Их Британи "Лалын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд нэгдэнэ
“Лалын улс”-ын эсрэг тэмцэлд Их Британи улс нэгдэхийг эрмэлзэж байгаа. Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон парламентаараа уг асуудлыг дэмжүүлэх сүүлийн оролдогоо хийжээ.
 
Түүний дэвшүүлсэн саналыг хэрвээ парламент дэмжвэл террористуудын эсрэг байлдааны ажиллагаа ойрын хэдэн долоо хоногийн дотор эхэлж болзошгүй байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр бол Сирийн нутаг дэвсгэр дээрх “Лалын улс”-ын байрлалд өгөх цохилтын товыг хэдийнэ гаргаад байгаа гэнэ. Уг мэдээллээр, байлдааны ажиллагаа хэдэн долоо хоногийн дараа эхлэх бөгөөд хамгийн гол нь Британийн парламентаас зохих ёсны мандат өгтөл шаардагдах хугацаа нь энэ аж. Парламентын танхимд санал хураах ажиллагаа ирэх хоёр долоо хоногт багтана гэдгийг телевизийн “Sky News” суваг мэдээлсэн байна. Тус улсын агаарын цэргийн хүчин парламентаас “ногоон гэрэл”-ээр зөвшөөрөл өгвөл хэдхэн цагийн дараа эхний цохилт өгөхөд бэлэн байгаа гэнэ. Ерөнхий сайд Дэвид Кэмерон өмнө нь тэмдэглэснээр, лалын террористуудын эсрэг кампанит ажиллагаанд нэгдэх зайлшгүй шааардлага тулгарч байгаа бол Лондон терроризмтэй тэмцэх, агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах төсвөө дорвитой нэмэх шийдвэрт хүрч, улмаар энэ салбарт алба хаадаг офицеруудын тоог үлэмж нэмэгдүүлж эхэлсэн байна. Британийн парламент 2014 оны есдүгээр сард Ирак дахь “Лалын улс” бүлэглэлд агаараас цохилт өгөх саналд хориг тавьсан байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.