Үзэгчдийнхээ тархийг солонгос савангийн дууриар угаахаа боль
Шинэ халаадаа өмсөөрэй, шинэхэн бүтээлгээ бүтээгээрэй... хэмээн сандран гүйлдэх дүр зураг “Ховор хүмүүс” уран сайхны кинонд гардаг. Хот, суурин газраас ирж буй дарга нарын тоос татуулан давхих машиныг алсаас хараад сандрахдаа ийн хэлж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нийгмийн соёлын довтолгоонд малчдаас авахуулаад мал нь хүртэл хамрагдаж байгаа дүр зураглал энэхүү киноны хальсанд мөнхрөн үлджээ.
 
Олон арван жил ноёрхсон социалист нийгмийн хана ардчилалын салхинд нуран унах тэр үеэс гадаадын гэх тодотгол манайд хүчээ авч, “Моод”-нд орох болсон. Гэнэт нээгдсэн нүд харсан, үзсэн болгоноо шохоорхох нь зүйн хэрэг ч авах, гээхийн ухаанд суралцалгүй явсаар өдийг хүрсэн гэлтэй. Хэдийгээр шинэ мянган гарч, шинэ бүхэн сонин санагдахаа больсон ч харь орны соёлын довтолгоо өнөөг хэр нь бидний тархийг угаасан хэвээр байгаа нь харамсалтай.
 
Хамгийн энгийн жишээ л гэхэд, монголчууд хөгшин, залуу гэж ялгалгүй өдөр бүр Солонгосын савангийн дуурь үзэж, түүгээрээ амьсгалж бүр амьдарч эхэллээ, цаана чинь. Өнөөдөр манайд Солонгосгүй юм гэж үнэндээ л алга. Өдөр шөнө, өглөө оройгүй телевизийн бүх сувгаар учир утгагүй Солонгосын олон ангит кино хөвөрч байна. Харамсалтай нь, тэр олон киноноос амьдралд ойрхон, яг энэ гээд авчихмаар зүйл нэгээхэн ширхэг ч алга. Яасан ч дуусдаггүй хорсол юм. Ямар ч их атаа жөтөө, үзэл ядалт, өшөө авалт вэ бурхан минь. Өдөр болгон хэрүүл, зодоон, өвчин, зовлонтой кино үзсээр залхаж байна. Ийм элийрсэн үйл явдал, өрнөлтэй кинонуудаас өнөөгийн залуус, ирээдүй хойч маань юу сурч, юу мэдэж авч байгаа нь ойлгомжтой. Үгүй гэвэл, та зүгээр л гудамжинд гараад хар, сайтар ажигла. Орчин уеийн хүүхэд, залуусын хувцаслалт хийгээд үсний засалт бүгд Солонгос маягийн хэв загвар. Тэр ч битгий хэл, гудамжаар дүүрэн янз бүрийн нэртэй Солонгос хоолны газар, хувцасны дэлгүүр үргэлжилж байна. Энэ бүгдээс болж тэдний сэтгэлгээнд хүртэл өөрчлөлт орж байна.
 
Наад зах нь, тэд үзсэн кино шигээ амьдрахыг мөрөөдөж суудаг болж. Тэд үзсэн кино шигээ бусдаас өшөө авахыг хүсдэг болжээ. Үнэндээ Солонгос соёл монголчуудыг арай л нялцгай, дэндүү сул дорой болгож байх шиг. Үнэндээ Солонгосын кино,
савангийн дуурь, хөгжим нь маш хямд учраас санхүүгийн чадвар муутай Монголын телевизүүдэд их жийрэг болдог байна. Харамсалтай нь манай телевизүүд дээрх асуудалтай зэрэгцэн “соёлын колоничлол” гэх зүйл хөндөгддөгийг мартчихсан аж. Соёлын колончилол нь дараах сөрөг үр дагавартайг кино судлаачид хүртэл тогтоосон байдаг. Тухайлбал, соёлын колоничлол нь тухайн орны эдийн засагт ихээхэн хохиролтой. Үүнийг Монголоос тодорхой харж болно.
 
