Үндсэн хуулийн цэц хоёр асуудлаар хуралдана
Үндсэн хуулийн цэц энэ долоо хоногт хоёр асуудал хянан, хэлэлцэхээр товлоод байна. Монгол  Улсын ИХ-ын тухай хуулиар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүйгээр УИХ-ын нэг гишүүний саналаар УИх хэлэлцэн шийдвэрлэх нөхцөлийг бий болгосон нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж улмаар түүний холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр энэ лхагва гарагт цэц хуралдахаар товлов.
 
 Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг энэ баасан гарагт болох хуралдаанаараа эцэслэн тогтоох аж.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-25 03:16:13
    Хүний сонгох сонгогдох үндсэн эрхийг зөрчсөн УИХийн болон Төрийн албаны хуулийн энэ заалтыг хүчингүй болгох хэрэгтэй Зөвхөн Монголд байдаг бүдүүлэг заалт