Э.Бат-Үүл даргын "но"-г илчлэх нийслэлийн хөрөнгө оруулалтын тайлан
НИТХ-ын МАН-ын бүлэг дахиад л хотын даргыг бойкотлож эхэллээ. Учир нь, тус намын бүлгийнхэн Э.Бат-Үүл даргыг тодорхой хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан хэмээн үзэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын тайланг ил болгохыг шаардсан аж.
 
Тухайлбал, НИТХ-ын ээлжит XXXI дүгээр хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг батлах, "Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч МАН-ын бүлэг ажлын гурав хоног завсарлага авч, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болсон. Ийнхүү завсарлага авсан шалтгаан нь 2014 оны төсвийн гүйцэтгэл, энэ оны төсвийн тодотголд дурьдсан олон тэрбум төгрөгийн өртөгтэй хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний тайланг хэт хураангуй, багцалсан байдлаар хуралд тайлагнаж байгаа нь хангалтгүй гэж үзсэн явдал юм.

Тиймээс НИТХ дахь МАН- ын бүлгээс энэ оны төсвийн тодотгол болон хөрөнгө оруулалтын тайланд хуулийн дагуу аудит хийж, санал зөвлөмжийг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатайг эрх баригчдад санууллаа. Тэдний тавьж буй уг санал нь нийслэлд хийсэн бүхий л хөрөнгө оруулалтыг ил болгохыг шаардсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн төсвийн орлого өнгөрсөн оны гүйцэтгэлээр 556,7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс хоёр дахин, Хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар өссөн аж. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийслэл хотод зарцуулжээ.
 
Уг нь, хотын удирдлагууд бондын хөрөнгийг улсын болон нийслэлийн төсөвт ирэх онуудад төсвийн дарамт учруулах эдийн засгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулж байгаад иргэд төдийгүй сөрөг хүчнийхэн илтэд дургуй байгаагаа илэрхийлж байсан. Тиймээс л тэд хотын даргын хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь зарцуулсан мөнгөн дүнгийнхээ хаана ч хүрэхгүй байна хэмээн МАН-ын бүлгийнхэн онцолж байсан юм. Угтаа бол тэдний тооцоо судалгаагаар 360 гаруй тэрбум төгрөг ямар ч ашиггүй зардал болон хувирчээ. Уншигчид санаж байгаа бол өнгөрсөн есдүгээр сард Э.Бат-Үүл даргыг Москва, Сөүл хотод төлөөлөгчийн газраа байгуулчихсан байна гэх шуугиан УИХ-ын танхимд хүртэл гарч байсан. Уг нь, хуулиараа бол манай улс дээрх газруудад элчин сайдын яамтай байсаар байхад төсвийн мөнгийг иймэрхүү зүйлд зарцуулсан хэмээн НИТХ-ын МАН-ын бүлэг мэдээлж байсан удаатай. Мөн “Мобиком” корпорацид нийслэлээс долоон сая гаруй төгрөгийг утасны төлбөр гэх нэрийдлээр шилжүүлжээ. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд өнгөрсөн долоодугаар сард Даншиг наадмыг асар их мөнгөөр зохион байгуулсан. Мөн 70 саяын өртөгөөр боссон гэгдэх “Усан хөшиг” өнгөрсөн долоодугаар сард цахим ертөнцөөр нэлээд хэл ам дагуулж олны дургуйцлийг төрүүлж байсан. Мөн хогны уут, ганцхан жилийн настай цэцэг, зам талбайн цэвэрлэгээ, гудамж төсөлтэй зууралдаж, гэр хорооллын иргэдийн хувийн өмчит газарт халдсан гэх асуудал. Иймэрхүү ялих, шалихгүй зүйлээр татвар төлөгчдийн мөнгөөр баруун солгойгүй туйлсанд нийслэлчүүд бухимдсан хэрэг.
 
Хэдийгээр хотын даргын зүгээс Нийслэлийн хөрөнгө оруулалтын тайланг ил болгож байгаа ч гарах ёстой мөнгөн дүнгийн задаргааг ил болгож тодорхой зүйлүүдийг тайландаа тусгаагүй аж. Тиймээс НИТХ дахь МАН- ын бүлгээс НИТХ-ын дарга Д.Баттулгад Нийслэлийн 2014 оны Төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотголд тусгагдасан дараах зардлуудын дэлгэрэнгүй задаргааг зүйл ангиар нь гаргаж ирүүлэхийг хүсчээ.
 
Ямартай ч тус бүлгээс Д.Баттулга даргад илгээсэн албан бичигт хэд, хэдэн ноцтой зүйл байсан юм. Тухайлбал, энэ оны төсвийн тодотголд нийслэлийн Аудитын газраас санал, зөвлөмж өгөөгүй байсан аж. Уг нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.4, НИТХ-ын хуралдааны дэгийн 20 дугаар зүйлийн 20.3-д Нийслэлийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийг үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх санал боловсруулж НИТХ-д оруулна гэж заасныг үндэслэн Нийслэлийн 2015 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөлд Нийслэлийн аудитын санал, зөвлөмжийг гаргуулахыг шаарджээ. Энэ мэтчилэнгээр хотын даргыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын тайланг ил болгохыг МАН-ын бүлгээс төдийгүй олон нийт шаардаж эхэллээ.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-25 23:29:03
    АН улсаа их еренд унагаж бгаад цаашид нь тусгаар тогтнолыг угуй хийх гэж бгаа гадныхны бий болгосон нам юм бишуу? Энийг монголчууд мэдрэхгуй бна гэж уу?
  • Gerlee 2015-11-25 14:10:14
    Dahiad helie za Elbegee chi Ulsiin haan bish Uulee chi UBn haan bish, ta 2 ter anh bsan bairandaa butsaj ochvol yasin gj olgoi bi l lav Elbegt sanal uggui
  • зочин 2015-11-25 11:55:22
    Бондын мөнгөөр цэцэг тарьж ногоон уут тараах нь зүгээр үү тээ? энэ доор өмөөрөөд байгаа эргүүнүүдээ
  •  2015-11-25 11:42:46
    M.Enkhbold manai UB-g balgas bolgoson. Novsh gej. Harin Bat-Uul manai UB-g sergeen bosgoson.
    • үгүй лдээ 2016-01-29 15:11:27
      Шшшш чаааваас даа.ийм л сонгогч бхаар яааж луйварчид нь идхээ болихов дээ.Бонд нэрээр намайг чамайг өрөнд унагаад 90%г өөрсдө идээд 10%нь пасад өнгөлж бна
  • бат 2015-11-25 10:27:04
    Зүгээрээ хаалтын гэрээ МАН-ай хийсэн хэдэн сайт сонингууд нэг балай юм бичээд түүнийгээ хувилаж тараагаад захиалгат коми бичигчид нь доор нь юм бичээд л явдаг л...
  • ЗОЧИН 2015-11-25 08:21:44
    ХОТОД БАРИГДАЖ БАЙГАА СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ БАРЬЖ БАЙГАА КОМПАНИУД ТЕНДЕРТ ЯЛАХ ГЭЖ 10%, ЯЛААД АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛЭЭР САНХҮҮЖИЛТ АВАХДАА САНХҮҮГИЙН АЛБАНД
  • Балт 2015-11-25 08:19:32
    Зүгээр ...сайн боорлоод ав..Өөрөө гудамжинд байхдаа ингэдэг л байсаншдээ..Хотын аж ахуй удирдах талаар АА чгүй амьтан лдаа .чааваас .зовлогиин н амсаад ав .урд ...
  • Мөнх 2015-11-25 07:27:51
    Өөрөө ч яахав алдаж онож яваа юм яаж ийж байгаад сайн хэлэгдэхгүй, нэг их муулуулахгүй шиг болчих байх. Нөгөө золигийн хүүгээсээ л болж их юм болох байхдаа.
    • Gerlee 2015-11-25 14:06:39
      Zaaa yostoi gaigui blgui gedeg shig ene Uul yuiin Elbeg ene 2 Zorig guaig alchihaad uursdiiguu neg ni Ulsiin haan nugudh ni UBn haan gd bodtsn ta 2 tonilj uz za...
  • mgl 2015-11-25 04:49:30
    Mataas l bnshdee
  • иргэн 2015-11-25 04:31:00
    Бат-Үүл гайгүй байх өө. Нэг их муу ч ажиллаагүй байх өө чааваас .Хэрэндээ л үзээд байгаа юм шиг
  • зочин 2015-11-25 04:22:59
    даншиг наадам ч илүү зүйл шүү, эсвэл улсын наадмаа болиод хот, аймаг, сумын наадам хийдэг болвол таарна, улсын наадмаа Бээжинд хийж болно шүү, Хублайн оронд Элб...
  • мунаг дээр мунхаг болждээ маныхан 2015-11-25 03:53:45
    Манийгаа Авилгаар Намнагчид аа тануусын гонгиноог хэн ч сонсохгүй нүдэнд харагдах бүтээлээр нь сонгоно доо
  • h 2015-11-25 03:24:14
    Er ni bol huuliin omno hench tegsh erhtei l dee hotiin dargaa idej uugaagui gej ongoroid bgaa bol tailangaa ard tumend neelttei tavih l heregtei shtei
  • zochin 2015-11-25 03:22:45
    Юм хийэ байгаа нэгийгээ боорлоод байхаар сонин л санагдаж байна
  • . 2015-11-25 02:50:06
    Коммунистууд ирэх сонгуулиар хотын даргын суудлыг булаан авахын тулд Бат-Үүлийг одооноос гүтгэн гутаах кампанит ажлаа нарийн төлөвлөгөөтэй эхлүүлж байх шив!!!
    • Zochin 2015-11-25 03:59:15
      Gutgeed baih yum yu bna.idej uugaagui l yum bol zadargaag ni zadlaag ith gishuuded igood hevleld tavichhad l bolloo bishuu.hetsyy yum er alga
  • Зочин 2015-11-25 02:46:27
    анх хөрөнгө баталсан жагсаалтаа эргүүлээд гүйцэтгэл болгоод л харуулчихад юу нь болохгүй байгаа юм бол доо
  • zochin 2015-11-25 02:21:39
    Bat Uul, Battulga ta 2 yundaa aigaad baigaa yum be No toi bolood l ter biz hereg huuchirdaggui shuu naizuudaa MAN iin buleg zub l shaardlaga tabij bna demjij bn...
  • ыбө 2015-11-25 02:16:54
    Юмны үнэ өсөх нь хотын даргад ямар хамаа байна аа, энэ сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс гэж үнэхээр өрөвдөлтөй юмаа
  • зочин 2015-11-25 01:18:19
    Энэ ханаж цаддаггүйф нөхрийг сайн хянаарай, МАН-ынхан ,,хотын иргэдийг торгох, татвараар дарамтлах хэрээс хэтэрлээ, юмны үнэ бүүр тэнгэрт хадлаа ш дээ