Солонгос соёлын нөлөөллөөс шалтгаалан монголчууд өөрсдөө
үйлдвэрлэгч биш, харин гадны соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг (солонгос кино, хувцас, дуу хөгжим, хоол, гоо сайхны бараа, электрон бараа гэх мэт) худалдан авч, олсон жаахан валютаа гадагш хий дэмий урсгадаг ард түмэн болжээ. Хоёрдугаарт, энэ нь тухайн ард түмний оюун санаа, цаашилбал улс төрд нь шууд нөлөөлөх ид шидтэй зэвсэг юм. Өөрөөр хэлбэл, энд тухайн үндэстний тусгаар тогтнолын асуудал гарч ирнэ. Монголд Солонгос соёлын үр нөлөө нь эр эм нь мэдэгдэхгүй, зэвүүн царайлсан залуусын гадаад өнгө төрх бус, харин тэдний тархинд үржиж буй “харийн вирус” юм. Тэдгээр залуусын толгойд “Солонгос хөгжим гоё”, “Солонгос хүн хамгийн гоё, хамгийн ухаантай”, “Солонгос боловсрол хамгийн сайн”, “Солонгос хоол хамгийн амттай” гэх хуурмаг төсөөлөл сууж байдаг байна. Уг нь, жил бүр л телевизийн тоо нэмэгдэж байгаа. Үүнийгээ дагаад өрсөлдөөн улам хүчтэй болох учиртай. Ингэхийн тулд телевизүүд өөрсдийн гэсэн нэвтрүүлэг, кино хийж үзэгчдийг цэнхэр дэлгэцийнхээ өмнө жинхэнэ утгаар нь уях хэрэгтэй. Гэтэл манай телевизүүд яг нэг хэвд цутгачихсан аятай л аашлах юм. Бие биенээсээ илүү гарах гэж өрсөлдөхийн оронд өнөөх л Солонгос савангийн дууриа гаргаж, үзэгчдийнхээ тархийг угаасаар.
 
Гэтэл үзэгчдэд хэрэгтэй, хэрэггүй нь үл мэдэгдэх тэр олон савангийн дууриас чинь илүү эх орныхоо хот, хөдөөгийн амьдрал, Монгол хүний төрөлхийн зан араншин, бахдам сайхан түүхээ харуулсан нэвтрүүлэг, уран бүтээл үгүйлэгдэж байна шүү дээ. Солонгосчууд киногоо хийдэг л юм байгаа биз. Бид л энд үзүүлэхээ больчихмоор байна. Үзүүлсэн ч хяналттай баймаар байх юм. Үнэхээр үзэгчдийнхээ тархийг савангийн дууриар хэдий болтол угаах вэ.

Өглөөний сонин
Б.Бат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хосоо 2015-11-30 10:02:33
    Зөв Монгол хүн ёс зүй өв соёл үгүй болоо эр эм мэдэхгүй хор хов ярсан хэдэн мануухайтай болоо
  • z 2015-11-30 09:25:54
    kino gej uur urlag so -n ene bol kino bish jvjig bish uursdiiinhuu tahir dutuu gertee suudag ulsad zoriulsan neg tiim l ym endees awah ym baihgvi zvgeer l eliir...
  • Zochin 2015-11-25 01:41:37
    Доорх хүмүүстэй санал нэг байна. Ямар кино үзэх нь хувь хүний эрх. Энэ олон телевизууд сайхан гэгээлэг нэвтрүүлэг, сурвалжлага, кино олноор гаргах хэрэгтэй
  • зочин 2015-11-25 01:30:11
    солонгос киноноос авах зүйл байгаа. 1. ахмад хүмүүсийг хүндэтгэх, 2. яаж уурлаж яарч байсан ч машиндаа суухдаа байнга бүсээ зүүдэг гэх мэт олон сайн зүйл байда...
  • irgen 2015-11-24 17:17:23
    Televiziin zovshoorol olgodog neg vizuun izda baidag um. Tv olshruulaal baina. Tegeheer nogoo televizuud ni orlogoo huvaachdag bolohoor unegui um avj gargadag ...
  • жирийн нэгэн 2015-11-24 08:20:38
    боолын боол босгоны шороо, түрүүний бөөс толгойд гарч ирсэн үе ч юм шиг санагдаад байна.
  • Mongol irgen 2015-11-24 05:52:21
    Ene neg yosnii tarhi ugaaj bgaa hereg buyu Dald ulsiig ezelj bgaa helber. Gadnaas ni harahad turemgii bish. Gehdee ulsiig mohooh arguudiig 1.
  • зочин  2015-11-24 05:35:01
    харин ч нэг үеэ бодоход солонгос киноноос уйдсан юм биш үү манай монголчууд нэг хэсэг хуйларна гэхээс биш уусна гэж ёстой байхгүй дээ санаа зоволтгүй
  • Зочин 2015-11-24 04:02:47
    энэ жижигхэн монголд юу ч олон телевиз байдаг юм бэ, үзүүлж байгаа юм нь бүгд адилхан, Солонгос киног одоо нэг их хүн үзээд байдаггүй болсон байхаа
  • irgen 2015-11-24 03:08:48
    Ta yzehgui bol bolloo shuu dee
  • MALUUD 2015-11-24 02:04:38
    ODOO BUR SOLONGOS KINO DUURAIJ NARANSOLNGO GER BULEREE TUTUCH BILUU ED NAR HOGIIN OLON ANGIT IH HOTIIN ZALUUS GEJ AVCH C BOLHGUI REKLAMIIN KINO HIIJ 2 ANGI GEED...
  • . 2015-11-24 01:57:29
    Өөрсдөө сайн дураар үзэж тархи толгойгоо өөрсдөө угаагаад байгаа бол хохь нь л байхгүй юу. Хэн ч албадаж үзүүлээгүй шүү дээ. Ямар ясли цэцэрлэгийн хүүхэд биш.