Д.Булганыг хар тамхины хэргээр баривчилжээ
Одоогоос 17 жилийн өмнө бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн С.Зориг агсны эхнэр Д.Булганыг энэ сарын 14-ны өдөр цагдаагийнхан гэрээс нь баривчилсан. Түүнийг баривчилсантай холбогдуулан хэвлэлээр янз бүрийн мэдээлэл өнөөг хүртэл гарсаар байгаа. Хамгийн гол нь Д.Булганыг яг ямар хэрэгт хамаатуулан цагдан хорих болсон гэдэг нь тодорхойгүй байгаа учраас хүн бүхэн сонирхох болсон билээ.
 
Тэгвэл Д.Булганыг талийгаач С.Зоригийн хэргээр биш хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан гэх мэдээллийг баттай эх сурвалж өгсөн юм. Бид энэ талаар ЭЦГ-ын холбогдох хүмүүсээс асууж тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. Шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 14 хоног саатуулах шийдвэр гаргасан. Гэхдээ энэхүү хугацааг сунгах шүүх хурал хаалттай болсон учраас энэ асуудал олон нийт хийгээд хэвлэлийнхэнд хүрээгүйгээс хэргийн сэжүүрийг таамаглахад ихэд бүрхэг болсон юм. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл хууль  хяналтын аль ч шатны байгууллага Д.Булганыг яг ямар хэргээр саатуулсан тухай мэдээлэл өгөхгүй байгаа нь хачирхалтай.
 
Ямартай ч төдийгөөс өдий хүртэл С.Зориг агсны хэргийн мөрдөн байцаалт нэг ч удаа зогсоогүй гэдгийг хуулийн эх сурвалж хэлж байна.Уг хэргийг шалгаж буй ажлын хэсэг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд байрлаж ажлын хэсэг cap бүр хийсэн ажлаа тайлагнадаг аж. Хэрвээ энэ хэрэгт ямар нэгэн тодорхой ахиц гараагүй бол яагаад гэсэн шалтгаанаа ч cap бүр холбогдох хүмүүст нь тайлагнаж, хэргийг сонгуулиас өмнө шийдэхийг үүрэг болгосон гэнэ. Олон нийтийн зүгээс энэхүү аллагын захиалагчийг л олж илрүүлээсэй гэсэн хүлээлт байдаг. Харин олон жил нам жим байсан хэргийг ийнхүү дахин гаргаж ирж буй нь сонгуультай холбоотой ээлжит шоу гэх хардлага нийгэмд байсаар байна.
 
Хуулийнхан үнэхээр С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүнийг цагдан хорьсон бол тайлбар өгөхөөс татгалзах зүйл байхгүй баймаар. Юутай ч Д.Булганыг саатуулагдсан гэдгийг сонссон иргэд хийгээд УИХ-ын гишүүд санал бодлоо цахим ертөнцөд илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү твиттер хуудсандаа "С.Зоригийн хэрэг тун удахгүй илэрнэ гэж итгэж байна" гэжээ. Харин зарим иргэдийн хувьд энэ хэргийг дахин сөхөгдөж, үнэн учир нь тайлагдана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Дашрамд хэлэхэд, Д.Булгантай хамт Эрдэнэтээс хоёр иргэнийг шалгаж байгаа талаарх ”бор шувуу" ниссээр байгаа. Чухам хэн гэгч, ямар учраас шалгагдаж эхэлсэн нь тодорхойгүй байгаа ч улстөрийн хүчнээс цагдаагийн даргыг томилж байгаа цагт С.Зоригийн аллага “цоожтой” хэвээр байх болно гэдгийг ч зарим нэг хуулийнхан ил далд хэлсээр байгаа.
 
Магадгүй энэ үнэний ортой ч байж мэднэ. Учир нь аллага болсон өдөр одоогийн эрх барьж буй намын лидерүүд бүгд хэргийн газар дээр очсон гэдгийг хэвлэлүүд олонтаа онцолж байсан. Тиймээс энэ хэрэг лав л одоо илрэхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Харин дээр дурдьсанчлан хатагтай Д.Булган хар тамхины хэрэгт нэр холбогдсон гэдэг нь яалт ч үгүй бодит үнэн болж таарна. Өөрөөр хэлбэл, аймшигт аллагын гэрч болсон энэ
эмэгтэйг гэнэт сэжигтнээр байцааж, олон нийтэд зарлаж байгаа нь С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан байцаалт аваагүй, харин сонгуулийн өмнөх ээлжит шоу бололтой.
 
