Цагаан хирс дэлхийд гуравхан үлдэв

Сан-Диего хотын сафари-цэцэрлэгт Нола хэмээх цагаан хирс таалал төгссөнөөр дэлхий дээр энэ төрлийн амьтан гуравхан үлдлээ хэмээн Los Angeles Times сонин мэдээлэв. Долоо хоногийн өмнөөс Нолагийн бие муудаж, сүүлийн хэдэн өдөр бүр муудсан тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд үүрд нойрсуулах шийдвэр гаргажээ.

Энэ цагаан хирс 1989 онд Зүүн Европоо Сан-Диегод ирж, тус амьтны хүрээлэнгийн төдийгүй, бүх дэлхийд зартай болсон юм. Сүүлийн 50 жилд хулгайн анчид цагаан хирсийг хядаад дуусчээ. 1960 онд цагаан хирс хоёр мянга гарч тоологдож байв. Өнгөрсөн оны сүүлч гэхэд дэлхий дээр таван цагаан хирс үлдсэн байжээ.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.