Баянгол дүүргийн захиргаа, хуулийн хэлтэстэй хамтран ажиллалаа
Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар болон Баянгол дүүргийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилах ,тайлбарлан таниулах, хууль сахиулах байгууллага болон шат шатны байгууллагуудын хамтын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагчдын мэдлэг мэдээллийг бататган өгч эргээд иргэдийг мэдээллээр ханган төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгоход чиглэгдсэн хөтөлбөр болж өнгөрлөө.

Баянгол дүүргийн захиргаа хуулийн хэлтэс, Эрх зүйн туслалцааны төв ,Иргэний танхимын зохион байгуулагч болон тус дүүргийн 1-23 дугаар хорооны нийгмийн ажилтнуудтай харилцан мэдээлэл солилцон ,хамтын ажиллагаа хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар ярилцлаа.

Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар тус хөтөлбөрийн хүрээнд :

Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга мэдээлэл
Шүүхийн шинэчлэл , иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх мэдээлэл
Шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр загварын талаарх мэдээлэл
Шүүхэд мэдүүлэх эрх санал асуулгыг авч ажиллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.