Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулна
Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын BIC Industries корпорациас худалдан авах “UBM” барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн 85 хувьд Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргаж АНУ-ын EXIM банкны эх үүсвэрээр, үлдэх 15 хувьд Засгийн газрын өрийн баталгааг зохих журмын дагуу гаргаж, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх, холбогдох гэрээ байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

  Зээлийн эргэн төлөлтийг 2017-2019 оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарт даалгалаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийсэн айлчлалын явцад MIC  industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ санал болгосны дагуу Батлан хамгаалах яаманд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах талаар судлан үзэх үүрэг, чиглэл өгсөн юм. Өнөөгийн зах зээлийн ханшаар 48х24 метрийн хэмжээтэй барилгыг тоосгоор барихад 1.3 тэрбум зарцуулагдаж байгаа бол хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжөөр ийм хэмжээний барилга барихад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Уг хөдөлгөөнт цогцолбор нь 1000 ам.метр талбайтай барилгыг нэг өдөрт гүйцэтгэх хүчин чадалтай юм. Хөдөлгөөнт цогцолборыг Зэвсэгт хүчинд ашиглахаас гадна улсын болон бүс нутгийн томоохон барилга угсралтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.