Шархаа нөхөхөөр улайрсан нийтийн тээврийнхэн иргэдийг хөлдөө чирэх нь
Нийтийн тээврийнхэн парк шинэчлэлийнхээ хүрээнд хэд, хэдэн ажил хийж байгаагийн нэг нь автобусны цахим карт юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд байнга автобусаар зорчдог 700 мянга орчим иргэний 553 мянга нь цахим картаа худалдан авчээ. Тэгэхээр үлдсэн нь бэлэн мөнгөөр зорчиж байгаа гэсэн үг. Тэгвэл тун удахгүй хяналтын ажилтны сургалтад хамрагдаж буй мөнгө хураагчид буюу кондукторууд ажилдаа орохоор болжээ.
 
Ингэснээр картаа худалдаж аваагүй иргэд хяналтын ажилтанд хянуулан нийтийн тээврээр 500 бус 700 төгрөгөөр зорчихоор болж байгаа аж. Гэтэл тухайн картыг худалдаж авах эсэх нь хувь хүний эрхийн асуудал байлтай. Эрхээ эдэлснийхээ төлөө 700 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг байж боломгүй зүйл юм. Хэдийгээр албаныхан “Иргэд эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэж байгаа ч зөвхөн карт худалдаж аваагүйнхээ төлөө нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд нэмж 200 төгрөг төлнө гэдэг зүйд нийцэхгүй.
 
Нөгөөтэйгүүр байнга алдагдалтай ажиллах болсноо зарлах болсон нийтийн тээврийнхэн шархаа нөхөхийн тулд иргэдийнхээ халаасанд гараа хийх гэж улайрч байна. Ингэж хардах ч хэд, хэдэн шалтгаантай юм.
 
Хэрэв уншигчид санаж байгаа бол, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн ажилчид байсхийгээд л ажил хаялт зохион байгуулж иргэдийг хохироодог. Хамгийн ойрын жишээ л гэхэд, өнгөрсөн аравдугаар сарын эхээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд түр зогсолт хийж, олон зуун мянган иргэдийн эрх ашгийг хөсөр хаясан. Үүнийгээ тэд “Улаанбаатар смарт картыг нэвтрүүлж эхэлснээс хойш түлшний мөнгөгүй болж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болсон учир ийнхүү түр зогсолт хийхээс өөр аргагүй боллоо” хэмээн тайлбарласан билээ.
 
Тухайн үед Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Улаанбаатар цахим картыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан. Хувийн хэвшлийнхэн сүүлдээ цалингаа тавьж, түлшээ авч чадахаа байлаа. Улсын компаниуд ч адилхан. Шатахууны компаниудад гурван тэрбум гаруй төгрөгийн өртэй” хэмээн ярьсан байдаг.
 
Энэ бүгдээс харахад “Улаанбаатар цахим карт”-ыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр алдагдалтай ажиллах болсон нийтийн тээврийнхэн шархаа нөхөхийн тулд иргэдийг хөлдөө чирэхээр шийдсэн нь тодорхой байна. Учир нь, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд автобусныхаа үнийг 700 төгрөг болгох аваас түүнийг дагаад олон сөрөг үр дагавар гарна. Жишээлбэл, өдрийн цагаар 500 төгрөгөөр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг микро автобусууд 700 төгрөгөөр үйлчилж эхлэх нь гарцаагүй. Тэд 700 төгрөгөөр үйлчилгээ үзүүлж эхэлбэл оройн цагаар, автобус зогссон үед хэдэн төгрөгөөр иргэдэд үйлчлэх нь ойлгомжтой биш гэж үү.
 
Үүгээр ч зогсохгүй үүнийгээ дагаад таксиныхан км-ийнхээ үнийг нэмж, эцэст нь өнөөх хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөг маань хоол, хүнсэнд бус унаанаас унаанд үрэгдээд алга болоход ойрхон байгаад иргэд бухимдалтай байна.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gerlee 2015-11-25 17:20:19
    Bi l lav uguhguideg zuruu 200tug-ni tegehees teg gej zam tseverlej bgaa tukiinhed ugnu sard heden tugrug 1 hunees avanhuu tootsnoo. Ta nar ichihgui yu? Tm l mun...
  • Gerlee 2015-11-25 17:09:56
    Batuul guai ta uulen usee gyalalzuulaad ard tumnii dund avtobusaar ajildaa yv! Elbeg guai ta ATG-t ochij SHUDARGA BAITSGAAYAAgaa shalguul bi l lav uguhgui
  • zochin 2015-11-25 14:51:01
    yun 700 we Bat vvl uuruu avtobus hvleegeed vzeech
  • hhi 2015-11-25 08:21:32
    КАРТАА 3600 ТӨГРӨГӨӨР ӨГӨХДӨӨ ЯДАЖ ТАЛД НЬ ЗОРЧИХ ЭРХ БУЮУ 5 УДАА ЯДАЖ ЗОРЧИХ ЭРХ ӨГЧИХӨӨЧ ДЭЭ,3600-ААР ХООСАН КАРТ ЗАРНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР АРД ТҮМНИЙГ ШУЛААД СУРЧ...
  • Zoch7n 2015-11-25 08:19:17
    Niislelchuud shine zuild dasa zohitsoh heregtei. Uuniig bichsen setguulch huduuni hun bh. Nutagta ochood duraara bhgui doo. Niusleld amidrah chadvargui hun bolt...
    • Gerlee 2015-11-25 16:59:46
      Uuchlaarai hotiin hun guai ta arai enduu yriad bn. Haa ch iim sostem bdaggui yum. Mongol gj yahara danda ard tumnee yaj shulah ve gsen arga haij bdag yum be
  • Зочин 2015-11-25 05:26:32
    Хяналтын ажилтан гэж бас мөнгө иддэг нөхөр гарч ирэх юм бна л даа. Картаар үйлчлүүлээд 10 тэрбум төгрөг дутдаг юм бол буцаагаад хуучин бдалд нь оруулах хэрэгтэй...
  • Dorj 2015-11-25 03:19:03
    Setguulch nar gej bur uhaangui ulsuud boljee. Bichij bgaa ni dandaa hugjil devshliin esreg.
    • Gerlee 2015-11-25 17:22:11
      Tanid helehed hugjil devshil gej uuniig helehuu tegj l hugjuuleh gd bgan bol 7hemjij 1ogtol ard tumnii setgel sanaa ogthon ch hamaagui yu?
  • ot 2015-11-25 03:18:05
    shinchileh gej dordood bh shig.ugluu oroi avtobus hureltsee muutai huuhed hugshid geltgui hulduj uheh gej bna sh dee.haana bnaa ter olon avtobus n.
    • Zochin 2015-11-25 07:17:59
      Kartaa unegui ogvol bugd l kartaa uilchluulene 3600 kartiig avah chadaltai heden hun bgaa bilee talhaa tallaj avch bgaa zondoo l ail bna
  • zochin 2015-11-25 03:17:39
    Тэр картыг нь авчихаж болохгүй хорвоо юу.
  • Zochin 2015-11-25 03:04:17
    Cardaa avchih tegeel boloo busuu
  • zochin 2015-11-25 02:27:49
    UKHER MONGOLCHUUDYN TENEGLEL KHEZEE DUUSAKH WE?
  • z 2015-11-25 01:44:36
    Shinechlel nereer mungu ugaasan heseg buleg humuus Niitiin teevriig dampuuruulj baina. Uvliin huitend ard tumnee yavgalchihguin tuld tsalingui l zutgej baina
  • зочин 2015-11-25 01:24:25
    Батүүлийн тээврийн шинэчлэлд ядарсан гэр хорооллын иргэд баларч байна даа, хүүхэд настангууд автобус хүлээгээд хөлдөх нь,, нулимс нь гоожоод л өрөвдмөөр юм аа
    • Зочин 2015-11-25 09:44:49
      Сайт-д шинэ зүйлийг буруутгаж, өнгөрсөн зуунд эргэж орохыг уриалаад бичиж чадаж байгаа хүмүүс цахим картаар үйлчлүүлэхийн ач холбогдлыг мэдэхгүй бна гэж үү?