Д.Байгалмаа: Далайн тээврийн салбараас 3.1 тэрбум төгрөг олсон
Зам тээврийн яамны харъяа Далайн захиргааны ахлах мэргэжилтэн Д.Байгалмаатай далайд гарцгүй Монгол улс далайн тээврийн салбарт ямар бодлого барьж байгаа талаар ярилцлаа.
 
-Далайн захиргаа хэдэн онд ямар зорилготой байгуулагдсан юм бэ?
 
-Монгол Улсын далайн захиргаа 2003 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын бүтцийн хүрээнд, хэлтэс хэлбэрээр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Монгол улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхтэй холбоотой бүх харилцааг зохицуулах зорилготой юм.
 
Ийм чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага нь олон улсын хууль тоггоомжид заасны дагуу Далайн захиргаа гэж бие даасан байгууллага байх ёстой бөгөөд заавал төрийн байгууллага байх шаардлагатай байдаг юм.
 
-Хөлөг онгоцны бүртгэл гэхээр Монгол Улсын далбааг өөр бусад орны хөлөг онгоцонд түрээсээр ашиглуулахыг хэлж байна уу. Энэ нь манай улсад ямар ашигтай вэ?
 
-Монгол Улс далайд гарцгүй 40 гаруй улсын нэг бөгөөд газар нутгийн хэмжээгээр Казакстан улсын дараа хоёрдугаарт ордог. Далайд гарцгүй орнуудын дийлэнх нь буюу 32 нь хөгжиж буй орнууд, ядуу буурай орнуудын бүлэгт хамрагдаж байгааг харахад газар нутгийн байршил тухайн улсын хөгжилд ямар чухал ач холбогдолтой болохыг харж болно. Дэлхийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн 90-95 хувь нь зөвхөн далайн тээвэр. Учир нь далайн тээврийн үнэ өртег хамгийн хямд, овор ихтэй ачаа барааг тээвэрлэхэд илүү тохиромжтой. Хэдий чинээ далайгаас хол байна төдий чинээ хоблогдон гарах зардал, цаг хугацаа, түүнтэй уялдан гарах бусад захиргааны зардлууд өсөж байдаг.
 
Далайн тээврийн үнийн талаар жишээ дурдахад БНСУ-аас далайгаар тээвэрлэсэн 64 инчийн дэлгэцтэй "Самсунг” үйлдвэрийн зурагтыг далайгаар гурван cap тээвэрлээд Данийн Копенгаген далайн боомт хүртэлх гарсан нийт зардлыг тооцоолон үзэхэд 15 ам.доллар болдог бол тус боомтоос хотын төв хүртэлх дэлгүүрт хүргэхэд мөн л 15 ам.доллар байдаг. Эндээс харахад далайд гарцгүй орнуудын хэрэглэж буй бараа бүтээгдэхүүний өртөг далайн эрэг бүхий транзит улсуудаас хамаагүй өндөр тусдаг нь тодорхой байгаа биз. Мөн Дэлхийн банкнаас энэ онд гаргасан Монгол Улсын Бизнесийн тайланг авч үзэхэд далайд гарцгүй хөгжиҗ буй орнуудын импортын бараанд зарцуулах хоногийн тоо 2006 онд 57 байсан бол энэ онд 47 болж буурсан эайна. Экспортлох хоногийн тоо 48 байснаас 42 хоног болж буурсан байсан.
 
Гэтэл далайд гарцтай орнууд импортыг 27 хоногт, экспортыг 22 коногт хийдэг. Иймээс далайд гарцгүй улс орон бүр ямар нэгэн байдлаар далайд гарах, гарцыг ойртуулах нөхцөл боломжийг эрэлхийлж байна. Бид хөлөг онгоцны бүртгэлийг  Сингапур Улсад зохион байгуулж эхэлсэнээр олон улсын далайн тээврийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох боломжоор хангагдсан. Хүмүүс биднийг далбаагаа түрээсэлж байн  гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ хөлөг  онгоцыг эзэмшигч этгээд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд онгоцоо бүртгүүлэх хүсэлт ирүүлмэгц холбогдох үзлэг хяналтыг зохих техникийн хяналтын байгууллагаар  гүйцэтгүүлж, чанарын шаардлага хангаж байгаа нөхцөлд өөрийн орны бүртгэлд хамруулан Монгол улсад бүртгэлтэй хөлөг онгоц мөн гэсэн гэрчилгээ, багийн гишүүдийн гэрчилгээг батлагаажуулсан баримт бичиг зэрэг захиргааны үйлчилгээг  үзүүлдэг. Манай улсын бүртгэлд орсон хөлөг онгоц Монгол Улсын төрийн далбааг мандуулах эрхтэй болдог. Ингэснээр Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын конвенцууд болон Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүргийг хүлээдэг.
 
