Шинэ цэргүүд тангараг өргөнө
2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг эрсийн тангараг өргөх ёслол энэ сарын 28-нд Төв аймгийн Алтанбулаг сум дахь Шинэ цэргийн сургалтын нэгдсэн төвд болох ажээ.
 
Тангараг өргөх ёслолд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, шинэхэн байлдагч нарын ар гэрийнхэн оролцох юм байна. Цэрэг эрс тангарагтаа “Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангаргалая. Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ. Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль,  цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангаргалая” хэмээн цэрэг эрсийн ёсоор тангараг өргөдөг билээ.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.