан. Удаагүй эмч нь гарч ирээд ар гэрээс нь хүн асуугаад хуудас гаргаж ирээд гарын үсэг зурахыг хүссэн. “Охин чинь хүнд байна. Хагалгаанд оруулах хэрэгтэй” гэсэн. Хагалгаа хийгээд хүүхэд нь бүтэлттэй байсан гээд эмч нар нөхрийг нь эм тарианд явуулсан. Өвдөлт өгөөд бараг 36 цаг болоод дотроо ногоороод өмхийрчихсөн байсан юм билээ. Охин маань Бямба гарагийн өглөө, хүүхэд нь төрснийхөө маргааш нь 11:00 цагт өнгөрсөн. Үнэхээр харамсаж байна.

-Охинтойгоо уулзаж чадаагүй хэрэг үү?

-Дуудуулсаар байгаад эмчтэй нь уулзсан. Гэтэл “Хүүхэд чинь цус шүүрээд байна, сав нь агшиж өгөхгүй байна. Агшихгүй болохоор оёдол тавина гэсэн. Бид орж сахих гэтэл хэрэггүй, таван давхарт гаргалаа, хоёр цагийн дараа наркоз нь гарна гэсэн. Тэгээд биднийг дотогш оруулаагүй. Уг нь Эх нялхаст өвдөж байгаа эмэгтэйчүүдийг цонхоор харж болдог. Гэтэл энд юу ч харагдахгүй, хаана аваачиж юу хийсэн нь мэдэгдэхгүй байсаар хүүхдийг минь алчихлаа.

-Эмч нар эх, нярай эндсэн шалтгааныг юу гэж тайлбарласан бэ?

-Ураг дотроо ногоорчихсон, түүнээс болоод үхсэн гэсэн утгатай зүйл ярьсан. Уг нь анх эмнэлэгт ирэхэд ургийн шинжилгээ өгөхөд зүгээр гэсэн хүүхэд яахаараа дотроо ногоорчихдог юм. 

Нэг минутын зайтай өвдөж байхад арга хэмжээ авсан бол бид хоёрын хоёр хүнээ алдахгүй байлаа. Өвдөлт өгөөд байдаг ус нь гарахгүй байсаар хүүхдийг нь бүтээгээд алчихсан гэж ойлгож байгаа. Эмч нар хүүхдийг нь хоёр уушгиндаа хатгаатай, амьсгалахгүй байсан гээд байгаа юм.

Тэр нь ч үнэн юм уу худал ч юм уу бүү мэд. Өвчтэй, зовуурьтай байсан бол яаж 10 cap хүүхэд тээх вэ дээ. Иймэрхүү юм болж өнгөрөөд ах нь гомдлоо бараад явж байна. Одоо төрөхийнхөн задлан хийж байгаа гэсэн.

-Төрөх эмнэлэгт задлан хийх эрх байхгүй шүү дээ. Задланг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хийхгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм явдал болоход бид яах вэ гэтэл эмнэлгийнхэн “Та бүхэн санаа зоволтгүй. Цагдаа сэргийлэх болох хэрэггүй. Манайх тусгай авчраад задлан шинжилгээнд оруулж нас барсан шалтгааныг тодруулна гэсэн. Хариу нь 45 хоногийн дараа гарах юм байх.

-Та бүхэн нас барсан шалтгааныг юу гэж бодож байна?

-Нэгдүгээрт, цаг хугацаа алдсан. Хоёрдугаарт, төлбөр хахуулийг нь авчихсан хүмүүсээ урдуур нь оруулсан болов уу гэж хардаж байна. Тийм болоод хүнийг амьдаар нь өмхийрүүлж аллаа. Цаашид хэлээ хүрэх газар заргалдаж, хөлөө хүрэх газар явна.

-Талийгаач танай хэд дэх хүүхэд вэ, ямар ажил хийдэг байв?

-Нэгэн компанид дизайнер хийдэг байсан. Охин маань айлын хоёр дахь хүүхэд. Нөхөрт нь, бидэнд үнэхээр хэцүү байна. Ямартаа ч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан.
 

Зууны мэдээ
Б.Заяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sunjidmaa 2015-11-28 08:13:50
    Ene emch nar ajilaa hiij chadahgui bma shuuu dee erdent hunii ami aar toglood baidag edend hatuu arag hemjee ogoh bolson olon udaa bolj bain shuu edgeer emch...
  • zochin 2015-11-25 21:33:18
    toroh emnelgiin byryy arga hemjee avj dahin iim hereg gargahgyi baih heregtei
  • зочин 2015-11-25 12:35:25
    Эмнэлэг үнэхээр хүнд сурталтай шүү. Яана даа эмч нарыг .. ухамсартай байгаасай даа.
  • hohirogch 2015-11-25 05:20:19
    1r uhuuleh gazar.mungu ugvul gaigui,uguhgui bol uhuuleh bol enuuhend
  • Zochin 2015-11-25 04:34:15
    Ene terehemneleguuded hun teruuleed munge avdag ene emch suvilagchdiin uildel arai heterch baina, hooson ard tumen chin chiregdej baina
  • hhh 2015-11-25 04:12:39
    eruul mendiin salbariin udirdlagad mergejliin hun baihgui bolohoor iim hariutslagagui um garch b.gaa um.
  • irgen 2015-11-25 03:57:31
    hairann zaluu ohin 10 vsar teesen huuhed. haramsaad barahgui um bn
  • jervis 2015-11-25 03:17:08
    Ter emch nariig buh nasaar ni erhiig ni hasaad ,yavdag gazart yavuul!!!Ene arail heterch bna
  • 2 хүн алчаад юу гэж солиорцгоох бол доо 2015-11-25 03:16:45
    1 төрөхийнхөн угаасаа ийм улсууд байдагиймаа. Монгол эмэгтэйчүүд харьцангуй эрүүл саруул, хүндрэл багатай учраас өөрөө л төрдөг. Жаахан хүндрэлтэй бол ингэнэ.
  • emch  2015-11-25 03:10:51
    hahuuliig n sain ogohgui bol iim zuil boldog yumaa, hun uhej baisan ch avch heletsehgui bolson tsag
  • Зочин 2015-11-25 02:52:02
    Улс орны хэмжээнд замбараагүй байдал газар авахаар түүний хор уршгийг жирийн хүмүүс амсдаг юм энэ бол ЭМ-ийн салбарын уналтын нэг тод жишээ, манайд ядаад уучлал...
  • зочин 2015-11-25 02:07:09
    Нэг дүгээр төрхийхөн чинь мөнгө л өгөхгүй бол хөдөлдөггүй улсууд шүү би биеэрээ мэдэрсэн юмдаа харамсалтай байна учирыг нь олох хэрэгтэй