Бид хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанаас Монгол Улсын төсөвт нийт 3.1 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлж далайн салбарт үндэсний мэртэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнээс гадна хамгийн чухал амжилт нь Монгол Улсын далайн тээврийн салбарын эрх зүйн орчинг бүрдүүлсэн явдал. Энэ хугацаанд бид 20 гаруй Олон улсын конвенцид нэгдэж орсоны үр дүнд дэлхийн аль ч орны боомтод Монгол Улсын далбаатай хөлөг онгоц чөлөөтэй нэвтрэн орох эрхээр хангагдсан. Энэ нь зөвхөн бидний гаргасан амжилт биш үе, үеийн Засгийн газрын барьж байсан бодлого, далай ашиглахад сэтгэл,  хүчээ зориулсан бидний ахмад үеийнхний хүчин чармайлт байсан.
 
-Далайд гарцгүй орнуудад эдлэх давуу эрх байдаг тухай зарим хүмүүс ярьж байхыг сонссон. Яг ямар эрх байдаг юм бол, манай улс түүнийг нь хэрхэн ашиглаж байна?

-Яг үнэнийг хэлэхэд далайд гарцгүй орны давуу тал, эдлэх эрх гээд шууд авч хэрэгжүүлэх заалтууд байдаггүй. “Далайд гарцгүй улс далайд гарцтай орны боомтоор үйлчлүүлэхдээ тухайн далайн гарц бүхий улсын хөлөг онгоцонд олгогдох эрхээс дутуугүй эрх эдэлдэг. Энэ нь давуу тал биш харин тэгш эрх гэж хэлэхэд болно. Тодорхой хэмжээнд эдлэх эрхийг зөвхөн далайн гарц болох хөрш зэргэлдээ орны Засгийн газартай тохиролцох замаар сайжруулах боломжийг далайн салбарын “Үндсэн хууль’” болох Далайн эрх зүйн тухай конвенц олгосон байдаг. Бид өнөөдрийг болтол далайд гарцгүй орны давуу эрх гэдэг нэр томьёог ашиг­лаж ямар нэгэн ашиг олоогүй байна. Манай улс далайн тээврийн уламж- лалт орнуудтай ижил төвшинд өрсөлдөж байна.
 
-Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв гэ­дэг байгууллага Монгол Улсад байдаг гэж сонссон. Энэ байгууллага танайхтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
 
-Энэ байгууллага нь хэдийгээр судлагааны чиглэлээр өнгөрсөн онд байгуулагдсан хэдий ч НҮБ-ын статус бүхий Олон Улсын байгууллага. Өөрөөр хэлбэл, Далайд гарцгүй хөгжиж буй улс орнууд энэ байгууллагыг бий болгосноор газар нутгийн байршлаас шалтгаалан хүндэрч буй эдийн засаг, нийгмийн асуудлыг тодорхойлон, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, далайд гарцтай бусад улс орнуудын анхаарлыг үүнд хандуулах, ингэснээр дээрх орнуудын нутаг дэвсгэрээр дамжин дадайн боомтод хүрэх таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд дөхөм болдог. Гол нь Олон Улсын байгууллагын төв Монгол Улсын нийслэлд байхаар сонгогдон үйл ажиллагаа эхлүүлээд байгаа ньчухал ач холбогдолтой. Үүнээс өмнө олон улсын ямар ч байгуулагын төв Монгол улсад байрлаж байгаагүй. Энэ утгаар тус төвийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэ оны хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд бид олон улсын судлаач, эрдэмтэн урих ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг базааж байна.

-Гадны далайн тээв­рийн салбарын судлаач, эрдэмтэдийг урьж, туршлага судлах гэж байгаа төлөвлөгөөнийхөө талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?
 
-Дэлхийн Далайн Их сургууль гэж Олон Улсын Далайн байгууллага /НҮБ-ын салбар байгууллага/-ын сургууль Швед Улсын Малмо хотод байдаг. Энэхүү сургууль 1983 онд байгуулагдсан. Тус суруулийн хуулийн тэнхимийг үүсгэн , байгуулсан далайн салбарт нэртэй хуульч, б а г ш, эрдэмтэн П. К. Мукержийг бид урин авчирч “Далайн эрх зүй ба далайд гарцгүй орнуудын эрх ашиг” сэдэвтэй лекц, хэлэлцүүлэг явуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр далайд гарцгүй орнуудад үнэхээр эрх олгогдсон байдаг эсэх талаар хөндөж ярилцах бөгөөд хуулийн тайлбарыг мэргэжлийн үүднээс хийж цаашид хэрхэн яаж сайжруулах талаар зөвлөмж өгөх юм.
 
-Манай улсаас Дэл­хийн далайн Их сургуульд суралцсан мэргэжилтэн байдаг уу?
 
