Бас нэг шинэ 3 хэмжээст принтер
Италийн Nexa3D гэдэг гарааны компани шинээр 3 хэмжээст принтерээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр Kickstarter.com дээр хөрөнгө босгож байна. NX1 гэж нэрлэгдсэн уг принтер нь шингэн төлөвт оруулсан резинийг линзээр төвлөрүүлсэн гэрлийн туяагаар шарж хатаах аргаар хэвлэлтээ хийдэг бөгөөд 25.4мм урттай зүйлийг 3 минут орчимд хэвлэдэг гэнэ. Энэ нь одоогоор зах зээл дээр байгаа хэвлэгчүүдээс 25-100 дахин хурдан хэвлэж байна гэсэн үг. Мөн хэвлэлийн нарийвчлал нь 120 микрон гэж байгаа нь MakerBot Replicator 2 мэтийн өргөн хэрэглэгддэг принтертэй адил гэсэн үг юм.

Nexa3D-гийнхэн уг хэвлэх технологио LSPc гэж нэрлэсэн бөгөөд энэ нь “тосолгоотой давхар үеэр гэрлээр үйлчлэх” гэсэн утгатай юм. Резинийг өөрөөр хэлбэл гэрлээр шарж хатууруулах явцдаа тосон давхаргаар бүрж хэвлэдэг байна. Харин хэвлэж буй биет нь биетэй, хангалттай том болоод ирвэл энгийн 3 хэмжээст принтерийн хэвлэх аргаар хэвлэж эхэлдэг гэнэ. Мөн принтерийг резинээр дахин цэнэглэхэд амар хялбар болгож хэрэглэгч сав бүхий резинийг байранд байрлуулахад л болох гэнэ. Хэвлэгч өөрөө резинийг шингэн төлөвт шилжүүлэн хэвлэлд бэлддэг гэнэ.
 

Уг NX1 хэвлэгчийг Kickstarter дээрээс 1850 ам доллар орчмоор захиалж болох бөгөөд  эхний 50 захиалагч 1485 доллараар захиалж болох юм байна. Захиалгийг  2016 оны 3-р сараас эхлэн түгээж эхлэнэ гэж байгаа ч 160 мянган евро босгож үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа энэ төсөл одоогоор 66 мянга орчим еврогийн захиалга авчээ. Гэхдээ 3 хэмжээст принтерийн эрин үед ийм хурдтай принтер үнэхээр хийж чадаж байгаа л бол энэ төсөл амжилттай хэрэгжих биз ээ.
 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Engadget.com, Kickstarter.com
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.