Санал асуулгаар нэр дэвшигчээ тодруулж тэнэглэх вий дээ
Тун удахгүй буюу хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байна. Тиймээс ч сонгуулийн пиар аль хэдийнэ эхэлж, энд тэндгүй нэр дэвшихээр санаархаж буй хүмүүс “ажил”-аа эхлүүлээд байна гэхэд хилсдэхгүй биз. Тэмцээн уралдаан, янз бүрийн үйл ажиллагаанд очиж, тууз хайчилж, аль болох л олны нүдэнд торох гэж хичээж байна, тэд. Өмнө нь сонгууль болж байгаагүй биш болж байсан. Монголчууд бүгдээрээ л саналаа өгч байсан. Гэхдээ янз бүрийн амлалт, сайхан үгэнд нь хууртчихаад, дараагийн сонгууль болоход дахиад сонгохгүй дээ, чамайг гэсээр хараалаа бардаг нь үнэн. Мөн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс мөнгө тарааж, бэлэг сэлт өгөөд сонгогдчихно гэсэн ойлголттой байдаг бол энэ удаад нөлөөлөхгүй гэдгийг эртхэн хэлчихье. Угтаа бол намууд хурлаа хийж, нэр дэвшигчдээ нууцаар санал хурааж сонгодог, мөн намдаа их хэмжээний мөнгө өгсөн хүмүүс сонгуульд нэр дэвших “квот”-оо олж авдаг нь хэнд ч нууц биш.

Гэтэл энд тэндгүй сонгуулийн пиар хийхээр улайрсан цахим хуудсууд нээгдэж, сошиал ертөнцөөр нэгнээ газар дор ортол муулж, бүр үхүүлж хүртэл үзэж байна. Сандал, суудлын төлөөх их дайн аль хэдийнэ эхэлж, гишүүн болж, Төрийн ордонд сууж байгаагаар өөрийгөө төсөөлж байгаа гэхэд ч хилсдэхгүй. Гэтэл эдгээр сонгуулийн үеийн цахим сайтууд янз бүрийн санал асуулга явуулж эхлээд байна. Тухайлбал, “Шилдэг удирдагч”, “Ардын элч”, “Үндэсний залуу удирдагч”, “Монгол Улсын шилдэг эмэгтэй улстөрчид” гээд л борооны дараах мөөг шиг санал асуулга хөвөрч байгаа юм даа. Энэхүү санал асуулгыг явуулж буй хүмүүс “Урьд урьдын сонгуулийг ажиглаж байхад нэр дэвшигчдийн зүгээс сонгогчдод тэдний талаархи мэдлэг мэдээлэл багатай байдлыг “ашиглан” сонгуулийн өмнөх сурталчилгааны цөөн хоногт багтаан өөрсдийгөө элдвээр “рекламдан”, сонгогчдын “хулхин дээр цэцэг  ургуулж”  сонгогдох явдал цөөнгүй тохиолддог байсан.

Иймээс л сонгуулийн асуудалд, тэр тусмаа өөрсдийгөө төрд төлөөлөх хүнээр  хэнийг сонгох вэ гэдэг асуудалд  эртнээс  мэдээлэл сайтай, ул суурьтай, судалгаа тооцоотой хандах учиртай” гэж тайлбарласан байдаг. Түүгээр ч барахгүй, “Монгол Улсын шилдэг эмэгтэй улстөрчид”-ийг тодруулж буй хүмүүс “Энэхүү шалгаруулалтын дүн бодит байдалд нийцсэн, шалгарсан эзэддээ үр дүнгээ авчирдаг гэдгийг өмнөх жилийн сонгуулиудад ялалт байгуулсан эмэгтэй улстөрчдийн тоо нэмэгдэж, тэдний нийгэмд хийж гүйцэтгэсэн ажлын цар хүрээ өргөсч байгаагаар тодорхойлж болно хэмээжээ. Өмнөх жилийн ялагчид орон нутаг, нийслэл, УИХ, Засгийн газарт хүндтэй байр суурийг эзэлсээр байна. Тухайлбал, 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон эмэгтэй улс төрчид 2011 оны шалгаруулалтад хамгийн олон санал авч байсан” гэж байгаа юм. Үнэн хэрэгтээ энэ бүх санал асуулга эзэндээ үр өгөөжөө өгч байгаа нь юу л бол.

Мөн энэхүү судалгаагаар шилдэг, манлайлагч улстөрчдийн рейтингийг тогтоох нь иргэдэд санал өгөхөд дөхөм болно гэж үзэж байгаа гэнэ билээ. Гэтэл энэхүү санал асуулгад нэр дэвшээд буй хүмүүст санал өгч буй иргэдийн дийлэнхийг ажил төрлийн найз нөхөд, ах дүү, хамаатан садан нь бүрдүүлж буй. Тэгэхээр хэн олон танилтай нь санал асуулгыг тэргүүлэхээр харагдаж байгаа юм.  Эсвэл тухайн пиарын багт овоохон юм атгуулсан хүн автоматаар л цойлоод гараад ирэх нь мэдээж. Энэ мэтчилэн санал асуулга үргэлжилж, олон санал асуулгад цойлсон хүмүүсийг мундаг хүмүүс гэж итгэх хэрэгтэй болж байх шиг. Хэлсээр, сануулсаар байхад улс төрийн намууд эдгээр санал асуулгыг түшиглээд нэр дэвшигчээ тодруулж тэнэглэх  вий дээ. Арай ч ийм сонголт хийнэ гэж байхгүй биз дээ. Мөн 2016 оны сонгуульд монголчууд  бид ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Сонгуулийн эхэнд анхаараагүй байж, дууссан хойно нь амаа барив даа. Санал асуулгад итгэх хэрэггүй шүү, хэн хэн нь.
Монголын мэдээ
Э.Энхцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-25 01:16:13
    АН-ыг л сонгож болохгүйгээ мэдэж байна, хүмүүст бас уриалж байна, энэ мяагаар цааш явбал бусдын хараат ч болж мэдэхээр байна, энэ бол аюул шүү, хүмүүс ээ,
  • Anu 2015-11-24 22:43:28
    Yag unen. Ugsun yumiig ni saihan ineegeed av. Bitgii songo.
  • Songogch 2015-11-24 22:40:08
    Har mashind l harin itgeh hereggyi
  • Зочин 2015-11-24 04:50:24
    өөрсдөө сонгочихоод сүүлд нь битгий гоншигноод бай, одооноос юм тараагаад далчигнаад байгаа юмнуудаас өгснийг нь ав, тэгээлд сүүлд бүү сонго, хашираг