-Анх 2002 онд Зам, тээврийн яамны Далайн болон усан замын тээв­рийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Жамбаҗамц агсан тус сургуульд суралцаж төгссөн байдаг. Дараагийн төгсөгч болох Б.Алтан-Од 2006 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан ба одоо Сингапур улс дахь Монголын Хөлөг онгоцны бүртгэл компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Би 2012 онд “Далайн эрх зүй, бодлого” чиглэлээр мэргэшин, магистрын зэрэг хамгаалж ирээд байгууллагадаа  үргэлжлүүлэн ажиллаж байна. Бас нэг Монгол хүн одоо “Боомтын менежмент” чиглэлээр суралцаж байгаа.
 
-Монголын Далайн захиргаа гэдэг байгууллага юу хийдэг, ямар ажил амжуулж байгааг хүмүүс тэр бүр мэддэггүй. Монгол  далайд гарцгүй орон болохоор энэ байгууллагад бараг хийх ажил байдаггүй гэж шүүмжлэх хүмүүс ч байдаг юм билээ?

-Уламжлалт далайн тээврийн орнууд ашиг, орлогынхоо тодорхой хэсгийг алдах болдог тул өрсөлдөгчөө аль болох зах зээлээс шахан зайлуулах түрэмгий бодлого барьдаг. Ийм зорилгоор хэвлүүлсэн гадны хэвлэлийн мэдээллийг манайхан гаргаж ирж сенсаацлах байдал ажиглагддаг. Нөгөө талаар улс төрийн шалтгаанаар бичих нь ч бий. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын далбааг намируулсан 451 хөлөг онгоц дэлхийн өнцөг булан бүрт аялж байгаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, улсын төсөвт орлого оруулахаас гадна үндэсний далайчид, салбарын боловсон хүчнийг бэлтгэж байна. Монгол Улс өөрийн байгалийн баялгаа далайгаар тээвэрлэн гуравдагч орны зах зээлд хүргэх таатай нөхцөл боломжийг эрэлхийлж, бэлтгэл ажлыг хийж
байна.
 
Олон улсын далайн байгууллагын статистик мэдээгээр Монгол Улсын далайгаар тээвэрлэсэн бүтээгдэхүүний даац тус байгууллагын гишүүн 164 орноос 62 дугаар байранд бичигдсэн нь далайд гарцгүй Монгол удс дэлхийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгааг харуулж байна.
 
-Сүхбаатар онгоц зэрэг Хөвсгөл нууранд явдаг усан онгоцыг хэн хариуцдаг юм бэ?
 
-Тээврийн хэрэгсэл учир Зам, тээврийн яам улмаар манай Далайн захиргаа хариуцаж хяналт шалгалт, техникийн үзлэгийг хийдэг, жолооч нарт сургалт явуулж, мэргэжлийн зөвлөмжөөр хангадаг. Сүүлийн жилүүдэд томоохон нуур, цөөрөм, голын эрэгт байрлах жуулчны бааз болон иргэд төрөл бүрийн моторт завь, бага оврын усан онгоц оруулж ирж ашиглах нь ихэссэн. Ганц Хөвсгөл нууранд Хатгал талдаа гэхэд 68 /2013 оны байдлаар/ тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Энэ жил улам өснө гэдэг нь гаалийн мэдээнээс харагдаж байна. Иймээс бид яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газартай хамтран хяналт шалгалтыг сайтар явуулж иргэдийн аюулгүй, осолгүй амрах нөхцөл боломжийг хангахаар ажиллаж байна. Бид дотоодын усан замын тээврийн салбарт мөн Олон улсын стандартыг хэрэгжүүлж эхлээд байна.
 
Хэдийгээр хувийн хөгжлийн нуруун дээр байгаа салбар ч аялагч, тээвэрлүүлэгчдийн амь  нас, аюулгүй байдлыг хангах ажил хамгийн чухал. Иймээс аврах хантаазны олон улсын стандартыг үндэсний стандарт болгож батлуулахаар холбогдох байгууллагаас санал авч байна. Энэ хантааз нь ямар нэг осол, санамсар болгоомжгүй үйл ажиллагаа, аюултай нөхцөл байдлын улмаас усанд унасан, ус руу орсон зорчигчийг таван секундын дотор автоматаар усны мандал дээр ил гаргахаас гадна 12 цагийн турш ус залгиулахгүй байх боломжийг хангасан.
 
Зууны мэдээ
Э.Өнөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baigalmaa 2014-06-18 07:31:08
    3.1 terbum tugrugiig 2003 onoos hoish Ulsyn tusuvt oruulsan gene uu ? 11 jiliin hugacaand 1 jild 280.0 saya tugrug l yum baina sh dee… Mongolyn neg jijig aj auhin tatvart tuldug money kkk