“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлэн “Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаан­баатарын яриа хэлэлцээ”-г өр­нүүлэх санаачилгыг 2013 оны дөрөвдүгээр сард Ардчилсан ор­нуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII хурлын үеэр дэвшүүлсэн билээ.

Энэхүү санаачилгын та­лаарх анхны олон улсын бага хурлыг Зүүн хойд азийн чиг­лэлээр мэргэшсэн есөн орны эрдэмт­дийн дунд Улаанбаатар хотноо зохион бай­гуулж байна. Тус хурлын нээлтийн үйл ажил­лагаанд УИХ-ийн гишүүн, ССХ-ийн Бодлогын Зөвлөлийн гишүүн М.Батчимэг оролцсон.

“Улаанбаатарын яриа хэ­лэлцээ”-ний са­­наачилгын хү­рээнд зохион байгуулж уг хур­­лын дөрвөн салбар хуралдаанд Монгол, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Голланд, ХБНГУ, ИБУИНВУ-ын судалгааны байгууллагын төлөөлөл оролцов. Судлаачид Зүүн хойд Азийн аюулгүй байд­лын эрсдэл, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагаа болон бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцлоо.

Манай улс Зүүн хойд Азийн бүх улс орон­той найрсаг ха­рилцаатай бөгөөд тус бүс ну­тагт тулгамдаж буй аюул­гүй байд­лын асуудлыг яриа хэлэл­цээний замаар шийд­вэрлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн бо­ломжтойг өнөөдрийн хурал ха­рууллаа.

Зүүн хойд Азийн бүс нутгийн асуудлаар олон жил судалгаа хийж ирсэн эрдэмтдийн са­нал бодол бүс нутагт яриа хэлэл­цээний механизм бий болгоход чухал ач холбогдолтой тул шийд­­вэр гаргагчид анхаарч үзэж санамж, зөвлөмж болгон тусган авна гэдэгт найдаж байна. Иймд уг хурлыг цаашид уламжлал болгон зохион бай­гуулахаа ССХ илэрхийллээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.