Байрны үнийн "хөөс" хагарч эхэллээ
Эдийн засаг гэж нэг айхтар “амьтан” байдаг даа. Тэр “амьтан” чинь хаврын туранхай мал шиг өеөдөөд, ард түмэн хэцүүдэж эхэлсэн тухай амтай болгон л ярих боллоо. Оюу толгой компани 300 ажилтнаа нэг л өдөр халж байгааг харахад үнэн бололтой. Монголд мөнгөтэй хүн байхаа больж, худалдан авах чадвар эрс муудаж байгааг харвал үнэн болж таарлаа. Нэг дуучин тоглолт хийхэд үзэгчдээр дүүрдэг байсан цаг саяхан. Гэтэл “Харанга” тоглолт хийхэд үзэгчдээр дүүрэхгүй байгаа бодох нь ээ үнэн гэдэг нь баттай болчихож байгаа юм биш үү. Дээрээс эдийн засгийг эрчимжүүлэх хоног энэ тэр гэж зарлаад, Засгийн газар 100 хоногт овоо юм амжуулна гээд давхиад байхыг бодвол бүр ч баттай болж таарсан юм.
 
Гэхдээ эдийн засаг хямарсан нь олон худлыг илчилж эхлэв бололтой. Хамгийн чухал нь орон сууцны үнэ тэнгэрт хадсан нь барилгын компаниудын илт хуйвалдсан, ард түмнийг шулан мөлжсөн хэрэг байж. Үнэ “хөөсөрсөн” гэдэг нь илэрлээ. Ердөө л эдийн засаг багахан хямрахад барилгын компаниудын үнэн нүүр царай харагдаж, үнээ“хөөсрүүлсэн” хэргээ хүлээж эхэллээ.
 
Шинээр ашиглалтад орж байгаа байр болгоны ханан дээр ам.метрийн үнэ хямдарсан гэсэн зар бичээстэй байдаг боллоо. Зурагтаар ч гэсэн барилгын компаниуд орон сууцны ам.метрийн үнээ буулгаж байгаа гэж сурталчлах болов. Бүр 300-400 мянган төгрөгөөр зад хямдарч байгаа тухай зарлал, сурталчилгаа явж, ард түмний эрүүг мулталж, нүдийг бүлтлэх шахаж байна.
 
Орон сууц барихад газраа үнэтэй авдаг, барилгын материалын үнэ тэнгэрт хадсан, ам.долларын ханш өссөн гээд шалтаг тоочсон. Бараг л бүх барилгын компани орон сууцны ам.метрийнхээ үнийг хоёр саяас доошоо оруулбал дампуурна, хэцүүднэ гээд л “уран донгодоод” байсан. Гэтэл үнэндээ хотын төвд байгаа байрны үнэ 1.9 саяас 3-4 сая хүртэл хямдрах дээрээ тулж байна. 300 мянгаар хямдрах нь зүгээр байх үзэгдэл болж. Гэхдээ төлбөрөө 100 хувь өгсөн тохиолдолд тийм үнээр өгөх юм гэсэн. За тэр 100 хувь өгөх, өгөхгүй нь гол биш. Тэд ам.метрийнхээ үнийг хэдэн зуун мянгаар буулгаж өгч байгаа ч ашгаа харж л таараа.
 
Ямар ч ашиг харахгүйгээр орон сууцаа зарна гэж байхгүй. Тэгэхээр л үнийн хөөс хэтэрхий их байгаа нь мэдэгдээд байна. Уг нь Засгийн газар орон сууцны үнийг тогтворжуулна гэж иргэдийг баахан хошгируулсан. Тэгсэн мөртлөө дорвитой ажил хийсэн юм алга. Барилгын материалын үнийг буулгах талаас нь ажиллана л гэсэн. Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад орж байгааг эс тооцвол өөр дорвитой юм байгаа бил үү. Буянт-Ухаа гэх мэтийн төрийн хөрөнгө оруулалттай орон сууцны хорооллуудыг олноор барьж, ам.метрийг саяаас хэтрүүлэхгүй зарна. Тэгж үнийг буулгана гэж байсан ч өөрсдөө өндөр үнээр зарсан.

