Засгийн газрыг огцруулах гарын үсгийг үргэлжлүүлнэ гэлээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өчигдрийн хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг хөндөж ярилцжээ. Гэхдээ ирэх лхагва гарагт бүлгийн ээлжит бус хуралдаан хийж, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын талаар мэдээлэл сонсохоор болсон байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлал, Монгол Улс байнга төвийг сахих бодлогын тухай хуулийн төсөл, АСЕМ-ын хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулахад эдийн засгийн чадавхи ямар байгаа, Халх гол төсөл, Тавантолгойн ажилтан С.Эрдэнэ өөрийгөө шатаасан асуудлыг нухацтай ярилцаж бүлгийн байр суурийг нэгтгэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Өчигдрийн бүлгийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж алдар гавьяаг нь мөхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар тодорхой мэдээлэл авах шаардлагатай. Үүний дараа байр сууриа нэгтгэхээр болсон аж. Мөн “УИХ-аар Сонгуулийн хуулиуд хэлэлцэгдэж эхэлсэн. Хуулийн төслүүдийг нэгтгэж, ажлын хэсэг байгуулахаар болсон. Түүнд эвслийн бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг нарыг ажлын хэсэгт ажиллуулахаар томилсон” хэмээсэн юм. Түүнчлэн Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг дахин ярьж, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж, гүйцээх ёстой гэж үзсэн байна. Бүлгээс нэр бүхий гурван гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Үүнтэй холбоотойгоор Ч.Улаан гишүүн дэмжиж байсан ч намынхаа шийдвэрийг даган хэсэг хугацаанд түдгэлзээд байгаа аж. Гэхдээ гарын үсэг цуглуулах ажиллагаа үргэлжилнэ.
 
Одоогийн байдлаар 16 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэдгийг УИХ-ын гишүүн Г.Уянга мэдэгдсэн юм. Мэдээлэл хийх үеэр бүлгээс Дубайн гэрээний үндэс болсон Оюутолгойн гэрээг бүхэлд нь ярих ёстой гэж үзэн, энэ гэрээг цуцлах эсэх асуудлаар ард нийтээс санал асуух нь зөв юм. Энэ асуудлыг УИХ-д оруулах нь зөв гэсэн шийдэлд хүрснийг энэ үеэр хэлсэн юм.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-11-24 14:37:52
    gehdee buruu yum hiij baigaa zasag uursduu l buuh heregtei shuu dee
  • Галзуу шизо тэнэгүүд 2015-11-24 07:08:34
    Шизо өвчтэй хүн нэг хүнийг дайснаа гээд бодчихвол өдөр шөнөгүй бодож, зүүдлээд их зовж шаналдаг. Энэ авгай Сайханбилэгийг их зүүдэлсэн байхаа, юун салдаггүй юм
  • IRGEN 2015-11-24 06:55:48
    ODOO BUUUUUUUUUUR ZALHALAA TA NARIIN ALI ALINAAS NI,. HIIH GEED BAIGAAMUU GEHEER UGUI, BOLIH GEED BAIGAAMUU GEHEER BAS UGUI
  •  2015-11-24 06:47:22
    Дандаа үймүүлж, бусниулж явдаг заваан авгай
  • Дорж 2015-11-24 06:02:38
    Наад золигуудынхаа сэтгэцийг нь шалгуул. Хэн нэгнийг огцруулья гээд дайраад байгаа нь ужиг синдромтойн шинж. Зарим тэнэг нь нүдээ аниад дагаад давхихад бэлэн ба...
  • k 2015-11-24 05:13:22
    ali hediin ogtsruulah baisan baihaa ard tymnii amidral ulam dordood baihad chini
  • Зочин 2015-11-24 04:51:55
    Уянга, Ло-гийн Цог таарсан ч хоёрдоо, ороон нь ороогоороо, жороо нь жороогоороо
  • Зочин 2015-11-24 04:25:22
    энэ эрлийз хүүхэн зөв юм хийгээд байгаа юмуу, буруу юм хийгээд байгаа юмуу мэдэхгүй, гэхдээ Засгийн газрыг огцрууллаа гээд хэн хохирох гээд байна, ЗГ-гүй ч байс...
  • больж үз 2015-11-24 04:08:46
    Дахиад л нөгөө ажлаа хийхээр санаархлаа. энэ Уянгад ер өөр юм хийх чадвар бна уу? одоо ингэж байх цаг алга. эх ороноо боддог л юм бол больж үз.
  • hi 2015-11-24 04:06:04
    zasgiin gazriig ogtsorood ch yalgaagui sh tee harin haruytsalga tootsoh ni zuv
  • Otgoo 2015-11-24 04:05:41
    Сайдыг огцоруулахаас өөр зүйл хийгээч
  • Зочин 2015-11-24 04:04:07
    Засгийн газрыг огцруулаад ямар гайхамшиг бүтэх гээд байнаа. Эрүүл согтуу нь ойлгогдохоо больсон хийрхэгчид биднийг энэ олон жил чөдөр тушаатай байлгалаа.