Олон улсын арбитрын шүүхээс Б.Чулуудайг хууль зөрчсөнийг тогтоожээ

Хотын даргын хүү “Грандлайн” компанийн захирал асан Б.Чулуудай, Турк улсын “216 Яапи Үрэти Худалдаа” компанитай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-т “Түмэн-Амгалан” цогцолборыг барихаар болсон. Гэвч хоёр талын удирдлагууд зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл, “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудай  Монгол Улсын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан гадаадын компанийг хэрхэн хууран мэхэлж, итгэлийг нь алдаж гадаадын хөрөнгө оруулалтыг үргээдэгийг бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ.

Тэгвэл энэ удаад  Арбитрын шүүхийн шийдвэр хэрхэн гарсан, мөн талууд Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлснийг баримтаар хүргэж байна. 

“Грандлайн” компанийн захирал Б.Чулуудай Турк талын хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэхгүйгээр компанийн тухай хууль болон гэрээг зөрчиж  Улаанбаатар банкнаас хөрөнгө оруулалт нэрээр есөн тэрбум төгрөгийн зээл авчээ. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум гаруй төгрөгийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажил авсан учраас туркууд иргэний шүүхэд хандсан байдаг. Иргэний шүүх гомдлыг буцааж байх хооронд Б.Чулуудай гэ­рээг цуцлуулахаар Арбитрын шүүхэд ханджээ.

Ингээд Монголын олон улсын ба үндэсний арбитрийн шүүхээс энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр 47 дугаартай шийдвэр гарч “Грандлайн” компани,  Турк улсын “216 Яапи Үрэти Худалдаа” компанийн хооронд байгуулсан хамт­ран ажиллах гэрээг цуцалжээ. Түүнчлэн Турк талаас Б.Чулуудайн нэхэмжилсэн 762.0 сая төгрөгийнхөө 562.0 сая төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсаныг хүлээн авч, 50 хувийн хувьцааг буцаахыг даалгаж, “Грандлайн” компанийн хувьцаа эзэмшигч Б. Чулуу­дайгаас Турк улсын “216 Яапи Үрэтий ху­далдаа” компанид 827.27.51 ам.доллар, 31.9 сая төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байж.

Гэтэл Б.Чулуудай туркуудад өнөөг  хүртэл нэг ч  төгрөг төлөөгүй гэнэ. Тэгсэн хэрнээ   “Грандлайн” компанийн 50 хувийн хувьцааг арбитрийн шүү­­хээс буцаахыг Туркын компанид даалгасан байтал хууль зөрчиж туркуудын оролцоогүйгээр өөр дээрээ шилжүүлэн авч, “Грандлайн” компанийг “Бэрэн” группд өндөр үнээр худалдсан байна. Нөгөө талаас хотын даргын хүүгийн хуудуутай үйлдэл бүрт  төрийн байгууллагууд алхам тутам давуу эрх олгосон гэдгийг эх сурвалжууд хэлж буй. 

Монгол олон улсын болон үндэсний арбитрын шүүхээс талуудын оруулсан хөрөнгө, үйл ажиллагаа явуулсантай хол­богдож гарсан зар­дал, хохиролд Турк улсын “216 Япи Үрэти худалдаа” компани бо­лон “Грандлайн” компани аль аль нь хамаатай байгааг анхаарч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бэлэн болон бэлэн бусаар оруулсан хөрөнгийг холбогдох нотлох баримтаар тогтоосон хэмжээнд “Грандлайн” компаниас гаргуулах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн талууд “Хамтран ажиллах гэрээ”-г 2013 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр бай­гуулс­наас хойш 2014 оны наймдугаар сар хүр­тэлх бүхий л үйл ажил­лагаанд Б.Чулуудайг гүй­цэтгэх захирал гэж үзэн хамтран ажиллаж байсан нь баримтаар харагдаж байна. Гэхдээ “Грандлайн” компа­нийн хувьцаа эзэм­шигч Б.Чулуудай нь компа­нийн тухай Монгол Улсын хуулийн, 83.1, 83.6, Монгол-Туркын хамтарсан “Грандлайн” компанийг байгуулах тухай гэрээний 6.13, 10.1-д заасныг тус тус зөрчсөн байна.

Б.Чулуудай компа­нийн үйл ажиллагааг зогсоосон нь буруу,  мөн Грандлайн компанийн хөрөнгө оруулалт сан­хүүгийн тайланг улсын “216 Япи Үрэти худалдаа” компанид гаргаж өгөөгүй нь гэрээг зөрсөн хэмээн үзжээ.