Тэгвэл одоо орон сууцны компаниуд үнэ хий хөөргөдөж, иргэдийг шулж, хамгийн чухал хэрэгцээн дээр нь дөрөөлж хэт их ашиг олж байгаа нь илэрлээ, “хөөс” нь хагарч эхэллээ. Тиймээс одоо Засгийн газар барилгын компаниудыг хөрсөн дээр буулгаж, тэнгэрт тулсан үнийг нь багасгах ажлаа сайн хийх болсон юм биш үү. “Хөөс”- тэй үнээ өөрсдөө хагалж эхэллээ. Хэрвээ эдийн засаг энэ хэвээрээ байвал шалдаа бууж, жинхэнэ бодит үнэн дээрээ ирэх л байх. Гэхдээ тэгж байх зуур ард түмний амьдрал хэцүүдэх байлгүй дээ. Түүний оронд арай өөр аргаар бодит үнэн дээр нь авчрах ажлаа хийх хэрэгтэй юм биш үү. Олон олон “Буянт-Ухааг” барьдагсан уу, үл хөдаөх хөрөнгийн хуулиа гаргадагсан уу, хамаа алга. Ард түмэнд бодит үнэ хэрэгтэй байна.
 
Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kjhgfd 2014-06-18 15:56:52
    100 honogt edin zasag saijirhgui bol zasgin gazar ogtsor
  • Zelem 2014-06-18 11:22:55
    Ediin zasag dampuurchixaad baixad yuu n bagaxan xyamrax vee, udaxgyi setgyylch Uyanga bitgii xel bygd tsalingaa tavij chadaxgyi bolno, tegeed bygd zax deer yne xyrne gesenee zarax geed yavdag bolno, xaramsaltai n xen ch avch chadaxgyi, xel dee chamd mungu
  • Барилгачин Баагий 2014-06-18 06:42:07
    Би 96 ам метр талбайтай хоёр давхар хаус бариад бараг дуусаж байна. Бүх зардлаа оруулаад 23 сая төгрөг болж байна. Бүх материалыг жижиглэнгийн үнээр аваад барихад ийм болж байна. Обой, пялта, гэрэл чийдэн гээд бүгдийг нь оруулаад шүү.
    • okii 2014-06-18 08:20:49
      Yag unen tiim l bgaa
    • Бйй 2014-06-18 08:09:25
      Амины хаус барих, 16 давхар орон сууц барих 2-г талбайгаар нь харьцуулж бодвол утгагүй л болох байх л даа. Барилгын төсөвийг хүмүүс сайн мэдэхгүй байна л даа. Миний бодлоор хувийн компаниудын барилга доод тал нь 1,8 сая дээш л байна байх гэж бодох юм. Буя
  • АРД 2014-06-18 06:07:42
    Бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ баирлгачид аа, үл хөдлөхийнхөөн, та нар хийхгүй байлаа гээд цаана чинь бодит үнээр нь, хямд үнээр хийе гэсэн өчнөөн компани, хувь хүмүүс байна.....
  • сандаг 2014-06-18 05:56:42
    ард түмэн тэнэг юм уу?? хэний захиалгаар ийм худал нийтлэл бичээд байгаа юм бол доо хөөрхий
  • urialga 2014-06-18 05:17:57
    Ard tumen mine bair hudaldaj avahgui baitsgaaya tegsen tsagt ter bairniih ni une navs unaj l taaraa... mongolchuud bid mongol gert amidarch chadahgui bish dee...
  • зоч 2014-06-18 04:25:33
    өндөр үнээс нь 15-20 хувийн ашиг өөрсдөд нь хангалттай баймаар юм гэвч эд нар шуналтаад ачааг өөрсдөө биш ард түмний нуруун дээр буулгаад байна татварын шалгалт аудитын шалгалтыг сайн хийчихвэл барилгын компаниуд яаж ч чадахгүй Алтанхуяг гуай нэг л хямдха
  • АРД 2014-06-18 04:00:27
    Япон, Америк, Европод барилгын компанийн ашиг дээд тал нь 5-аас 10 % л байдаг юм. Бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ баирлгачид аа, үл хөдлөхийнхөөн, та нар хийхгүй байлаа гээд цаана чинь бодит үнээр нь, хямд үн
  • АРД 2014-06-18 04:00:09
    ХАС болон Капитал банкууд 6 сарын 15-аар тасалбар болгон орон сууцны ипотекийн 8% зээлийг бүрэн хаасан байгаа, бусад банкууд энэ 7 сарын 1-ээс зогсоохоор тооцсон байгаа. Барилгынхан болоод үл хөдлөхийнхөн барилгын өртгийг 3-аас 5 дахин өндөр үнээр тооцож
  • АРД 2014-06-18 03:59:39
    ТОСК-н хамгийн хямд 1280 мянган төгрөгийн байрыг ч авч чадах иргэд тун цөөхөн байхад хэн м2 нь 2 саяаар байр авах вэ дээ. Энэ онд Буянт ухаа 2 хороолол ашиглалтанд орох болно 1мкв - 980.000 мянгад. Эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барьцаанд орж за
  • АРД 2014-06-18 03:59:15
    Хөөсөрсөн үнэтэй байр нь борлогдохгүй байгаа үл хөдлөхийн компанийн тархи угаалтын эсрэг чиглэсэн маш үнэн зөв бодит амьдралыг зөв мэдэрсэн мэдээ байна даа. Үүнийг бичсэн сэтгүүлчид баяр хүргэе. Бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 ~700.000-д барьж байгаа
  • haha 2014-06-18 03:57:24
    shal hudlaa. 2.5 saytai baina sh dee.
  • эрдэнээ 2014-06-18 03:54:22
    юу бичээд байгаа юм бэ ямарч судалгаа шинжилгээ байхгүй хямдарсан юм байхгүй байхад худлаа юм бичхээ болилдоо
  • Уянга-д 2014-06-18 02:59:30
    Гэтэл үнэндээ хотын төвд байгаа байрны үнэ 1.9 саяас 3-4 сая хүртэл хямдрах дээрээ тулж байна-гэж юу бичээд байна вэ?
  • шударга монгол 2014-06-18 02:31:08
    Нэг метр квадратын үнэ саяас илүү байвал тэр хөөстэй авлигатай байр.Барилгын компаниуд одоо идэж ууж ханасан бол жирийн үнэд нь оруулж авлига биш зөвхөн цэвэр ашгаа гаргаад л зарах ёстой доо.Тэгэх юм бол та нарт ашигтай.
  • Dahin tolovlolt 2014-06-18 02:24:58
    ger horoolol ruu shugam ded butsets shugam suljeeg ni taviad ugchuuch. tegvel ene bairand oroh hun alga bolood humuus hed hedeeree niileed saihan baishinguud barina da harin ingesen tohioldold iim zagvaraar barina shu geed hed heden bairnii zagvar gargaad
  • battomor 2014-06-18 02:01:22
    ene setguulch yagaad iim heruuliin ugeer niitlelee bichdeg hun be Uul ni ih l gegeeleg medee baih yum Sain medeeg saihan gegeelegeer bichij baival umshij bgaa hundee ch gesen saihan setgegdel toruulj baimaar yum daa Bichigchee.
  • Уянга-д 2014-06-18 01:57:13
    Жаахан судалгаа, шинжилгээтэй мэргэжлийн түвшинд юм бичиж, нийтэлж байгаач, сургаар юм бичдэг, ханддаг байдлаа болих хэрэгтэй. Хаана аль дүүрэгт хэдэн хувиар үнэ өөрчлөгдөөд байгаа талаар баримт нь алга даа сэтгүүлчинцэрээ...
  • догсом 2014-06-18 01:23:47
    гоё гоё юм үнэнэээрээ сайхан 500 000 болно байжий байжий