Аргентины шинэ Ерөнхийлөгч тодорлоо
Аргентины Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль өнгөрсөн сард болсон хэдий ч, нэр дэвшигчдийн хэн нь ч 40-өөс илүү хувийн саналыг авч чадаагүй учир дахин сонгууль явуулахаар болсон билээ. Улмаар өнгөрсөн удаагийн сонгуульд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд хоёр дахь шатны буюу шийдвэрлэх сонгуулийн тулаан өрнөхөөр болсон юм. Энэ дагуу Френте Пара Ла Викториа эвслээс нэр дэвшсэн  Даниэль Сиоли, Консерватив намын гишүүн Маурисио Макритай өрсөлдөхөөр болсон. Тэгвэл шийдвэрлэх шатны санал хураалт өнгөрөгч ням гарагт болж, өчигдөр гэхэд сонгуулийн дүн гарсан байв. Улмаар сонгуулийн дүнгээр сөрөг хүчнээс нэр дэвшсэн Маурисио Макро хамгийн олон буюу 51.5 хувийн санал авч, дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Френте Пара Ла Викториа эвслээс нэр дэвшсэн  Даниэль Сиоли 48.5 хувийн санал авч, ялагджээ.

Ийнхүү 12 жилийн турш тус улсын төрийг тэргүүлсэн Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерийн эрин үе дуусч, тэрбумтан Консерватив улстөрч Маурисио Макригийн үе эхэлж байна. Одоогийн төрийн тэргүүн Кристина Фернандес де Киршнерийн хувьд хоёр удаа улиран сонгогдож, нийт 12 жилийн турш Аргентинын Ерөнхийлөгчөөр ажилласан хүчирхэг эмэгтэй юм. Сонгуулийн дүнг нийтэд зарласны дараа шинэхэн Ерөнхийлөгч Макри өөрийг нь дэмжсэн иргэд болон түүний сурталчилгааны ажилд тусалсан багийнхандаа талархал илэрхийлж, Буэнес Айрес хотын төв байрны индэр дээрээс ялалтаа зарлаж, бүр бүжиглэсэн гэнэ. Тэрбээр “Өнөөдөр түүхэн өдөр. Энэ бол өөрчлөлтийн торгон үе” хэмээн тэмдэглэсэн байна. Макригийн хувьд өмнөх шатны сонгуулийн санал хураалтад өрсөлдөгчөөсөө бага санал авсан байдаг. Улмаар шийдвэрлэх шатны санал хураалтад ч түүнийг ялагдана гэж харах улс төр судлаачид олон байсан юм. Гэсэн ч өнгөрөгч ням гарагт болсон сонгуульд Буэнес Айрес хотын захирагч Макри ялав.  Френте Пара Ла Викториа эвслээс нэр дэвшсэн  Даниэль Сиоли ч ялагдлаа хүлээж, “Ард түмний саналаар шинэ Ерөнхийлөгч сонгогдсон. Энэ бол Маурисио Макро” хэмээн тэмдэглэсэн байна.
 
Маурисио Макро гэж хэн бэ

Аргентин улсын хамгийн баян эрхмүүдийн нэгнийх нь хүү хэмээх тодотгол бүхий Маурисио Макро улс төрд орохын өмнө удаан хугацаанд бизнес эрхэлж байжээ. Бизнесмэн, улстөрч, Буэнес Айрес хотын захирагч энэ эрхэм аж үйлдвэр, барилгын салбарын алдартай бизнесмэн Франциско Макригийн хүү гэдгээрээ олонд танигддаг. 1991 онд түүнд нэгэн золгүй явдал тохиолдсон нь гэмт хэрэгтнүүд түүнийг барьцаалж, хэдэн саяаар тоологдох хөрөнгө нэхсэн явдал юм. Харин цагдаагийн байгууллага гэмт хэрэгтнүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулсаны дүнд 12 хоногийн турш барьцаалагдсан Маурисио Макро суллагдаж байсан аж.

Үүнээс дөрвөн жилийн дараа тэрбээр Бока Жуниор хөлбөмбөгийн клубын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Макро амьдралынхаа туршид гурван удаа гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг болсон байна. Эдүгээ 56 настай тэрбээр 2010 онд гурав дахь эхнэртэйгээ гэрлэжээ. Түүний сүүлийн эхнэр нь өөрөөс нь 15 дүү бүсгүй байдаг аж. Тэдний дундаас хоёр хүүхэд төрсөн бөгөөд Макрогийн хувьд өмнөх эхнэрүүдээс нь төрсөн хоёр хүүхэдтэй гэнэ. 2011 оны бүх нийтийн сонгуулиар сонгогдох магадлал хамгийн өндөр улстөрчдийн нэгээр түүнийг нэрлэж байлаа.

Гэвч улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж, оронд нь Буэнес Айрес хотын захирагчийн сонгуульд нэр дэвшиж байжээ. 2011 оны долдугаар сарын 31-нд болсон хотын захирагчийн сонгуульд тэрбээр Дэниэл Филмус гэгчтэй өрсөлдөж, 47 хувийн санал авч, ялалт байгуулсан байна. Улмаар өнгөрсөн сарын 25-ны өдөр явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хэдий ч, хангалттай санал авч чадаагүй юм. Улмаар энэ сарын 22-нд болсон шийдвэрлэх шатны сонгуульд ялалт байгуулж, Аргентина улсын шинэ Ерөнхийлөгчөөр тодорлоо. Тэрбээр ирэх сарын 10-нд тангарагаа өргөх билээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-24 03:19:10
    Бат үүл энэ жишгээр дараагийн Ерөнхийлөгч болох юм байхдаа, эсвэл Чулуудай гэхдээ нас нь болоогүй байхаа, эсвэл эмэгтэй хүн ерөнхийлөгчид өрсөлдөх хэрэгтэй