Хэрэв тийм биш бол 17 жилийн хугацаанд түүнээс асуугаагүй, тодруулах зүйл үлдсэн гэж үү. Ямартай ч энэ удаагийн баривчилгаа хэрхэх, цаашдаа яаж өрнөхийг урьдчилан тааварлахад хэцүү. Сонгуулийн өмнөх ээлжит шуугиан чигээрээ замхрах уу, эсвэл үнэхээр Д.Булган гэгч учир битүүлэг эмэгтэй хар тамхины хэрэгт орооцолдсныг нь улстөрчид нууцын зэрэглэлд оруулчихав уу. Юутай ч бид энэ хэргийн талаар эргэж мэдээллэх болно.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-11-25 12:39:16
    hudlaa daa hudlaa
    103.229.122.152
    Мэдэгдсэн Хариулах
  • хүн 2015-11-25 04:24:47
    Уул нь Зоригийн хэргээр МАН МАХН л байнга шоу хийдэгсэн. Бүр илрүүлнэ гээд их хуралд дэвшиж ялж байсан хүмүүс ч бий биздээ
    202.21.96.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-25 00:54:52
    зоригийн хэргийн холбогдогчид өнөөдөр нэг нь ч амьд байхгүй, Булганыг хор хийж чадахгүй юм болохоор зориуд амьд байлгаад байгаа л гэж бодож байна
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
    • saruul 2016-01-27 09:41:03
      Baragl unen baih shu
      114.111.167.98
      Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-24 17:21:47
    Bulganiig barij jinhene aluurching ni surduulj bgaa yum aa
    103.10.23.89
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-11-24 14:54:23
    songuuliin shou songuuliin shou hen neg ni har tamhi gej gutgee biz ene setguulch nertei '' Yostoi diplomiin goluud ch taaj bichij bj medne . yamarch barimjaa...
    119.40.102.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Бурхан 2015-11-24 10:17:45
    Энэ хавиар ичих ч үгүй худлаа юм бичиж хоолоо олж иддэг сэтгүүлч нэртэй голнууд байсаар л бна. Нийгэмшиж чадахгүй дипломны голнууд юу сүйтгэж байгаагаа мэдэхгүй...
    202.180.216.59
    Мэдэгдсэн Хариулах
  • ee chaavaas 2015-11-24 10:14:22
    minii bulganaar bagahan oroldooroi amisgaluud min bi bulgantai zavj ehleed udaagui bailaa gej uuul ni heseg udssn bol har tamhi tatuulj baigaad zorigiig hen als...
    80.226.1.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-11-24 09:18:12
    Har tamhi uu? Estoi bur uur tohoh hereg oldsongui yu haraal idsen muusain ymnuud. Hen naadhand chn itgeh uu? Nugel n nudeere garah udur irnee gaigui.
    43.242.243.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-24 04:30:52
    зайлуул энэ муу хүүхэн ингээд өнгөрчээ, үйлтэй ч амьтан болдоо, сонгуулийн золиос боллоо доо
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-24 03:59:46
    Баривчилсан хүмүүс өөрсдийнхөө хар толгойг бодоод Булганыг ямар нэг хэрэгт заавал буруутгана, энэ бол гарцаагүй, болохгүй бол Булган үхэж ч мэднэ, үхсэн хүн үг ...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-24 03:14:05
    зохиомол хэрэг тулгадагийн сонгодог жишээ, хар тамхи батлагдахгүй өөр залилан ч юмуу заавал БУлган хэрэг хийсэн л болж таарна, тэгэхгүй бол баривчилсан хүмүүс б...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgongerel 2015-11-24 03:06:54
    Battai eh survaljaas gedeg ug unegui bolj dee. Tsagdaagiin bguullagaas asuugaad ug duugargaj chadaagui yum bol uur yamar balduushniihaa battai survalj bhav dee
    66.87.81.251
    Мэдэгдсэн Хариулах
    • байж болно 2015-11-24 05:24:10
      Цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл өгөөгүй байсан ч, мэдээллийн албан ёсны эх сурвалж дээр сууж байгаа хүнээс албан бусаар авсан мэдээлэл байж болно. ...
      59.153.112.20
      Мэдэгдсэн Хариулах
      • байж болно 2015-11-24 05:25:42
        Заавал албан ёсны мэдээллийг баттай эх сурвалж гэхгүй.
        59.153.112.20
        Мэдэгдсэн Хариулах
  • baigalmaa 2015-11-24 02:25:40
    bitgii hudlaa um bichij ard tumeniig tuurulduuleed baigaach de, uls turchdiin hoorondiin zurchilduun l baih
    202.70.47.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2015-11-24 01:36:06
    Саруулаа нэг зүйл асуумаар бн. Д.Булган уу Б.Булган уу
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах