Бакуд түрүүлсэн бөх 10 мянган ам.долларын шагнал авна
Азербайжаны нийслэл Баку хотноо бөхийн төрлүүдийн “Алтан гранпри” тэмцээн энэ сарын 27-29-нд болно.
 
Арав дахь удаагаа болох энэ тэмцээний аваргууд 10 мянган доллараар шагнуулах бол мөнгө, хүрэл медальтнууд 5000, 2000 долларын шагналтай юм. Мөн аварга төрүүлсэн багш, дасгалжуулагчийг 2000 доллараар шагнахаа тэмцээн зохион байгуулагчид нь мэдээлсэн байгаа.
 
Ийм шагнал өндөртэй гэдгээ зарлаад бас тэмцээнд оролцох тамирчдын шалгуурыг өндөр түшинд аваачиж дэлхийн болон Европын аварга, тивүүдийн тэмцээний эхний зургаан байрт шалгарсан бөхчүүдийг урьсан байна. Мөн Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд амжилттай барилдсан бөхөд бас тэмцээн зохион байгуулж буй эзэн орон өөрийнхөөсөө жин тус бүрт гурав хүртэлх тамирчинд эрх олгосон ажээ.
 
Ингэснээр 44 орны хүчитнүүд Бакугийн дэвжээнд зодоглох нь. Манай улсаас 57 кг-д Э.Бэхбаяр, 61 кг-д Б.Номин, 65 кг-д Г.Мандахнаран, 70 кг-д Г.Идэрхүү, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д П.Өсөхбаатар нар, эмэгтэйчүүдийн 60 кг-д С.Цэрэнчимэд, 63 кг-д С.Батцэцэг, Э.Цэвэгмэд, 75 кг-д Б.Одончимэг нар уригдаад байна.
 
Зууны мэдээ
Б.Өлзий
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • buu medee  2015-11-25 01:16:15
    bohiin torluudiin geheer buh torloor yum bish uu?
    202.21.124.29
    Мэдэгдсэн Хариулах
  • gomdmoor yum 2015-11-24 16:08:36
    naad zuragaa solildoo....
    203.170.234.243
    Мэдэгдсэн Хариулах
  • арайч дээ 2015-11-24 12:24:48
    Чөлөөтийнх юмуу жудо юмуу тодорхой бичээч.жудогын зураг тавиад чөлөөтийн тамирчдын нэр бичээд байхын.тодорхой бичээч!!!!!!!!!!!!!!!!
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах