Зээлийн ашиглагдаагүй үлдэгдлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа
Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244,5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа.
Ерөнхий хэлэлцээрийн дагуу авах 300 сая ам.долларын ашиглагдаагүй үлдэгдэл хөрөнгөөр дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.

-  Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл
-  Ухаалаг боловсрол төсөл
-  Харгиа урьдчилсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл
-  10 аймгийн дулааны станц барих төсөл
-  Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл
-  Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл
-  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим гавын хяналтын систем байгуулах төсөл
-  Хууль сахиулах их сургуулийн төв байрны сургалтын лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл

Төслүүдийг БНСУ-ын Засгийн газарт санал болгох, төслийг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн сайд М.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Доригжав, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-11-24 05:05:50
    Xuurtagdaj xotsorson 888-n tusliig yax ve xelex xun bna uuu.
  • Зочин 2015-11-24 04:48:09
    10 аймгийн дулааны станц эхэлсэн ажил хөрөнгөгүйгээс зогссон, хөрөнгө олдвол шууд үргэлжлээд явах ажил байгаа шүү
  • Монгол Улсын иргэн 2015-11-24 04:30:25
    үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэг ч төсөл алга..