УИХ-ын гаднаас Засгийн газрыг огцрохыг шаардав
Өчигдөр парламентад суудалгүй таван намын удирдлага Засгийн газрыг огцрохыг шаардав. Тэдний зүгээс Тавантолгойн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хэрэгт эрх баригчид улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой атал зайлсхийж, хүний зовлонгоор тоглож байгаа нь туйлын ёс суртахуунгүй хэрэг гэв. Гэхдээ Тавантолгойн удирдлагыг огцруулах, эрүүгийн хэрэгт татах нэрийдлээр өрсөлдөгч улстөр бизнесийн бүлэглэлээ зайлуулахад С.Эрдэнийг ашиглан хохирогчоор тогтоох, эмчилгээний зардлыг төрөөс гаргуулах, гаргасан шийдвэрээсээ буцах зэрэг ёс суртахуунгүй байдал гаргасан гэлээ.
 
С.Эрдэнэ нь арваннэгдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр шийдлийн Засгийн газрын харалган бодлого, С.Баярцогтын хорт найруулга, М.Энхсайханы гэмт явуулгаар монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх хөсөрдөж, алдагдсан эрхээ хамгаалуулах хүчин мөхөсдөж буйгаа мэдэгдээд, сэтгүүлчдийн өмнө өөрийгөө шатааж, амиа золиослох аймшигт оролдлого хийсэн нь эрх баригчдын урвагч бодлогын уршиг гэж парламентад суудалгүй улстөрийн намууд дүгнэж байгаа аж.
 
Түүнчлэн буруу шийдвэр бүрийг парламентад суудалгүй намууд эсэргүүцэн, засаж залруулахыг шаардсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл эрх мэдэлдээ бялуурч, бодит байдлыг харахгүй байгаа учир улстөр, ёс суртахууны хатуу хариуцлага үүрэх ёстой гэдгийг ч тэд хэлсэн юм. Гаргасан шийдвэр бүр нь нийгмийг хагаралдуулж, ард олныг талцуулж, иргэдийнхээ итгэлийг алдаж жигшлийг төрүүлэх болсон дарангуйлагч төр, муу засгийн бүхий л шинжийг агуулсан Ч.Сайханбилэг тэргүүтэй шийдлийн гэх шийдэлгүй Засгийн газрыг нэн яаралтай огцруулах нь шударга ёсонд нийцсэн, хямралт байдал, нийгмийн бухимдлыг намжаасан шийдвэр болно гэж үзэж байгаа тул огцрохыг шаардаж буйгаагаа Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Хөгжлийн хөтөлбөрийн намынхан илэрхийлэв.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baatarxuu 2015-11-25 19:26:11
    Ардчилсан намын толгой ноход Америкийн үнэнч эзэд, эдийн засгийн алуурчдынхаа өгсөн Монголын эдийн засгийг, нмйгмийг самрах даалгаврыг маш сайн биелүүлж байна. ...