Олон улсын шинжлэх ухаан технологийн чуулган маргааш эхэлнэ
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-нд Шинжлэх  ухаан  технологи,  инновацийн экосистем болон шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх талаар гадаад дотоодын бодлого гаргагчид,  шинжээчид,  судлаачдыг хамруулсан олон улсын чуулган зохион байгуулах гэж байна. Чуулганыг зохион байгуулснаар  шинжлэх  ухаан,  технологийн бүсийн бүтэц,  зохион байгуулалт, менежмент  болон улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх боломжтой юм.

Уг чуулганд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын туршлагатай зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, энтерпренёрүүд, бодлого тодорхойлогчид, Үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрдэмтэн, судлаачид, их сургуулийн багш нар, аж үйлдвэрийн салбарынхан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран оролцоно.

Чуулганаар олон улсын мэргэшсэн зөвлөхүүд  болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг Монгол Улсын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсын шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах юм.

Уг уулганыг БШУЯ, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС болон Хөдөө аж ахуйн их сургууль хамтран зохион байгуулж байгаа юм. Чуулган төрийн ордонд арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд болно. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.