"Лалын улс" бүлэглэлийн 14 дайчныг хороов
ОХУ-ын Аюулгүйн алба тус улсын хойд Кавказын бүс нутагт хоёр удаа терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулж, улмаар “Лалын улс” бүлэглэлтэй холбоо бүхий 14 хүнийг устгасан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.
 
Оросын Тасс агентлагийн мэдээлсэнээр Налчик хотын ойролцоо явуулсан хамгийн эхний тусгай ажиллагааны үеэр 11 дайчныг, мөн тус бүс нутагт болсон хоёр дахь удаагийн ажиллагаагаар гурван хэт даврагчийг хөнөөсөн байна. Амиа алдсан этгээдүүд бүгд хэт даврагч “Лалын улс” бүлэглэлд үнэнч байхаа тангараглан элссэн залуус байсан аж. Тэдний дунд орон нутгийн хэт даврагч бүлэглэлийг дэмжигчдийн толгойлогч нар ч багтсан гэдгийг зарим эх сурвалж тэмдэглэж байгаа юм. Үүнээс гадна их хэмжээний зэвсэг хэрэгслийг хураан авсан байна.
 
Хойд Кавказын зэвсэгт бүлэглэл нь “Caucasus Emirate” гэх орон нутгийн байгууллагын дор байгуулагдсан хэдий ч, сүүлийн жилүүдэд “Лалын улс” бүлэглэлд элсэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байсан аж. Улмаар өнгөрөгч зургадугаар сард “Лалын улс” бүлэглэл тус бүсэд салбараа байгуулсанаа зарлаж байжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.