Ийнхүү Арбитрын шүүхээс “Грандлайн” компаниас гаргуулахаар болсон мөнгөө авч чадахгүй байгаа туркууд аргаа барсандаа дахин Арбитрийн шүүх, АТГ-т нэхэмжлэл, гомдол гаргасаар, бас шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтаас буцаан олгогдох 827 278 ам.доллараа хөөцөлдсөөр яваа гэнэ.  Гадны хөрөнгө оруулалтыг манай хотын даргын хүүгээс эхлээд  ийм маягаар татаж, бас үргээдэг бололтой.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гончиг 2016-06-20 13:47:52
    Энэ муухай луйварчин хэдий болтол идэж, уух юм бол? Хэзээ нэгэн цагт хүүтэйгээ хамт шоронгийн өрөөнд залрах байх даа.
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2015-11-25 05:15:00
    Batuul mongotei hun yund sanaa zovoh ve de
    103.26.195.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Б 2015-11-25 01:53:20
    Монголоороо бичээч ээ
    202.131.232.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-25 01:23:58
    Цагаан толгойлсон хулгайч 25 жилийн өмнө ярьж байснаа таг мартжээ. Ийм л луйварчдаар бид удирдуулсан нэртэй хулхидуулж байна.
    103.26.195.180
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-24 23:27:23
    Хотоос 11 тэрбумын ажил авсан гэхээр мундаг бнаа. Мэргэжлийн туршлагагүй нусгай банди нарт олддог ажил олон жил газар шороо,төмөртэй хутгалдсан бидэнд хаалттай ...
    182.160.34.226
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2015-11-24 14:59:34
    tyrkiin mafi mash ayultai.Ene nöxör xyrdan tölöxgvi bol amia aldana!!!
    79.226.84.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Huurhii 2015-11-24 11:33:06
    Batuul mini odo yana da.
    59.153.114.178
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-11-24 11:31:11
    Эрүүгийн болон иргэний хуулиар хариуцлага хүлээсэн хойно нь л итгэе даа
    203.91.118.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2015-11-24 11:17:45
    Бат Үүл хүүтэйгээ нийлж улсыг мөнгөөр туйлаад л харин гэр оронгүй иргэдэд өгдөг мөнгийг цуцалж уулзахаар очсон тэднийг өрөөнөөсөө хөөн гаргасан байх юм.
    103.57.95.187
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-24 08:28:12
    eh ni bylingartai bol adag ni bylingartai gj vnen vg yum daa.
    103.10.20.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-24 08:00:33
    Үнэн юм уу? Хүний нэр төрд халдах бас хуулиар хориотой шүү дээ.... Үнэн бол яасан юм бэ??? Хариу тайлбар хийх хэрэгтэй шүү???
    202.179.28.152
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-11-24 07:16:02
    studio ajiluulj bsan hun yaj barilga barij chadah yum aav n davuu erh olgoj erh ogo biz tsaas hudaldaj 50huvi ezemshee bizdee
    202.9.41.77
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-24 06:21:10
    Хөрөнгө оруулагчдийг хувиа бодсон муу үйлдлээрээ хөөж байгаа ийм мэтийн новшнуудыг хийдэг газарт хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл аавыг нь хүртэл шалгах хэ...
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-24 05:56:35
    Эцсийн эцэст юу гэж . Шүүхийн юм шүүхээрээ учраа олно биз. Чулуудай гэдэг хүнийг муу болгох гээд байгаа юм уу. Тэр түркүүд нь ариун цагаан нөхөд үү . Юугаа хийж...
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • huuh 2015-11-24 05:55:27
    luivarchin um bizdee kkk
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-11-24 05:27:21
    монголын нэрийг нэг муу бацаан гутаачих юм байна даа
    202.72.245.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-24 05:15:50
    Энэ новш бас аавыгаа дуурайсан нохой зантай эд байх нь
    202.170.68.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Айн ? 2015-11-24 04:00:35
    Хүүхэдээ захир даа . . . Юун хотын захир
    202.9.40.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat-uul aluurchinii huu 2015-11-24 03:46:26
    estseg n aluurchin yum chin HUU MEDEEJ LUIVARCHIN.
    220.191.168.20
    Мэдэгдсэн Хариулах
  • 33 2015-11-24 03:45:49
    Арбиторын шүүхийн шийдвэрийг давж заалддагүй, МУ арбиторын шүүх шийдсэн асуудлыг бусад улсын арбиторын шүүх, иргэний хэргийн шүүх хэлэлцдэггүй хууль журамтай....
    112.72.9.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяраа 2015-11-24 03:20:25
    Ха ха.
    202.9.40.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-24 03:10:41
    С.Уянга дан ийм зүйл бичих юм, ТВ9-ийн Билгээ байна, хааяа нэг гэрэл гэгээтэй юм бичиж, нэвтрүүлж бай, залуу хүмүүс дандаа хар энергээр биеэ хордуулж болохгүй
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах